Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уруулаар үнсэлцэхгүй духаараа шүргэлц гэж Жириновский дурлагсдад зөвлөлөө


“Дурлагсад уруулаараа үнсэлцэх хэрэггүй, зөвхөн духаараа л шүргэлцэхэд болно” гэж ОХУ-ын Төрийн думын орлогч дарга, Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский гэгээн валентины баярын өмнө сургамжилжээ.
Гэхдээ бас зүгээр ч үгүй "Духаараа үнсэлцэхийн өмнө спиртээр юм уу, үнэртэй усаар арчиж цэвэрлэх хэрэгтэй, яагаад гэвэл элдэв халдвараас сэргийлнэ” гэж анхааруулсан байна.
“Зүгээр л духаараа зөөлхөн шүргэлцэхэд болно” гээд тэр үүнийгээ бүр дүрсэлж харуулжээ. “Яагаад заавал духаараа гэж, хүзүүн дээр болохгүй юу” гэхэд “Яагаад духан дээр гэж үү. Духан дээр бол тайван үнсч болно. Ер нь хайр дурлал гэдэг чинь үхэл шүү дээ. Энэ чинь удахгүй л дуусдаг гэдгийг мэдэх хэрэгтэй” гэсэн байна.
Владимир Жириновский өнгөрсөн оны сүүлчээр намынхаа бүх гишүүнд “мах бол хортой зүйл учраас татгалзаж цагаан хоолтон болох хэрэгтэй” гэж үүрэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан