Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Валентины баяраар нууц амрагууд ч бас баярладаг

Валентины баяр зөвхөн албан ёсны хосуудын баяр гэж үү. Хоёр сарын 14-нийг хосуудын, харин түүний өмнөх өдөр 13-ныг ганц бие хүмүүсийн баяр болгон тэмдэглэдэг уламжлал аль хэдийнэ тогтсон. Гэвч Валентины өмнөх өдөр ганц бие хүмүүсээс гадна нууц амрагууд ч бас баяраа тэмдэглэдэг гэнэ. Английн AshleyMadison.com хэмээх хүмүүсийг зуучлан танилцуулдаг цахим хуудасны уншигчдын дунд явуулсан санал асуулгаас энэ нь тодорхой харагджээ. Уг судалгаанд гэр бүлээсээ гадуур харилцаатай гэсэн 3853 эрэгтэй оролцсоноос 71 хувь нь Валентины өмнөх өдөр нууц амрагтайгаа уулзаж, 14-нийг албан ёсны эхнэртээ бүрэн зориулдаг гэж хариулсан байна.

Нууц амрагтайгаа Валентин тэмдэглэхдээ эрчүүдийн 42 хувь нь зочид буудалд өрөө захиалдаг бол 35 хувь нь оройн зоогонд урьдаг гэнэ. Хамгийн хачирхалтай нь, тэд шинэ амрагтаа эхнэртээ зориулснаас ч өндөр үнээр бэлэг худалдан авч өгдөг гэдгээ хэлсэн байна.  Тэд нууц амрагтаа дунжаар 100-300 фунтийн үнэтэй бэлэг, тэр дундаа үнэт эдлэл юм уу дотуур хувцас голдуу сонгодог бол эхнэртээ харин 100 фунтээс дотогш үнэтэй  үнэртэй ус, цэцэг зэргийг бэлэглэдэг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан