Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яг л анааш шиг

Их Британийн уран нугараач Бет Сайкес амьдаараа бараг л “анааш” болжээ. Дөрвөн наснаасаа гимнастик, уран нугаралтаар хичээллэж эхэлсэн тэрээр боди артын гайхамшгийг үзүүлж, биеэрээ анааш болсон нь энэ. Зэрвэс харвал яг л анааш шиг санагдах энэ “амьд баримлыг” тэрээр бүтээхдээ нэг хөлөөрөө анаашны толгой хүзүүг, нэг хөлөөрөө урд хөлийг нь, харин их бие, хоёр гараараа анаашны биеийг хойд хөлтэй нь дүрслэн харуулжээ. Бүсгүйн нүүр, толгой болон зарим “илүү” хэсгийг цагаанаар будсан учир тэр бүр анзаарагдахгүй, яг л нэг анааш байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа юм.  
Зургаан цаг бие дээрээ зуруулсны дараа анааш шиг хэлбэр гарган зогсоход Бетийн хувьд ядах зүйлгүй байсан гэнэ. Тэрээр энэ зургаа Facebook-т тавьсан нь 100 мянга гаруй like авчээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан