Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЮНИТЕЛ” ГРУПП СҮЛЖЭЭНИЙ АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ БОЛТЛОО “БЯЛУУРСАН” УУ

“Юнител” групп 88-тай дугаарыг гаргаснаараа манай улсад үүрэн холбооны салбарт асар их зах зээл байгааг харуулж чадсан. Өнөөдрийн хувьд телевизийн бүх л сувгаар үүрэн холбооны оператор компанийн сурталчилгаа ээлж, дараалан гарч иргэдэд элдэв шинэ үйлчилгээ санал болгоно. Өөрөөр хэлбэл, Монголын телевизийн сурталчилгааны зах зээл дээрх шилдэг 20  брэндийг харилцаа холбооны компаниуд 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тэргүүлж, сурталчилгаа цацсан хэвээр. Харин харилцаа холбоо гэдэг дотроо “Юнител” групп хамгийн их сурталчилгаа цацдагаараа тэргүүлжээ. Нэг сая гаруй хэрэглэгчтэй “Мобиком” корпорациас дутахгүй сурталчилгаа цацаж байгаа нь “Юнител” групп дугаараа борлуулах өргөн боломж үлдсэний жишээ. Харин цацагдаж байгаа реклам, сурталчилгаанд анализ хийвэл тус компаниудын цаашдын маркетингийн үйл ажиллагаа ил болдог. Тухайлбал, “Мобиком” корпорац “нэр хүнд” гэсэн чиглэлийг сүүлийн жилүүдэд барьж, бусад оператор компанид хүчтэй нөлөө үзүүлсэн нь хэрэглэгчээ тогтоох хамгийн сайн арга хэмээсэн. Гэхдээ энэ нь эсрэгээрээ өрсөлдөгч компаниудын маркетинг сайн байсныг илтгэхийн хажуугаар дугаарын үнийг тэнгэрт хадтал өсгөсөн гэдэг. Юутай ч, зүгээр л телевизээр сурталчилгааг нь үзэхэд тус компаниудын өрсөлдөөн ямар их өрнөдөг вэ гэдэг нь бидэнд харагдана. Хэрэглэгчийг татах гол “зэвсэг” гэдэг нь ч илэрхий. Харин хариуцлагын хувьд хэн нь илүү вэ гэдгийг зар, сурталчилгаа харуулж чадахгүй нь мэдээж.
Өнгөрөгч өдрүүдэд өрнөсөн “Юнител”-ын доголдлоос үүнийг харж болно. Хэдийгээр өчигдөр 14.00 цагийн үед “Юнител”-ийн сүлжээ тасарч, 10-15 минутын хооронд дуудлага хүлээж авах, гадагш залгах боломжгүй болсныг энгийн нэг сүртэй юм гээд өнгөрөх асуудал биш байв. Ялангуяа, “Бид Монгол орны 21 аймаг, 309 сум, 123 суурин газрыг холбосон хамгийн найдвартай, хамгийн өргөн сүлжээ байгуулсан амжилтаараа найман жилийн ойгоо угтаж байна” гэсэн хариуцлагатай сурталчилгааг нийгэмд тараасан тус группийн хувьд том доголдолд тооцогдоно. Гэтэл ямар нэг доголдол гарахад операторууд нь утсаа авдаггүй зангаа энэ удаад ч давтаж, иргэдийн бухимдлыг барав. Хэрэглэгчээ хаанд хүндэлсэн гэгдэх тус группийн 88 дугаарын утсыг л барьдаг иргэдийн хувьд тунд хүнд байдалд орсныг үгүйсгэх аргагүй. 1414, 77778888 дугаарууд дуудаж байсан ч бүтэн цагийн турш хэн ч хариу өгсөнгүй. Харин цагийн дараа арай гэж холбогдоход, “Шинэ технологи хийгдэж байна. Түүнээс сүлжээ тасарсан зүйл байхгүй. Залгахад шууд тасрах юм уу, нэгж хүрэлцэхгүй байна гэсэн хариу өгч байгаа” гэв.
Гэтэл ямар ч шалтгааны улмаас “Юнител” групп хувь хүн, байгууллагатай байгуулсан гэрээгээ зорчих ёсгүй. Сүлжээгээ сайжруулж байсан ч тэр. Өөрсдөө иргэдийн барьцаа мөнгийг авчихаад төлбөр төлөх хугацаа нэг хоногоор хэтрэхэд л гарах дуудлагыг нь хязгаарладаг хатуу гэрээтэй байж энэ мэт үйлдэл гаргах нь зохисгүй. Өмнө нь буюу энэ сарын 16-нд “Юнивишн” үйлчилгээ бас л тасарч байсан. Улмаар гэрийн утас, интернэт, зурагт гээд гадаад ертөнцөөс иргэдийг “тасалсан” удаатай. Энэ үед тус групп сүлжээний ачаалал нэмэгдсэн учраас “Юнивишн” үйлчилгээ тасарсанд хүлцэл өчье. Доголдсон хугацааны төлбөрийг хэрэглэгчийн сарын төлбөрөөс хасч тооцно гэж мэдэгдсэн байдаг. Иймэрхүү мэдэгдлээр иргэдийн сэтгэл санааг тогтоож болно. Гэхдээ бид “Юнител”-ын дугаар барьж, гурвалсан үйлчилгээг нь хэрэглээд явж байтал “Юнител” дахиад сүлжээний өргөтгөл нэрийдлээр доголдвол бид дэлхий ертөнцөөс харилцаа холбоогоор тасрах  гэж үү.

А.Чилүгэн

0 Сэтгэгдэл
Чи учрыг мэдэхгүй байж ингэж хамаагүй дүгнэлт хийж болохгүй ш дээ. Худлаа хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн наад муухай сөрөг PR-аа боливол яасан юм. Санаатай тасалсан биш шинэ системрүү шилжсэнтэй холбоотой түрхэн хугацаанд алдаа гараа л биз жоохон хүлээцтэй хандахад яадаг байнаа.
Хамгийн их уншсан