Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт Сингапурын жишиг хороолол байгуулна


Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын за­хиргаа болон Төрийн орон сууцны корпорацын удирд­лага, мэргэжилтнүүд Сингапур улсад албан айлчлал хийжээ.
17 хүний бүрэлдэхүүнтэй айлчлалын баг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ярьж хэлэлцсэн асуудлын мөрөөр ажилласан байна. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-27-ны өдөр Ерөнхийлөгч Сингапурт төрийн айлчлал хийхдээ Улаанбаатарт син­га­пур жишиг хороолол бай­гуулах тухай асуудал дэв­шүүлжээ. Уг асуудлыг Мон­голын ЭСЯ-наас ажил хэ­рэг болгохыг эрмэлзсэн тухай Эл­чин сайд Б.Дэлгэрмаа хэл­лээ.
Тиймээс Сингапурын Орон сууц, хөгжлийн зөв­лөл /HDB/, Орон сууц, газ­рын болон тээврийн асуу­дал эрхэлсэн газар, хот бай­гуулалт, түүний төлөвлөлт, зохион байгуулалтыг хариу­цан явуулдаг холбогдох бай­гууллагатай холбоо тог­тоожээ. Энэ үеэр ба­рил­га, хот төлөвлөлтийн мэр­гэ­жилтнүүдээс бүрдсэн айлч­лалын бүрэлдэхүүний та­нил­цах аялал зохион бай­гуулсан гэнэ. Тухайлбал, “Surbana International Consultants Pte.Ltd” компанид зочилж, үйл ажиллагаа нь Сингапурт төдийгүй Хятад, Вьетнам, Мьянмар, Бахрейн, Энэтхэг, Малайз, Бруней Даруссалам, Индонезид өрнөсөн туршлагатай танилцсан тухай Га­даад харилцааны яамнаас мэ­дээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан