Энэ жилийн Оскарын эрэгтэй жүжигчдийн хоёр гол шагналыг "Далласын худалдан авагчдын клуб" киноныхон хүртлээ. Тус киноны жүжигчин Мэттью МакКонахью Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн бол туслах дүрийг нь түүнтэй хамт тоглож, трансжендер эрийн дүрийг бүтээсэн Жаред Летто авсан юм. Тэд шагналаа гардан авахдаа хоёулаа сэтгэл хөдөлгөм үг хэлснээс Жаредын үг үзэгчдэд ихээхэн хүрсэн юм. Тэрээр "1971 он. Луйзана хотод хоёр дахь удаагаа жирэмсэлж, сургуулиасаа завсардсан өсвөр насны охин ганц биеэр хүүхдүүдээ өсгөх болсон ч үр хүүхдүүддээ үргэлж ажилч хичээнгүй, бүтээлч байхыг сургасаар ирсэн юм. Тэр охин бол миний ээж. Ээж минь одоо энд ирээд байна. Ээжээ тандаа хайртай шүү. Мөрөөдөж сургасан тандаа маш их баярлалаа" хэмээн хэлсэн юм.
Жаред Лето