Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саймон хүүгийнхээ зургийг дэлгэв

Хөгжмийн нэртэй продюсер Саймон Ковелл гурав хоногийн өмнө буюу Валентиний баяраар мэндэлсэн бяцхан хүүгийнхээ зургийг нийтэд дэлгэлээ. 54 насандаа анхныхаа үрийг зулайг үнэрлэж буй тэрээр хязгааргүй их баяртай байгаагаа Твиттерээрээ дамжуулан мэдэгдэхийн зэрэгцээ хүүтэйгээ авахуулсан зургаа нийтэлсэн байна. Саймон хүүгээ мэндэлмэгц нь Эрик хэмээх нэр хайрлаж, Твиттертээ "Эрик хүү минь мэндэлснийг мэдэгдэхэд маш таатай байна. Эрүүл чийрэг бас царайлаг"  хэмээн бичжээ. Саймон хүүдээ өөрийнхөө нэрийг өгнө гэсэн яриа гараад байсан ч тэрээр эцгийнхээ дурсгалыг хүндэтгэж Эрик хэмээх нэрийг нь хайрлахаар шийдсэн аж.
Өдийг хүртэл гэрлээгүй, ганц бие амьдарсаар ирсэн Саймон Ковелл өнгөрсөн жилээс найзынхаа эхнэр Лорентой холбогдон, гэр бүлийг нь цуцлуулсан явдал гарч шуугиан тарьсан билээ. Тэр явдлаас хойш тун ч удалгүй Лорен хөл хүнд болж, хэзээ ч гэрлэж, хүүхэдтэй болохгүй хэмээн амлаж байсан Саймон 50 гарсан насандаа аав болсон юм. 





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан