Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Морь, муур хоёртойгоо гэртээ хамтдаа
Хүн хүний сонирхол өөр өөр. Гэрийн тэжээмэл амьтдын хувьд ч гэсэн. Нэг хэсэг нь нохой, муур, нөгөө зарим нь хулгана туулай. Зарим нь яст мэлхий, чоно бар, арслан гээд л.
Харин морио гэртээ хамт байлгадаг хүн дуулсан уу. Хүн бүр моринд дуртай, хайрладаг боловч морьтойгоо хамт нэг гэрт амьдардаг хүн байна гэвэл та итгэх үү.
Германы иргэн доктор, хатагтай Стефани Арндт өөрийн хайртай араб үүлдрийн Назар гэдэг морио гэртээ байлгадаг нэгэн.
Назар морины хувьд яг л гэртээ байгаа хүн шиг гэрийнхээ бүхий л өрөөгөөр чөлөөтэй зугаалж, хаана юу байгааг үзэж сонирхсон шигээ явна.
Заримдаа тэрээр эзэнтэйгээ хамт үдийн зоог барина. Арндтыг ажлаа хийж байхад нь дэргэд нь зогсоод юу хийж байгааг нь сонирхоно.
Уг нь өөрт нь зориулсан өвстэй өрөө байдаг ч тэнд байхаасаа гэрийнхээ бүхий л өрөө тасалгаагаар дамжин зугаалж байх нь түүнд сонирхолтой.
Хаа хамаагүй явдгаас Арндт түүнийг гаднаас орж ирэхэд нь “хөл”ийг нь арчиж өгөх ажил бий.
Энэ л гэрийн нэгэн гишүүн болохоор эзэндээ хайртай, тийм ч болохоор бас үнсүүлж хайрлуулах дуртай.
Мэдээж илүүлж, маажуулах нь түүний ганц таашаал.
Эзнийхээ хөгжимдөхийг сонсох ч бас л сайхан.
Энэ гэрийн өөр бас нэг гишүүн нь Лили нэртэй муур. Энэ гурав эвтэй найртай амьдардаг.
Нэг л гэм нь Назар шөнөдөө унтахгүй өрөө хэсэн явах нь жаахан тийм гэж Анрдт хэлж байна.

0 Сэтгэгдэл