Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэлээ түлсний төлөө зоогийн газраас 69 мянган доллар авах болжээ


Канадын Квебек мужийн 58 настай нэгэн эмэгтэй зоогийн газарт халуун шөл оочсоноосоо болоод хохирсон хэмээн 69455 долларын нөхөн төлбөр нэхэмжлээд заргалдаад заргаа авчээ. Тэрээр 1998 онд Tim Hortons зоогийн газарт төмстэй шөл захиалаад идэх үедээ халбага шөл оочиж хэлээ түлснээс олон жилийн турш өвчилж улмаар амтлах мэдрэмжээ алдаж хөдөлмөрийн чадваргүй болсон гэж заргалдсан байна.  
Зоогийн газрынхан шөлний халуун нь стандарт хэмжээнд байсан гэдэг ч амьдрал дээр зоогийн газруудын хоолны халуун 2004 он хүртэл тогтсон стандартгүй байсан гэж шүүх үзээд эмэгтэйн талд шийдвэр гаргасан байна.
Шүүхийн үзэж байгаагаар бол зоогийн газар үйлчлүүлэгчиддээ “шөл их халуун шүү” гэж урьдчилан анхааруулах ёстой байсан гэнэ.
Ингэснээр эмэгтэй заргаа авч шүүхийн зардалд 36121 доллар төлөөд нөхөн төлбөр болгож 33333 доллар авах болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан