Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөрөө мөнгө олж өөрийн дуртай хүнсээ худалдан авдаг нохой


Зүүн хойд хятадын Гирин мужийн Чанчунь хотын Бобби нэртэй коккер-спаниэль нохойг эндхийнхэн андахгүй. Бобби өдөр бүр сугалааны газрын дэргэдүүр зугаалж азтай хүнийг хүлээдэг байна. Хэн нэгэн нь мөнгө хожих юм бол Бобби андахгүй шууд л түүнд найр тавьж эрхэлдэг гэнэ.

Азтай хүн түүнд хэд гурван юань өгвөл мөнгөө зуусаар хамгийн ойрын дэлгүүрт ордог. Худалдагч ч үүнийг нь андахгүй түүнд өөрийнх нь дуртай зайдас, тахианы далавч өгдөг хэмээн Bigpicture.ru сайтад бичжээ.

Лотерей сугалааны газрын эзэмшигч нь Бобби нохойн эзэн Вонг Чунь хатагтай юм байна. Түүний хэлснээр бол найман настай энэ нохой сүүлийн 5-6 жилд өөрөө л ингэж хоол хүнсээ худалдан авч байгаа гэнэ.

“Энэ маань маш ухаантай. Хамгийн эхлээд хүнсээ худалдан авч эхэлснийг нь би сайн санаж байна” гэж эзэгтэй ярьжээ. Тэр байтугай Боббиг хэн нэгэн хуурах гэж зүгээр цаас өгөхөд авдаггүй, зэрэгцүүлээд тавихад мөнгөн дэвсгэртийг нь сонгож авдаг гэнэ.

0 Сэтгэгдэл
xoorxon xog be
Хамгийн их уншсан