Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЗ ЖАРГАЛЫН “HOT CHICK“


Шок гэдэг нь “to shock” буюу манайхаар махчлан орчуулбал мэл гайхуулах, гайхшруулах гэсэн утга бүхий латин үг.
МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит киногоор олны танил болсон залуу жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, Б.Батсайхан, “МАСК” продакшны жүжигчин Э.Алдар, Ш.Жавхлан, загвар өмсөгч Б.Бадамцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Б.Навчаа, УДЭТ-ийн жүжигчин Б.Одончимэг болон бусад  залуу жүжигчдийн хамтран  бүтээсэн “Аз жаргалын шок” хэмээх шинэхэн уран бүтээлийг шимтэн сонирхохоор “Өргөө” кино театрыг зорилоо. Сүлийн үед залуус өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон Валентины баяр энэ өдөр тохиосон учир кино театр үзэгчдийн хөлд дарагдан хайрын сэдэвтэй киноны тасалбар харин ч нэг гүйлгээтэй  байв. Хамгийн их үзэгчтэй   кинонуудын нэг нь “Аз жаргалын шок” байв. Гэхдээ “Аз жаргалын шок” нэртэй ч айхтар гайхаш төрүүлэхээр кино болж чадаагүй. Учир нь дахиад л хулгайн зохиол...

Эл кино нь Монголын хамгийн отгон кино групп болох “Фантастик” продакшны хоёр дахь дэлгэцийн бүтээл бөгөөд утга санаа, өгүүлэмжийн хувьд их энгийн.
Кино бүхэлдээ залуу хосын үл ойлголцол, хайр сэтгэлийн тухай өгүүлэх бөгөөд хэн хэн нь ажил ажил гэсээр ар гэрээ мартах дөхсөн эхнэр нөхөр хоёр энгийн, аар саархан асуудлаас болж маргалдан эцэстээ хоёр биедээ хайртай эсэх тухайгаа бодоход хүрнэ. Нэгэн орой хүнсээ цуглуулан дэлгүүрээс гарч ирсэн эхнэр нь норсон хулгана болтлоо бороонд цохиулж явсаар модон саравчинд түр хорогдох зуур үзмэрчтэй таарна. Арц хүж баагиулан алга хавсран суусан лам бээрч, биеэ хураасан бүсгүйг нүдний булангаар ширтээд “Нөхөр чинь чамд татагдахаа больж, та хоёрын дунд тааж хэлэхийн аргагүй нэг саад тотгор байна” гэхчлэн элдвийг ярьж сэтгэл санааг нь үймүүлнэ. Даарч, ганцаардсан бүсгүй гэртээ харьж ажлаасаа ирээгүй нөхрөө хүлээн харанхуй өрөөнд үдэш болтол сууна. Нөхөр нь ирэхэд гомдоллож тунисан бүсгүй “Чи намайг тоохоо байж, хайр халамжаар дутаж байна” гэхчлэн элдвийг тоочино. Нөхөр нь аргадавч арга нь барагдаж залуу хосууд орондоо орсон ч маргалдсаар л байв. Гадаа дуу цахилгаан хадаан усан бороо цутган орсоор л. Нөхөр нь хүүхэдтэй болохыг хүсдэг ч эхнэр нь “Хоёр жилийн дараа” гэж хойш татдаг нь дарин дээр давс гэгч болов. Цонх балбан шаагих бороо ч ширүүссээр. Үр хүүхэд хүссэн нөхөр нь эхнэртээ гомдоллохдоо “Би л чиний оронд байсан бол хэд л бол хэдэн хүүхэд төрүүлж өгөх байсан” хэмээн хэлэх тэр үед тэнгэр нурав уу гэлтэй чанга дуугарч цахилгаан цахилна. Өглөө нь сэртэл эхнэр нөхөр хоёрын оюун ухаан солигдсон байх ба энэ явдлаас хойш элэг хөшөөм үйл явдлууд ар араасаа хөвөрнө.

Зохиол

Зохиол, зохиол, зохиол.., манай киночдын хувьд зохиол гэдэг зовлон болсон зүйл. Сүүлийн үед хийгдэж буй кино уран бүтээлүүдийн дийлэнх нь нуулгүй хэлэхэд хулгайн “copy”  зохиолтой. Гадныхны зохиолд гар хүрч оюуны өмчид халдан олиггүй авирлах шалтгаан юу вэ. Драмын урлагт ч тэр дэлгэцийн уран бүтээлд ч тэр час хийсэн чансаатайхан зохиолтой уран бүтээл мэндлэх нь ховордож. Хэн хүнгүй л хэт ашиг харж бэлэн зохиолоор богино хугацаанд кино хийж нэг ёсны нэрээ баастах нь ихэсч. “Фантастик”-ийн залуус ч тэр тэнгэрт цойлж, тэсэрч гарч ирээгүй ч хир буртаг болоогүй нэрэндээ толбо тогтоосон гэж болно. Муу кино хийгээгүй ч муухай үйлдэл хийсэн нь тэднийг ийн хэлэхэд хүргэсэн хэрэг. Бидний мэдэх Холливудын алдарт жүжигчин Роб Шнайдерийн тоглосон “Hot Chick” гэгч киноны санааг тэр чигт нь кинондоо хуулчихсан  гэж хэлж болно. 2000-аад оны үед Холливудад нэр алдар нь түгж байсан жүжигчин Роб Шнайдерийн тоглосон тус кинонд өсвөр насны охин үнэт эдлэлийн дэлгүүрээс эртний хатны ээмэг авч зүүсэн ч өрөөснийг нь өөр хүнд алдчихдаг ба нэгэн танхай балмад ахимаг насны эр өрөөсөн ээмгийг олж зүүснээр тэдний оюун ухаан солигддог. Үүнээс үүдэн үргэлжилсэн ээдрээтэй, инээдтэй явдлууд ар араасаа үргэлжилнэ. Энэ киног манай үзэгчид ч мартаагүй санаж байгаа биз ээ. “Аз жаргалын шок”-ын агуулга, санаа, зохиолын хөшүүрэг яг л энэ. Үндсэн санаа нь адил учир үзэгчдийг багахан сэтгэлээр унагаж болох талтай.

Дүр

Гол дүрийн жүжигчид хулгайн зохиолтой киног харин ч өөд татжээ. “Boom town” хамтлагийн дуучин гэдгээр нь андахгүй жүжигчин М.Баярбат, УДЭТ-ийн жүжигчин Б.Одончимэг нарын шаггүй сайн жүжиглэлт “Аз жаргалын шок”-ыг амь оруулсан гэж болно. Тэдний чадварлаг жүжиглэлт цаг гучин минутын турш таныг уйдаахгүй. Мэдээж эрэгтэй хүн эмэгтэй хүний сэтгэл хөдлөл, ааш авир, зан үйлийг илэрхийлнэ гэдэг жүжигчнээс  багагүй ур чадвар шаардана. Залуу жүжигчин М.Баярбат “МАСК” продакшны хошин шогт цөөнгүй тоглож байсны хувьд энэ хариуцлагатай дүрийг сайн бүтээжээ. УДЭТ-ийн жүжигчин Б.Одончимэг ч ялгаагүй эрмэг зоримог байж эрэгтэй хүний дүрд маш сайн тоглосон. Муухан зохиолыг мундаг жүжигчид амь оруулах тохиолдол цөөнгүй. Энэ киноны хоёр гол дүрийн хувьд хуулбар зохиолтой кинонд харин ч өнгө нэмжээ.

Найруулагч

Уянга, хайрын сэдэвтэй кинонд дурлалт залуугийн дүр бүтээж гаршсан жүжигчин Б.Тамирыг та бид жүжигчин О.Бат-Өлзийн хүү гэдгээр нь андахгүй. Тэрээр тус киноны ерөнхий найруулагчаар ажиллажээ. Хоёр гурван кинонд тоглоод л найруулагч болчихдог “моод” дэлгэрэв үү, зуун ямаанд жаран ухна гэгчээр нэгэн үе найруулагчаар “бороо орсон” гэхэд хилсдэхгүй. Ганц нэг кино, клипэнд тоглосон  болоод л найруулагч гэх нарийн мэдрэмж, мэдлэг шаардсан эрхэм хүндтэй мэргэжлээр гоёх нь олон болж. Б.Тамирын хувьд мөн л жүжигчин мэргэжилтэй найруулагчдын нэг. Түүний хамгийн анхны найруулан тавьсан уран бүтээл мөн л “Фантастик” продакшны дэлгэцийн бүтээл болох “Амингоо” богино хэмжээний кино. Ц.Цэрэнболд, Н.Ялалт, С.Дамдин гэх чадалтай жүжигчдийг тоглуулсан анхны бүтээл нь кино сонирхогчдын хараанд өртөж үзэгчдийн зүгээс үнэлэмж ч сайтай байсан. Залуу найруулагчийн зорьж хийсэн хоёр дахь киноны найруулга ч тун дажгүй болж хэмээн үзэгчид ам сайтай гарсан.  
Ямартай ч, урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг. “Аз жаргалын шок”-ыг бүтээсэн уран бүтээлчид анхны юманд алдаж оносон нь бий. Хуулбар зохиолоор кино хийсэн ч сайн жүжиглэлт, найруулгаар өөриймшүүлж чадсан болов уу гэж бодож байна. Юутай ч, ур ухаан зарж уран бүтээл туурвидгаас хэн дуртай нь хулгайлаад байвал урлагийн хөгжил уруудан доройтохын шинж.

1 Сэтгэгдэл
ХӨӨЕ МАЛАА ЯВАН ЧАНГАРДАГ ЮМ. СИЛЭЭСТЭР СТАЛЛОНЭ ХҮРТЭЛ ПОРНО КИНОГООС ЗАМНАЛАА ЭХЭЛСЭН. МАНАЙ КИНО ЗОХИОЛ МУУ НЬ ҮНЭН. ТАМИР 5 ЖИЛИЙН ДАРАА БҮР ЛААНА
Iim xuis soligdsog sedeltei kino oros solongos brazil hytad geed olon ulsad bgaa ter bugdiig gargaj ireed xaritsuulaad xen n.anhdagch we xen.xulgailsan.be xen n uuniig eserguutseed uuriin uls ornuhii buteeliig muulaad baina we gdgiig uhaad gargaad barimt notolgootoi n.gargaad ir jaahan uhaantai bai
Setguulch bas hudalaa medemhiireedl, ***** suuhaas uur id shidgui mungunii bool baina...
Shuumjleliig demjij bnaa. Ueneheer uursduu setgej hiij buteej chadahaa baichihsan umuu? Mongol zaluus ug n segrelen tsovoo hiimoritoi shuu dee. Yund busdiin hudulmuriig zavshij, belen hool erj baidag um bee. Deerh niitlegch harin ch shuumjlelee olon talaas n, eyeldeg baidlaar bichsen bna. Tuund n talarhah heregtei ba nuhursuguur huleej avah n tedgeer uran buteelchded iluu tustai bolov uu. Alivaa undur amjilt sain shuumjlelguigeer orshihgui.
Mongolchud hezee shniig sanaachlj baisn yumee. Argagui uher mongol shudee hahaha. Muu malnuud
Gadnii huulbar bailas ch uran buteelig n kinonii tuhai het delgerengu shuumjilj bolkui shude. Uran buteelchdin zardal deerees n setgelzuid n hund tsohilt bno. Dollar bish de hun buhend taalagdah albagu. Er n mongold fantastik kino dutmag shu de. Eniig uzsen setguulch dotroo l hadgalaad ungurnu biz. Ingelee geed yug ch oorchilj chadahgu
he he yaag unen yuuch hiigeegui hun l busdiig shuumjildeg unen ug bn..neeree l tiim bdag daa...chaawaasssss
yaahaaraa negniigee ingej bdag bnaa.oyun sanaa n soligdson kino zunduu bj l bdag orsiin 2angitai ineedmiin kino ch bdag.ghde zohioliig n ter chigeer n huulaagui l bnaleeeshd bitgii ingej olon doloon yum hutsaj bgaach
uramiig n hugalhaar uutsniig n hugalaa gej.. chaawaas daa manaihan engeed zaluuchuuda demjihiin orond engeed l negnee muulaad..ene muul bga humuuiig bitgi too hor l bolno.harin ch goe kino bn le elegnii em bn le hoorhon kino.harin ene muulsansan humuusiin ugiig araas n unshihaar hor yumaa..
ishshsshssh hiij buuteeh gesen zaluu humuusee demjihiin oron yuw dee bas..uramiig n hugalhaar uutsiig n hugal..eniig bichsen amitan ooriih n hiij bga bichij bga yum n enenees dor hogiin ..hor bolnuul gehees..tegehed ene kino chin harin hooron elegni em bnleshu,,bas l negiig bodogduulhaar..goe goe amjilt zaluusaa ene muu sanaatuudiin ugiig ***** sons ed nariig hoorgoj bgaanuud n ch orowdoltei.
Манайд хуулбарлахаас оор чаддаг зуйл бна уу хуулбараа сайн хийвэл сайн бна гэхээс
mongolchuudaa yatsiin be arai ch muu jujigchid kino zohioj bhd ingj muulj bjih shaardlaga bgamu ingeh tusm ulam uram zorig ni mohono bzde araichde ene site uu sitaa zlaa yu we
vnher saiahn kino bolson benlei jvjigchid n vnher sain jvjgelsen mash ih talagdasn btii iim yum bichej bailda
манайхан нээрэн ядаргаатай юмааа хөөрхөн л кино байна лээ шдэээ нэг юм хийхээр араас нь муулчихийн
Hot chickees gadna eej ohin 2 soligddog, hursh 2 soligddog geel olon huvilbar hollywooded bdagshdee. Ehner nuhur 2 soligdoj bga ni idea uur bolovch zohiol ni uur bga ym bishuu. Huurhun l kino bnalee
Minii huvid goe kino bolson bn lee jujiglelt, zurag avalt, nairuulga geed l goe bolson bn leeshdee bitgii hiij buteej bgaa zaluusaa ingej baildaa zaluusaa
hunii bish ooriinhoo sanaagar gants zohiol bichchij chadahgui bj yun nairuulagch nter ve, ene kino ugaasaa ybahgui bh oo,
muulahn yah ve?tsag oldono.hiij bna gedeg chin uchirtai.ehleed huulbarlana daraan shineer hiine shd.bi bol demjij bna.yuch hiigeegyi hyn busdiig shyymjildeg baih.amjilt hysie zaluusaa
ene saytiinhan unheer bicheh yumaa olj yaddag yum uu shuumjileh yumaa shuumjil malaa
Hehe icheechee Mongolchuudiig arai l doromjloh yumaa eh zohioliig n medehgui hun baihgui baihad her huuldgaa haruulj bgaamuu esvel
Хамгийн их уншсан