Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Уран зохиолын багш, Насанбаяр хоёрын аль нэг нь ажилгүйчүүдийн эгнээ рүү марш
Орост болж байгаа өвлийн олимпын дэвжээнд 15 настай орос охин од болон дэлхийг гайхуулж байхтай зэрэгцээд манайд БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэдэг насанд хүрсэн, багагүй өндөр албаны нэг авгай жинхэнэ од боллоо.
Монгол улсын боловсролын салбарын хэтийн бодлогыг барьж төлөвлөж байгаа энэ хүн МҮОНТ-ийн мэдээллийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр “Цаг нэмэгдлээ гээд бүгдийг багш заадаг арга барилаар хүүхэд чадваржихгүй гэдэг нь бодит байдал дээр харагдаж байна. Ялангуяа уран зохиолын хичээлийн эхүүд бол бүх хичээлийн агуулгад ордог. Тухайн зүйлийн мөн чанар, шинжлэх ухааны ойлголтыг судлахын тулд хүүхэд унших, бүтээлч сэтгэлгээтэй байх ёстой. Тиймээс үүнийг нэг хичээл болгон үзэх шаардлагагүй. Бүх хичээлийн агуулгад орсон, нэгдмэл байхыг илүүд үзсэн” гээд л нүд нь бүлтийхгүй, чих нь дэлдийхгүй ярьж сууна.
Өөрөө үүнийгээ засч залруулж, телевизийнхэн яриаг нь танаж тайрснаас болоод үзэгчид буруу ойлгосон гээд байгаа ч нэгд: анхдагч мэдээлэл ямагт хүчтэй байдаг, хоёрт: бид энэ хүүхэн шиг өндөр албаны биш болов ч нэгэн цагт уран зохиолын хичээл үзэж байсан болохоороо яав чиг энэ сайхан хичээлийг хасах гэж байгаа юм байна гэж ойлгоод байна.
Тэгээд ч үүнийг жирийн нэгэн хэлээгүй боловсролын салбарын хэтийн бодлогыг төлөвлөж байгаа хүн хэлсэн болохоор өнөө эс болохноо хэзээ нэгэн цагт ийм гай дайрах нь гэдгийг ойлгоод байна.
Үүнээс гадна энэ хүний хэлсэн үгэн дотор “Цаг нэмэгдлээ гээд бүгдийг багш заадаг арга барилаар хүүхэд чадваржихгүй гэдэг нь бодит байдал дээр харагдаж байна” гэсэн өгүүлбэр байна. Багш илүүдэл болж байна гэж ойлгож болох нь. Бодвол уран зохиолын багш л байлгүй дээ.
Энэ мэргэн хүүхэн бас “Ялангуяа уран зохиолын хичээлийн эхүүд бол бүх хичээлийн агуулгад ордог” гэж айлджээ. “Эх” гэдэг бол эх сэдэв, уран зохиолын хичээлээр бол эх зохиол. Тэгэхээр энэ хүүхний хэлж байгаагаар бол химийн хичээл дотор “Гэсэр”, “Жангар” тууль ч юм уу, Пушкиний “Дубровский” тууж л явдаг байх нь. Эсвэл математикийн хичээлийн сурах бичигт Монголын болоод дэлхийн сонгодог зохиолууд орчихсон байдаг юм байна.
Тэгээд л химийн багш химийн томъёотойгоо хамт энэ зохиолуудыг заачих юм байна. Ухаандаа усны томъёо заахдаа аугаа Ц.Дамдинсүрэнгийн “Зугаацахаар мордсон нь” гэдгийг заах юм уу даа.
Тооны хичээлийн багш бол 1+1 гэж заахдаа “Энд Хэнтийн нуруу байна, тэнд Хангайн нуруу байна. Энэ бол Д.Нацагдоржийн “Миний нутаг шүлэг” гээд уянгалуулан уншиж байгаад хонх дуугарахын өмнөхөн “тэнцүү 2” гээд л хичээлээ дуусгах жишээтэй. Харин биеийн тамирын хичээл дээр сагсан бөмбөгийн хичээл орж байхдаа хүүхдүүд ямар зохиолыг яаж үзэх, бөмбөг ороход ямар найраглал, роман гарч ирэхийг би төсөөлшгүй. Бодвол Насанбаяр хүүхэн мэдэж байгаа биз.
Хошин юм шиг атлаа энэ бүхэн Б.Насанбаяр хатагтайн үгнээс үүдэлтэй.
Гэхдээ би үүнийг өнөөгийн Монголын төр засгийн "старатеги, бодлого төлөвлөлт" гэж бодохгүй байна.
Харин энэ төр засаг, ямар албан тушаалтан хаанахын ямар гээч хүүхнээ хаанаас олж ирээд ямар албан тушаалд томилчихсон юм бол гэж гайхаж сууна.
Төрийг түшмэл нь төлөөлдөг, түшмэл нь нэг хазгай гишгихэд түмэн олон төрийг л буруу ташаа ойлгодог.
Б.Насанбаяр авгайн хадуурал үүгээр бас дуусаагүй. Дараа нь телевиз сайтуудаар тайлбар хийдээ "Миний үгийг буруу ойлгосон байна" хэмээн дахин давтан хэлээд байгаа нь монголын ард түмнийг тэнэг гэж хэлээд байгаа бололтой.
Ийм хүнийг чинь яах вэ, та минь ээ.
Үнэхээр шинэчлэлийн Засгийн газар юм бол, нээрээ л уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах гээгүй юм бол БШУЯ энэ нэг хачин хүүхнээсээ салж үз Н.Алтанхуяг сайд аа, Л.Гантөмөр сайд аа.
Нэрэнд чинь сэвтэй, ажилд тань цөвтэй.
Хаанаас ч гараад ирсэн, хэн гэдэг, юу ч хийж байсан хүн юм. Шохой барьж самбарын өмнө зогсч ганц цагийн хичээл зааж үзсэн ч юм уу үгүй ч юм уу.
Уг нь шинэчлэгдэж байгаа, ухаалаг, ардчилсан төр улстай оронд бол нийт хүн ардын дургүй хүргэсэн ийм хариуцлагагүй юм ярьсан хүн байтугай, хувийн жижиг алдаа гаргасан сайд, албан тушаалтан өөрөө сайн дураараа огцордог юм билээ. Б.Насанбаяр авгайн ярьж байгаагаас харахад бол энэ хүн тэр Газрын даргынхаа суудлаас тас тэврээд хэвтчих байх л даа.
Уран зохиолынхоо багш нарыг бүгдийг ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжүүлж, хойч ирээдүйгээ өнөөгийнхнөөс ч дор тультраа хэлтэнгүүд болгох гээгүй л бол Б.Насанбаяр авгайг ажлаас нь халсан нь дээр дээ.
Аль нь дээр юм бол Ерөнхий сайд аа.......
Hicheelee zaaj chadahgui bol BAGSHIIG n" ajilgui uruu..............
Ene neeree unen hogiin hugiin avgai sh sh sh CHAAVAAS daa ene zasgiin gazar
африкийн махчин омгийнхонд амьдаар нь өгвөл туранхай гээд идэхгүй болов уу
zoo parkiin arslanguudad taschij ug naad novshoo
iim l balainyyd zasagiin ajil xiij ylsiin xvvdiig ballaj bn da odoo xvvdvvd yamar vseg xasagdax bol yamar xicheel xasagdax bol geed syyj bx yum bn do
Novshnuud turiin ajil hiij chadahgui bol zailaarai. Ter Gantumur n ch gesen zailbal taarna. Yag yu hiij,giiguuleed baigaa yum be ene ardchilsan nertei huivaldaj idegchid?
Nasanbayar guai daraa ni Mongolhelnii hicheeliig hasah uu..........
nasanbalai
ymarxuu bolobsroltoi xun be ene xuuxen . ariin xallgaar orson ym bishuu ajlaa meeddegyi ymnuudiig xalaach ee saidaa
MҮҮНИЙ ШАШНЫ НААД АВГАЙГАА ЗАЙЛУУЛААЧЭЭЭ

Уран зохиолынхоо багш нарыг бүгдийг ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжүүлж, хойч ирээдүйгээ өнөөгийнхнөөс ч дор тультраа хэлтэнгүүд болгох гээгүй л бол Б.Насанбаяр авгайг ажлаас нь халсан нь дээр дээ. Аль нь дээр юм бол Ерөнхий сайд аа.......
ийм хүнийг чинь одоо яадаг байна аа та минь ээ
erguu avgai yum daa. Dotood bolon Gadaadiin aguu uran buteeluudiig medsenii hereggui gej bgaam bhdaa. orond n Muunii shashnii nom uz gej bgaam bh daa. zailaasaa ene teneg erguu avgai
sain duraara halagdah urgudluu ugsun deer baihaa.,nuguu turiin tshgaan sariin tavgiin ideeg 10 davhar zasdag shig.,ern bvhl yam.,tamgiin gazriin ajilhcidiin medleg iimerhvv bgaam bishvv.,shalgaltaar avdag sistemiig halna gedeg ARDCHILAL.,mun vv mongolchuud aa
deer ug usgiin aldaa yaj utgiig erguuldeg bilee dee Gantumuruu hiih yum ih bna shuu tsag yavaad l bna 1 medhed buuh tsag chini bolchihson baahan yum budliulchihsan hoich ue chini buruutgana shuu
ene haana ali surguuli tugsuu bol uran zohioliin hicheeld yasnii durgui gar bsan bh daa Gantumuruu chinii dor iim hun ajillahaar ajil chini yaaj uragshilj uudrug bhav deerees ni surah bichig zohiodog garuud bna Gantumuruu er ni toirgoosoo yu gej garlaa ardchilsan namiig demjsen bish hamraaraa gazar ***** ni
Орост болж байгаа өвлийн олимпын дэвжээнд 15 настай орос охин од болон дэлхийг гайхуулж байхтай зэрэгцээд манайд БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэдэг насанд хүрсэн, багагүй өндөр албаны нэг авгай жинхэнэ од боллоо.
Монгол улсын боловсролын салбарын хэтийн бодлогыг барьж төлөвлөж байгаа энэ хүн МҮОНТ-ийн мэдээллийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр “Цаг нэмэгдлээ гээд бүгдийг багш заадаг арга барилаар хүүхэд чадваржихгүй гэдэг нь бодит байдал дээр харагдаж байна. Ялангуяа уран зохиолын хичээлийн эхүүд бол бүх хичээлийн агуулгад ордог. Тухайн зүйлийн мөн чанар, шинжлэх ухааны ойлголтыг судлахын тулд хүүхэд унших, бүтээлч сэтгэлгээтэй байх ёстой. Тиймээс үүнийг нэг хичээл болгон үзэх шаардлагагүй. Бүх хичээлийн агуулгад орсон, нэгдмэл байхыг илүүд үзсэн” гээд л нүд нь бүлтийхгүй, чих нь дэлдийхгүй ярьж сууна.
Өөрөө үүнийгээ засч залруулж, телевизийнхэн яриаг нь танаж тайрснаас болоод үзэгчид буруу ойлгосон гээд байгаа ч нэгд: анхдагч мэдээлэл ямагт хүчтэй байдаг, хоёрт: бид энэ хүүхэн шиг өндөр албаны биш болов ч нэгэн цагт уран зохиолын хичээл үзэж байсан болохоороо яав чиг энэ сайхан хичээлийг хасах гэж байгаа юм байна гэж ойлгоод байна.
Тэгээд ч үүнийг жирийн нэгэн хэлээгүй боловсролын салбарын хэтийн бодлогыг төлөвлөж байгаа хүн хэлсэн болохоор өнөө эс болохноо хэзээ нэгэн цагт ийм гай дайрах нь гэдгийг ойлгоод байна.
Үүнээс гадна энэ хүний хэлсэн үгэн дотор “Цаг нэмэгдлээ гээд бүгдийг багш заадаг арга барилаар хүүхэд чадваржихгүй гэдэг нь бодит байдал дээр харагдаж байна” гэсэн өгүүлбэр байна. Багш илүүдэл болж байна гэж ойлгож болох нь. Бодвол уран зохиолын багш л байлгүй дээ.
Энэ мэргэн хүүхэн бас “Ялангуяа уран зохиолын хичээлийн эхүүд бол бүх хичээлийн агуулгад ордог” гэж айлджээ. “Эх” гэдэг бол эх сэдэв, уран зохиолын хичээлээр бол эх зохиол. Тэгэхээр энэ хүүхний хэлж байгаагаар бол химийн хичээл дотор “Гэсэр”, “Жангар” тууль ч юм уу, Пушкиний “Дубровский” тууж л явдаг байх нь. Эсвэл математикийн хичээлийн сурах бичигт Монголын болоод дэлхийн сонгодог зохиолууд орчихсон байдаг юм байна.
Тэгээд л химийн багш химийн томъёотойгоо хамт энэ зохиолуудыг заачих юм байна. Ухаандаа усны томъёо заахдаа аугаа Ц.Дамдинсүрэнгийн “Зугаацахаар мордсон нь” гэдгийг заах юм уу даа.
Тооны хичээлийн багш бол 1+1 гэж заахдаа “Энд Хэнтийн нуруу байна, тэнд Хангайн нуруу байна. Энэ бол Д.Нацагдоржийн “Миний нутаг шүлэг” гээд уянгалуулан уншиж байгаад хонх дуугарахын өмнөхөн “тэнцүү 2” гээд л хичээлээ дуусгах жишээтэй. Харин биеийн тамирын хичээл дээр сагсан бөмбөгийн хичээл орж байхдаа хүүхдүүд ямар зохиолыг яаж үзэх, бөмбөг ороход ямар найраглал, роман гарч ирэхийг би төсөөлшгүй. Бодвол Насанбаяр хүүхэн мэдэж байгаа биз.
Хошин юм шиг атлаа энэ бүхэн Б.Насанбаяр хатагтайн үгнээс үүдэлтэй.
Гэхдээ би үүнийг өнөөгийн Монголын төр засгийн "старатеги, бодлого төлөвлөлт" гэж бодохгүй байна.
Харин энэ төр засаг, ямар албан тушаалтан хаанахын ямар гээч хүүхнээ хаанаас олж ирээд ямар албан тушаалд томилчихсон юм бол гэж гайхаж сууна.
Төрийг түшмэл нь төлөөлдөг, түшмэл нь нэг хазгай гишгихэд түмэн олон төрийг л буруу ташаа ойлгодог.
Б.Насанбаяр авгайн хадуурал үүгээр бас дуусаагүй. Дараа нь телевиз сайтуудаар тайлбар хийдээ "Миний үгийг буруу ойлгосон байна" хэмээн дахин давтан хэлээд байгаа нь монголын ард түмнийг тэнэг гэж хэлээд байгаа бололтой.
Ийм хүнийг чинь яах вэ, та минь ээ.
Үнэхээр шинэчлэлийн Засгийн газар юм бол, нээрээ л уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах гээгүй юм бол БШУЯ энэ нэг хачин хүүхнээсээ салж үз Н.Алтанхуяг сайд аа, Л.Гантөмөр сайд аа.
Нэрэнд чинь сэвтэй, ажилд тань цөвтэй.
Хаанаас ч гараад ирсэн, хэн гэдэг, юу ч хийж байсан хүн юм. Шохой барьж самбарын өмнө зогсч ганц цагийн хичээл зааж үзсэн ч юм уу үгүй ч юм уу.
Уг нь шинэчлэгдэж байгаа, ухаалаг, ардчилсан төр улстай оронд бол нийт хүн ардын дургүй хүргэсэн ийм хариуцлагагүй юм ярьсан хүн байтугай, хувийн жижиг алдаа гаргасан сайд, албан тушаалтан өөрөө сайн дураараа огцордог юм билээ. Б.Насанбаяр авгайн ярьж байгаагаас харахад бол энэ хүн тэр Газрын даргынхаа суудлаас тас тэврээд хэвтчих байх л даа.
Уран зохиолынхоо багш нарыг бүгдийг ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжүүлж, хойч ирээдүйгээ өнөөгийнхнөөс ч дор тультраа хэлтэнгүүд болгох гээгүй л бол Б.Насанбаяр авгайг ажлаас нь халсан нь дээр дээ.
Аль нь дээр юм бол Ерөнхий сайд аа.......
0 Сэтгэгдэл
zermaa
Ulsiin hurungonoos l tsohih gej baihgui yu daa. Ter 4 useg hasna ene ter gej ***** ulsiin tuvoos hichneen mungo avchuhaj baigaa biz dee. Yag teren shig uran zohioliin hicheel tegej hasna, ter ni enend terend sain gej mulguu yum bicheed, teriigee tusuvt ajilladag hamaatnaaraa batluulaad mungiig ni avaad idchihne. Medeej iim teneg yumiig hen huleen zuvshuuroh ve dee. Mungo avaad idsenii daraa, za za boliy, bolohgui yum bna geed l ungurno. TUSVIIN MUNGO IDEH ARGA.
2014.02.14
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.13
2014.02.12
2014.02.12
2014.02.12
2014.02.12