Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөговь аймгийн Хүрмэн суманд хилийн боомт нээнэ


БНХАУ-тай хиллэдэг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг “Цагаан дэл”-д хилийн шинэ боомт нээхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэжээ. Авто тээврийн болон зорчигдын энэ шинэ боомт бангын ажиллагаатай байх юм байна. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар хятадтай хиллэдэг “Хавирга”, “Баянхошуу”, “Ханги””Бургастай” боомтуудыг байнгын ажиллагаатай болгохоор шийдвэрлэсэн байна. Мөн ОХУ-ын хил дээрх “Алтанбулаг-Хиагт”-ын боомтыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх юм байна гэж  russian.news.cn сайт мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан