Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Г.Өлзийбүрэн: Шатахууны үнэ нийгмийг цочроотол нэмэгдэхгүй
-Саяхан нэг литр шатахууны үнэ 40 төгрөгөөр нэмэгдлээ. Гэтэл оросууд экспортод гарч байсан шатахууны татвараа буулгасан, үнэ нь нэмэгдээгүй гэж байсан. Дээр нь Монголбанк, Засгийн газраас хөнгөлөлтэй зээл импортлогч нарт олгож байгаа. Тэгэхээр үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй байсан юм биш үү?
-Гадаад үнээс шалтгаалсан зүйл байхгүй. Үнийн хэлэлцээрээ бид маш сайн хийсэн. Цаашид ч үргэлжилнэ. Гол зовлон нь валютын ханш. Ам.доллар 1800 хүрсэн байхад яаж үр ашигтай зарах вэ гэдэг нь хэцүү. Тэгэхээр үнэ цаашид бага багаар нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа.
Гэхдээ нийгмийг доргиосон цочрол гарахгүй. Жишээ нь өнөөдөр ам.долларын ханш 1790 төгрөг байлаа. Гэхэд форворд хэлцэл хийхдээ гурван сарын дараа та энэ ханшаар ам.доллар авна гэж тохирч буй хэрэг. Тэгэхээр ийм эрт хэлцэл хийсэн нь валютын ханш өсч байхад нэг хэсэг зөөллөж өглөө. Цаашид тэр хуучин ханшаар нь форворд хэлцэл хийнэ гэж байхгүй. Бодит амьдрал руугаа л явна. Компаниудад хөнгөлөлтэй зээл олгоход тэд өөрсдөө эрсдлээ даагаад авч байгаа. Түүнээс биш мөнгө зүгээр өгөөгүй. Тэдэнд 3.9 хувийн хүүтэй зээл олгож байна. Арилжааны банкны хөнгөлөлтгүй зээлийн хүү нь 8-12 хувь болно. Одоо нийт зээлийн 20 хувь нь арилжааны зээлд шилжсэн. Урт хугацаандаа хөнгөлөлтэй зээлийг зогсоох юм. Банкны зээлийн хүү дөрвөн хувь байлаа гэж бодоход нэг литр шатахууны үнэд 10 төгрөгийн нөлөө үзүүлдэг тооцоо бий.
-Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болж төслийн ажил нь ид өрнөж байна. Гэтэл манайхаас газрын тос олборлогчид бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Хууль эрх зүйн баримт бичгээр тогтоогдсон зүйл. Өөрөөр хэлбэл Бүтээгдэхүүн хуваах гэрээний салшгүй хэсэг болсон протоколоор хоёр тал Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулсан тохиолдолд тэргүүн ээлжинд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэж тохирсон юм. Үүнийгээ биелүүлнэ гэж.
-Экспортод гарсан газрын тосны оронд “Монгол-93” маркийн бензин авч байгаа. Энэ жил хэчнээн тонныг авах вэ?
-Өнгөрсөн онд “Монгол-93” бензин 60 мянган тонныг урд хөршөөс татаж авсан. Шатахууны жижиглэнгийн зах зээлийн 24 орчим хувийг эзэлж байна. Цаашдаа 40 хувьд хүргэнэ. Сайн мэдээ хэлэхэд Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэр технологийн шинэчлэл хийсэн. Үүний үр дүнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд “Евро-4” стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл “Монгол-93” бол дээрх стандартын шатахуун болсон юм. Оны эхний сард шатахуун авах гэрээ хэлцлээ хийсэн. Энэ сараас татан авалтаа эхэлсэн. Сард “Монгол-93” бензин 10-15 мянган тонныг авна. Замын-Үүд боомтын шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөлөө хийж дууссан. Одоо улсын комисст хүлээлгэж өгнө. Гэхдээ үйл ажиллагаа нь хэвийн байгаа. Өнгөрсөн онд энэ шилжүүлэн ачих байгууламжаар 152 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн татан авсан. Энэ онд үүнийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Өмнө нь, жилд 12-14 мянган тонныг л авдаг байлаа. Үүнээс гадна Ганц модны боомт, Дорнодын чиглэлээр шатахуунаа авна.
-Ер нь, Монгол оронд газрын тосны хэдий хэмжээний нөөц байна вэ?
-Манай улс газрын тосны 332.6 сая тонн нөөцтэй. Ашиглалтын баталгаат нөөц 42.6 сая тонн. Цаашид ашиглалтын баталгаат нөөц нэмэгдэх бололцоо хангалттай бий. Дээр дурдсан ашиглалтын баталгаат нөөц бол гурван талбай дээр илэрсэн юм. Газрын тосны илэрцүүд бий. Нөөц тогтоох ажил энэ жил нэлээд эрчимтэй хийнэ. Монгол Улс одоогоор гурван сая орчим тонн газрын тос экспортлоод байгаа. Экспортод гаргаж буй газрын тосоо 60:40 хувиар шууд хуваан авдаг.
-Тэгвэл газрын тосны нөөцөө бид хэдэн жил олборлох вэ?
-Олборлолтын түвшин буурна гэж бодохгүй байна. Бид 2029 он хүртэл газрын тос олборлох төлөвлөгөө хийсэн. Ингээд 2016 оноос хойш жил бүр 1.5 сая тонн газрын тос олборлох юм. Газрын тосыг байгалийн болон байгалийн бус горимоор олборлох арга бий. Тухайлбал байгалийн бус горимоор олборлохдоо технологийн дэвшил ашиглана гэсэн үг. Энэ нь ус, полимер шахаж газрын тосоо гаргаж авдаг. Ингэж нөөцөө нэмэгдүүлдэг. Одоогоор энэ аргыг хэрэглэх шаардлага алга. яваандаа хэрэглэж л таарна. Нөөц дуусна гэдэг ойлголт өөр л дөө. Жишээлбэл хайлаарын сав газарт 1959 онд газрын тосны олборлолт эхэлсэн. Өнөөг хүртэл морин толгойнууд дохиж л байна.
-Энэ онд газрын тосноос хэчнээн төгрөг төсөвт оруулах вэ?
-Өнгөрсөн онд 686 мянган тонн газрын тос экспортолсон. Үүнээс улсын төсөвт 191 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Манай газар уг нь 136 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах байсан. Төсвийн тодотголоор 164 тэрбум болж батлагдсан. Гэвч оруулах орлогоо давуулан биелүүлсэн. Үүнд валютын ханш, газрын тосны экспортын хэмжээ ч өссөн нь нөлөөлсөн юм. Энэ онд манай газар 227 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах төлөвлөгөө бий. Уг төлөвлөгөө давж биелэх байх гэж харж байгаа. Иймд улсын орлого, валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ. Учир нь газрын тос олборлогч компаниудын техник технологи шинэчлэгдсэн , хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн юм.
-Газрын тос экспортолж байгаа хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал ямар байгаа вэ?
-Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал тааруухан. Одоогоор хилийн боомтууд байнгын бус болохоор хүндрэл гардаг. Иймд байнгын болгох талаар ажиллаж байна. Цаашид газрын тос олборлолт, экспорт нэмэгдэх тул хилийн боомт 24 цаг ажиллах шаардлага бий. Тэгээд хоёр орны холбогдох байгууллагуудтай хамтарч байгаа юм.
-Газрын тосны олборлолт, хайгуулд жилд хэдэн төгрөг зарцуулж байгаа бол. Энэ онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх төлөв байна вэ?
-Өнгөрсөн онд хайгуулын ажил тааруухан байсан. Энэ нь дэлхийн зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой. 14-15 орчим сая ам.долларын хайгуул, судалгааны ажил хийсэн. Олборлолтод 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон юм. Энэ онд олборлолт хийж буй талбайд 560-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх байх. Дээр нь хайгуул судалгаанд 100 орчим сая ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байна. Одоогоор зарим компанийн уулын ажлын төлөвлөгөө хараахан гарч дуусаагүй. Гэхдээ “Галба-11”, “Хөх нуур-18” гэсэн хоёр талбайд газрын тосны илэрц бий. Уг талбайд нөөц тогтоох гурван хэмжээст судалгаа хийх юм. Тэгэхээр газрын тосны нөөц тогтоогдоно гэсэн үг. Эдгээр талбайд хятадын хөрөнгө оруулалттай “Эм пи ай”, “Зонхин” гэдэг компани хайгуул хийж байгаа.
-“Петро чайна дачин Тамсаг” компани хөрөнгө оруулалтаа 50 хүртэлх хувиар бууруулна гэж мэдэгдсэн тухай яриа гараад байгаа. Энэ хэр ортой юм бэ?
-Энэ компани өнгөрсөн онд 560 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх байсан. Гэтэл холбогдох зөвшөөрөл авах зэргээр төр засгийн хүнд суртлаас шалтгаалаад зарим хөрөнгө оруулалтаа оруулж амжаагүй тал бий. Гэхдээ “Петро чайна дачин Тамсаг” компани хөрөнгө оруулалтаа бууруулна гэсэн нь өрөөсгөл мэдээлэл. Энэ компанийн зүгээс хөрөнгө оруулалтын нөхцөл байдал муудвал гэдэг талаас нь хэлсэн юм. Газрын тосны хуулийн өөрчлөлтөд хөрөнгө оруулалтын нөхцөлийг муутгасан зүйл заалт орох юм бид цаашдаа үйл ажиллагаагаа хумихаас өөр аргагүй гэсэн ярилцлага гарсан байсан. Одоогоор Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эхний хэлэлцүүлэгийг УИХ-аар хийсэн. Эцсийн хэлэлцүүлэг нь ирэх дөрөвдүгээр сард батлагдах байх. Үүнд хөрөнгө оруулагч нарт хүндрэл учруулахааргүй аятайхан хууль болох маягтай байгаа. Өмнө нь, манай улс хөрөнгө оруулагчдыг урьж дуудсан задгай хууль эрх зүйн орчинтой байсан юм. Бид өнөөдөр газрын тос олборлогч болсон. Иймд хууль эрх зүйн орчноо чамбайруулаад явах учиртай. Газрын тос олборлож байгаа улс орон бүр ийм замаар явдаг.
Уул уурхайн яаман дээр өчигдөр Газрын тосны газар болон “Петро чайна Дачин Тамсаг” компанийн хооронд энэ оныг “Байгаль орчин ногоон хөгжлийн жил” болгож тусгай төлөвлөгөө гаргаж гарын үсэг зурлаа.
Энэ онд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, хог хаягдал цэвэрлэх, газрын тосны экспортын тээвэр хийх авто зам барих ажил хийхээр уг төлөвлөгөөнд тусгажээ. Эдгээр ажилд нийт дөрвөн сая ам.доллар зарцуулах аж.
Тус компани 2005 оноос өнгөрсөн жилийг хүртэл байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд 30 гаруй сая ам.доллар зарцуулсан гэнэ.
Энэ үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй газрын тосны экспорт, шатахууны үнийн талаар ярилцлаа.

0 Сэтгэгдэл