Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ус, тоосны хамгаалалттай Galaxy S5 ирэх сард худалдаанд гарна

“Samsung” компани Galaxy S5 утсаа олон нийтэд танилцууллаа. Одоо зах зээлд байгаа хамгийн шилдэг смартфон болох iPhone 5S-ийн гол өрсөлдөгч болон гарч ирж буй Galaxy S5 хэрэглэгчдийн хүлээлтийг талаар өнгөрөөхөөргүй олон давуу талыг шингээсэн гэнэ.
5,25 инч дэлгэцтэй, 16 мегапиксель камертай, Андройдын КитКат 4,4  программаар ажилладаг энэ утас хар, цагаан, хөх, алтлаг шар гэсэн дөрвөн өнгийн загвартайгаар худалдаанд гарах нь.  Гэхдээ энэ бол S5-ын гол сюрпризийн хажууд тийм ч сонирхолтой мэдээ биш. Samsung компанийн  хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн болох S5-ыг тоос болон усны хамгаалалттайгаар бүтээсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээх хамгийн гол давуу тал нь болох юм. 

S5 эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг орчин үеийн хүмүүст зориулагдсан эд болжээ. Samsung компани энэ утастай хамт фитнесийн гарын бугуйвч болон ухаалаг цагийг худалдаанд гаргах гэж байгаа бөгөөд хамтад нь хэрэглэснээр өдөр тутмын хөдөлгөөн, эрүүл мэндээ бүрэн хянах боломжтой ажээ.
Galaxy S5 нь мэргэжлийн камер, фитнесийн хүчирхэг хяналтын программ, мөн ихэнх утасны хувьд том асуудал болох уснаас хамгаалагдсан , дээр нь хурууны хээ мэдрэгчтэй, автоматаар фокусаа хамгийн хурднаар тааруулдаг гээд одоо худалдаанд байгаа смартфонуудын хамгийн сүүлийн үеийн технологиудыг ганц утсанд багтааснаараа суперфон хэмээн нэрлэгдэж байна. Ирэх дөрөвдүгээр сараас худалдаанд гарах энэ утасны үнийг хараахан олон нийтэд зарлаагүй байгаа юм.

S5-ын үзүүлэлтүүдийг товчхон жагсаавал:
•    142.0 x 72.5 x 8.1mm хэмжээтэй, 145 грамм жинтэй
•    5,1 инчийн AMOLED дэлгэцтэй /1920х1080/
•    2,5 гегагерцийн процессортой
•    WiFi MIMO-той /Энэ нь интернэтийн хурдыг хоёр дахин хурдасгана/
•    16 мегапиксель /арын/, 2,0  мегапиксель /урд/ камертай
•    Ультра HD дүрс бичлэг хийнэ.
•    Хурууны хээ болон зүрхний хэмнэл мэдрэгчтэй
•    Тоос, усны хамгаалалттай
•    Зай хэмнэх программтай
•    Цэнэгээ хүлээлгийн горимд 390 цаг, яриа хийх үед 21 цаг барина.

Харин S5-тай хамт гаргаж буй Gear 2 ухаалаг цаг болох Gear Fit бугуйвч нь Samsung-ийн “S Health 3.0” программын тусламжтайгаар хүний өдрийн дэглэмийг унтах, идэх, дасгал хийх, биеийн жинтэй хамт, бүр стрессийн түвшинг ч хянаж, мэдээлэл өгч байх зориулалттай. Gear Fit бугуйвч нь 1,84 инчийн супер AMOLED дэлгэцтэй,  гар утсанд ирсэн мессэж, цахилгаан шуудангийн талаарх мэдээлэл дамжуулахаас гадна хамгийн гол нь педометер буюу дасгал хийх үед зүрхний хэмнэлийг хянах мэдрэгчтэй, цаг хэмжигчтэй юм.



Дөнгөж хэдхэн цагийн өмнө олон нийтэд танилцуулаад байгаа S5 болон түүний дагалдах  хэрэгслүүд, ухаалаг цагны талаар энэ салбарын мэргэжилтнүүд тун ам сайтай байна. Тэд одоо худалдаанд байгаа утаснуудын хамгийн сайн чанаруудыг нэг утсанд багтааснаараа S5 технологийн дэвшлийг илтгэсэн бүтээгдэхүүн боллоо хэмээн үнэлж байгаа аж.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан