Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боссууд яагаад нарийн бичигтэйгээ гэрлэхээ больсон бэ

Дарга ба нарийн бичгийн дурлалын түүх хуримаар төгсдөг нь зөвхөн өнгөрсөн үеийн явдал болон үлдэж байна. Өнөө үеийн боссууд нарийн бичигтэйгээ дурлалын романс үүсгэсэн ч гэрлэхээ больж. Учир нь, тэд өөрөөсөө албан тушаал, мэдлэг боловсролоор нэг шат доогуур бүсгүйг биш, өөртэйгөө ижил түвшний мэдлэг боловсролтой бүсгүйчүүдийг илүүд үзэх болсныг судалгаа харуулжээ.
Одоо үеийн боссуудын дийлэнх нь ажилд гарсан хойноо биш их сургуульд байхдаа өөрийн хосыг аль хэдийнэ сонгочихсон байдаг болжээ.
1960-аад онд эрэгтэй дарга нарын 25 хувь нь их сургууль, коллежоосоо эхнэрээ сонгочихсон байдаг байсан бол 2005 онд 50 хувь бол нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, өнөө үеийн боловсролтой эрчүүд их сургууль, коллежоосоо ирээдүйн ханиа олдог болсон гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд албан газарт учрах нарийн бичиг нарт даргатайгаа гэрлэх боломж үгүй болж байгаа юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан