Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий боловсролын сургуулиуд дэлхийн жишигт нийцсэн физик, химийн 200 лабораторитой боллоо

Шинэчлэлийн Засгийн газраас “Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд ерөнхий боловсролын дунд сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж гардуулах ажиллагаа өнөөдөр Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм.

Физикийн лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломжтой. 44 дүгээр сургуулийн физикийн танхимд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тоног төхөөрөмжийг хичээлд хэрхэн ашиглаж байгаатай танилцан, 11 дүгээр ангийн сурагчдад хичээл заасан юм. Дашрамд дурьдахад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь физикч мэргэжилтэй бөгөөд МУИС-д 10 гаруй жил багшилсан хүн.  Дараа нь тус сургуульд болж буй багш нарын сургалтын явцтай танилцлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Увс, Улаанбаатарын багш нарт тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үеэр,

“Физик болон байгалийн шинжлэх ухааны хичээлийг заахдаа сурагчдад томъёо цээжлүүлж, самбарт бичүүлэхээсээ өмнө  утга учир, хэрэглээ талаас нь ойлгуулан тайлбарлаж өгөх нь чухал. Тиймээс энэ багаж төхөөрөмжийг хичээлдээ байнга ашиглаж, хүүхдүүдээр туршилт хийлгэж байгаарай. Ингэж чадвал хүүхдүүд маань аливаа зүйлийн учир начрыг олдог, нухацтай ханддаг болж төлөвшинө” гэж  Ерөнхий сайд багш нарт зөвлөлөө.

“Манай улсад ерөнхий боловсролын 750 гаруй сургууль бий. Эхний ээлжинд 100 сургууль физик, химийн хичээлийн иж бүрэн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэлтэй боллоо. Цаашид бүх сургууль дэлхийн жишигт нийцсэн ийм лабораторитой болно” гэж Л.Гантөмөр сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан