Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ахуйд хэрэгтэй, сонин хачин шинэ нээлтүүд

Аливаа шинэ санаа, нээлт гэдэг залхуу хүнээс төрөн гардаг гэдэг. Тэгэх тусмаа хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, бас хэмнэх боломж бий болгодог болов уу. Амьдралын олон салбарт хэрэгжүүлчихэж болох цоо шинэ санаа, сонин хачин бас сонирхолтой бүтээлүүдтэй танилц даа. Амьдрал ахуйд хэрэгтэй байна уу үгүй юу, өөрсдөө тунгаа.

1.    Масло-харандаа. Талхан дээрээ масло түрхэхэд заавал тусдаа нэг хутга хэрэгтэй гэж үү. Ерийн л цаасны цавуу шиг байхад яагаад болохгүй гэж.

2.    Мөхөөлдөсний моторт аяга. Аяган доторхи моторын тусламжтайгаар мөхөөлдөс чинь өөрөө эргэлдээд, дээш гүйгээд л идэхэд тун хялбар болно оо доо.

3.    “Гурван дугуйт” шаахай. Хэт өндөр өсгийтэй гуталтай бол ийм дугуйтай болгочихвол тэнцвэр нь илүү сайн байх ч юм бил үү.

4.    Харандааны таглааг халбага сэрээ, хутгатай хийчихвэл ажлын өрөөндөө хоол идэхэд амар биш үү.

5.    Талхны шилэн шарагч. Өглөөдөө яарч сандарч байхдаа талхаа дутуу болгох, эсвэл анзааргагүй байж байгаад түлчих явдал гардаг бол энэ ч бас зүгээр л санаа.

6.    Жинсэн өмднийхөө халаасыг гялгар уутаар хий л дээ. Тэгвэл утасаа заавал гаргаж ирэхгүйгээр ярьж, мэдээллээ уншиж  болно.

7.    Зөөврийн аквариум. Амьтны дэлгүүрээс загас аваад харихад хэцүү байна уу, эсвэл хайртай загасаа аваад амралтад явах зэргээ хөнгөвчлөх шинэ санаа.

8.    Төрсөн өдрийн лааны суурь, бялууны хутга зэргийг чинь нэгтгэчихвэл болохгүй гэж үү.

9.    Хүүхэд чинь мөлхөж сурч байна уу. Тэр жаахан амьтны өвдөг тохойд нь зөөлөн.....

10.    Алимны энэ хантааз харин ямар ашигтай юм бол.....

11.    Гэр дэх жижиг сажиг хогийг түүх гэж тонголзож байх хэрэг байна уу. Эсвэл тэр бүрийд шүүр, хусуур авах гэхийн оронд ийм байвал ч бас....

12.    Шатны гишгүүрийг шургуулга болговол бас ч нэлээд зай хэмнэнэ шүү

13.    Амны алчуур, халбага сэрээний саваа өмдөн дээрээ наачихвал телевизорынхоо өмнө суугаад хоол идэхэд бүх юм гарын доор, амар шүү дээ

14.    Цаас хэрчигчийг тортой холбочихвол дараа нь хогоо цуглуулах гэхгүй амар.

15.    Ажил дээрх нийтийн хөргөгчин дотроос чинь таны бутербродыг хэн нэгэн нь авчихаад байна уу. Хөгцний  зурагтай гялгар уутанд хийчих, хэн ч авахгүй

16.    Шоо хэлбэртэй шийгуа ч хантаазтай алимнаас дээр ээ. Харин хаанаас олох.....

17.    Бороо орсны дараа чийглэг агаарт суумаар ч гадаах сандал нойтон байна уу. Тэгвэл гадаах сандлынхаа тавцанг ороомог байдлаар хийж гар эргүүлэгтэй болгочих. Эргүүлэхэд л нойтон нь дороо орж, хуурай нь дээрээ гарна.

18.     Бэлэн гоймон сороод идэхэд үс, нүүр, хувцас тань тос шөл болчихож мэднэ шүү. Нүүрний ийм халхавч хийчихвэл та яаж ч хүчтэй сорж болно
       
19.    Хөргөгчиндөө байнга хүйтэн ундаа, шар айрагтай байдаг бол ундааны лаазны ийм бариултай болчих. Ёстой санаа амар.

20.    Хүн бүр нэг оотой, тэд нь зай эзлээд байна уу. Тэгвэл ооны савыг ингээд хоёр талдаа таглаатай хийчихвэл өөр өөрийнхийгөө л хэрэглэх биш үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан