Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн их уудаг орон аль вэ


Манай гаригийн улс орнуудаас хамгийн их уудаг улс орноор Ватикан шалгарч эхний байранд оржээ. Эндэхийн нэг иргэн жилд дунджаар 105 шил буюу 74 литр дарс уудгаараа согтууруулах ундаа хамгийн их хэрэглэдэг орон болж байна.  Энэ дүнгээр католик шашны төвийн нэг иргэний хэрэглэж байгаа дарсны хэмжээ Франц Италийн нэг иргэний жилд хэрэглэдэг дарснаас  хоёр дахин, Их британийн иргэдийнхээс гурав дахин их байгаа юм.
Хамгийн гол нь эндэхийн зарим албан ёсны арга хэмжээ дарсгүй болдоггүйтэй бас холбоотой. Тухайлбал энд шашны зарим ёс үйлдэл нь заавал дарстай болдог. Тэгэхээр хоол, зоог бол дарсгүй өнгөрнө  гэж байхгүй гэсэн үг. Нөгөө талаас Ватиканы дэлгүүр, худалдааны төвүүдэд дарс худалдаалахад хамгийн бага татвар ногдуулдаг, энэ нь Италийнхаас ч бага байдаг нь бас нөлөөлдөг байна.
Энэ судалгааг америкийн Калифорнийн дарс судлалын хүрээлэн гаргасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан