Монголын үүрэн холбооны анхдагч Скайтел компанийн 15 жилийн ой энэ жил тохиож байна. 1999 онд үйл ажиллагаагаа явуулахдаа тансаг хэрэглээ гэгдсэн гар утсыг “Гар утас гангараа биш хэрэглээ” уриатайгаар ажиллан хүн бүрийн хэрэглээ болгож чадсан нь тус хамт олны том амжилт. Амжилт гэдэг том зүйлээр илэрхийлэгдэггүй. Гагцхүү, сэтгэл, хүч, хөдөлмөр гэсэн гурван үгийг агуулдаг гэдэг.
Тэгвэл тус компани дэлхийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлснээр 2010 онд 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, 2012 онд Бизнесийн групп болон өсч, дэвжин хэрэглэгч харилцагчдынхаа таашаалд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүнээ өргөн барьсаар байна.
Энэ талаар тус группийн гүйцэтгэх захирал Д.Болор “Бизнес хийхэд 15 жил богино мэт боловч хийж бүтээх чин хүсэл өвөртөлсөн залууст хангалттай хугацаа. 1999 оны долдугаар сарын 8-нд Монгол Улсад үүрэн холбооны Скайтел групп үүдээ нээснээс хойш хэрэглэгчдийнхээ хүсэл таашаалд нийцсэн олон үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ирсэн.
Манай Скаймедиа корпорацийн хамт олон гэхэд үүрэн холбооны үндсэн үйлчилгээнээс гадна IPTV, хөдөлгөөнт интернэт Wimax, суурин утас VoIР, улс хоорондын ярианы үйлчилгээг цогц шийдлээр өрх болон албан байгууллагын хэрэглэгчдэд хүргэлээ. Бид 15 жилийнхээ ойн босгон дээр хөгжлийнхөө түүхэнд том алхам хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох GSM бүлийн үүрэн холбооны хөгжлийн гуравдугаар HSPA+ технологийг Монгол орон даяар нэвтрүүлэхээр ажиллаж , төлбөр тооцооны дэвшилтэт шинэ CvBS системд шилжиж, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх гэж байгаадаа таатай байна” гэлээ.
Үнэхээр 15 жил гэдэг хийж бүтээх чин хүсэлтэй хамт олны хувьд хангалттай хугацаа аж. Учир нь, тус группийн 2012 онд эхлүүлсэн “Өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөр”-ийн эерэг үр дүн гарч, олон улсын ISO 9001:2008 стандартын төслийг бүрэн хэрэгжүүлэн чанарын удирдлагын тогтолцоо бий болгож чаджээ. Энэ хүрээнд Сингапурын үйлчилгээний чанарыг сайжруулах “Service Excellence” буюу “Үйлчилгээний төгөлдөршил” аяныг энэ оноос албан ёсоор эхлүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан “Хэрэглэгч төв”-тэй бизнесийн байгууллага болох зорилт тавьсан байна. “Скайтел” группийн гүйцэтгэх захирал Д.Болортой энэ үеэр уулзлаа.
-Ойн баярын мэнд хүргэе. “Скайтел” групп “Ухаалаг хэрэглээг хүн бүрт” гэсэн уриатай. Энэ ч үүднээс үргэлж анхдагч байдаг юм болов уу?
-Хэрэглэгч бол ХААН. Тэд орчин үетэй хөл нийлүүлэхийн тулд юу хүсч, зорино, бид түүнийг соргогоор мэдэрч үйлчилгээндээ нэвтрүүлэх ёстой. Энэ ч үүднээс өнгөрсөн хугацаанд манай групп олон төрлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн хэрэглэгчдээсээ урмын үг, магтаал сонсч ирсэн. Энэ л бидэнд хангалттай.
-Тийм шүү. Танай группийн эрхэм зорилго ч энэ шүү дээ?
-Тийм. Скайтел группийн эрхэм зорилго бол бид шинэчлэлийг тэргүүлэн, дэвжих амьдралд манлайлан, ухаалаг хэрэглээг хүн бүрт хүргэнэ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд өнгөрсөн 15 жилд энэ группийн хамт олон сэтгэл зүрхээрээ нэгдэн ажилласнаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэж бодож байна.
-Өнөөдөр “Скайтел” групп хэдэн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Манайх 800 гаруй ажилчинтай. Хэрэглэгч бүрийнхээ өмнө ухаалаг, үнэ цэнэтэй хэрэглээг хүргэж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан манай хамт олон байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэн спорт, урлаг, боловсролын салбарыг дэмжин ажилладаг татвар төлөгч, шилдэг ажил олгогч болсон амжилтаар ойгоо угтаж байна.
Харин ойг угтсан хийсэн үүцээ тус группийн Маркетинг борлуулалт, үйлчилгээний газрын захирал Ц.Пүрэвдорж задалсан юм. Тэрээр ”Ойгоо угтан бид хэрэглэгчдэдээ олон бэлэг өргөн барьж байна. Монголын цорын ганц шатлан буурах тарифтай тасралтгүй өсөлт, зөв сонголт, найдвартай сүлжээг агуулсан “business class” үйлчилгээ нэвтрүүллээ. Мөн гадаадын улс орноор байнга зорчдог урьдчилсан болон дараа төлбөрт хэрэглэгчид Sky 3G+ сүлжээний SIM картаа авч, гар утсаа ашиглан дэлхийн 240 орчим орны 700 гаруй операторын сүлжээнд нэвтрэн олон улсын роумингийн цогц үйлчилгээг ашиглах боломжийг нээж өглөө. Харин үнэнч хэрэглээний үнэ цэнэ буюу Лояалти хөтөлбөрөөр хэрэглэгч ашигласан жил болон хэрэглээ бүрээсээ оноо цуглуулж, олон төрлийн бэлэгнээс сонгох эрхтэй. Интернэт орчныг түлхүү ашигладаг хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн “Smart data” багц гаргах гэж байна. News, social , video гэсэн төрөлтэй энэхүү дата багцыг сарын турш хязгааргүй хэрэглэх хэрэглээгээ онцгой багцын үнээр авахаараа онцлог. Харин оюуны бүтээлийг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор анх удаа төлбөр тооцооны иж бүрэн системтэй, андройд эко системд зориулсан, мобайл апп контентын цахим дэлгүүр болох Монгол апп Сторыг бий болголоо” хэмээв.
Үүрэн холбооны салбарт үргэлж анхдагч байж, хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд хөтлөгдөн анхны гэсэн тодотголтой бүтээгдэхүүн зах зээлд гаргадаг тус группийн хамт олон цаашид ч мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг түүчээлэн, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулж, дэлхийн энтэй хөгжил рүү үйлчлүүлэгчдээ замчилсаар байх болно.
Учир нь, тэд үүрэн холбооны салбар төдийгүй Монгол Улсын хэмжээнд хот хоорондын болон хот доторхи өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, түүний ашиглалт үйлчилгээ эрхэлдэг үндэсний “Скайнэтворк” ХХК, олон улсын жишигт нийсэн “Тэнгис” кино театр буюу “Улаанбаатар Синема” ХХК, “Скай Резорт” компаниар дамжуулан урлаг, спортын үйлчилгээг хэрэглэгчдээ хүргэсээр байгаа билээ.