Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оскарын зураг Твиттерийн рекорд эвдлээ

Ердөө хэдхэн минутын өмнө өндөрлөсөн Оскарын 86 дахь шагнал гардуулах ёслол нэгэн рекорд тогтоолоо. Ёслолын үеэр хөтлөгч Эллен Деженере үзэгчдийн суудалд сууж байсан зарим ододтой хамт гар утсаараа зургаа авахуулж Твиттерээр цацсаныг хэдхэн минутын дотор хоёр сая гаруй жиргээчин ретвийт хийсэн нь Б.Обамагийн рекордыг эвдэв. Б.Обама хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа эхнэртэйгээ хамт авахуулсан зургаа "Дахин дөрвөн жил" хэмээн бичсэн нь 700 гаруй мянган ретвийт авч байсан юм.
Шууд нэвтрүүлгээр хэдэн арван сая үзэгчдэд хүрсэн Оскарын ёслолын үеэр Эллен ододтой хамт селфи авахуулахдаа Твиттерийн рекордыг эвдэх эсэхээ харъя хэмээн уриалсан учир жиргээчид ч түүнийг идэвхтэй дэмжжээ. Эллен зургаа нийтлэхдээ "Брэдли Куперийн гар арай жаахан урт байсан бол хамгийн сайхан зураг болох байлаа" хэмээн бичсэн байв. Хөтлөгч Эллен ёслолын үеэр ододтой зургаа авахуулах болсон нь зүгээр ч нэг гэнэтийн санаа биш байжээ. Энэ бол Оскарыг ивээн тэтгэсэн "Samsung" компанийн реклам байсан бөгөөд 30 секунд үргэлжилсэн энэ рекламны төлөө 1,8 сая ам.доллар төлсөн гэнэ.
Зурагт Эллен, Брэдли Купер, Женнифер Лоренс, Анжелина Жоли, Брэд Питт, Жулия Робертс, Мерил Стрип гээд Холливудын одод багтсан юм.



0 Сэтгэгдэл
Samsung 60say $ oor iveen tetgesen gesen shde esloliin ajillagaanii dunduur ni 30sekundiin zar 1say 800$ iin tolbortei gej bsan shte saihan hudlaa bichihiimaa
Хамгийн их уншсан