Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯДУУС БА БАЯЧУУДЫН АМЬДРАЛЫН ЗУРШИЛ

Орчин цагт хэ­дийгээр хөг­жиж бай­гаа орон ч гэ­лээ ядуусаар дүүрэн улс цөөн­гүй байна. Гэтэл бая­чуудын хөрөнгө улам зузаарсаар байхад ядуус бахь байдгаараа л оршссор буйгийн цаад учир юу вэ. Байгалийн баялаг ихтэй, улс орон нь хөгжих боломжтой, ажлын байр хангалттай оронд ядуус аль болох гараа хөдөлгөхгүй амаа хөдөлгөхийг илүүд үздэгийн цаад утга юунд байна вэ. Энэ бол Монголын өнөөгийн нийгэмд нийтлэг үзэгдэл болчихоод байна гэвэл та худлаа гэж хашгирахгүй нь лав.
Мэдээж баян, ядуу хүний боловсрол хүмүүжлийн төвшний ялгааны талаар энэ удаад орхие. Харин таны амьдралын бүхий л үе зөвхөн амьдралын хэвшлээс чинь шалтгаалаад байна хэмээн нэг удаа ч болов бодож үзэж байв уу. Баяжсан, асар их хөрөнгөтэй хүний амьдралын замналаар өнөөдөр та хэчнээн копидож явсан ч амжилтад хүрнэ гэдэг юу л бол.
2013 онд Forbes-ийн жагсаалтаас харвал дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт өөрчлөгдөөгүй л байгаа юм. Мексикийн магнат Карлос Слим 73 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлсэн хэвээр байгаа бол Билл гейтс 67 тэрбум, Артега Амансио (Zara) 57 тэрбум, Уоррен Баффет 53,5 тэрбум, Ларри Элисон 43 тэрбумаар удаалсан хэвээр байна.
Тиймээс судлаач Томас Корли  233 баян хүн болоод 128 ядуу хүнийг судалгааныхаа цөм болгон өдөр тутмын амьдралын хэвшлийнх нь ялгааг ийн жагсаасан гэнэ.
Ажилдаа явахаасаа гурван цагийн өмнө босч чаддаг нь баячуудын 41 хувь байсан бол ядуусын 3-хан хувьд ийм дадал байжээ. Чөлөөт цаг гарвал аудио ном чагнадаг зуршил баячуудын 63 хувьд байгаа бол ядуусын 5 таван хувьд л байдаг. Өдөр бүр хагас цагийг мэдээлэл авахад зарцуулах дадал  баяуудын 88 хувьд, ядуусын хоёр хувьд л байдаг. Биеийн тамираар хичээллэдэг үү гэсэн асуултад ядуусын 23 хувь тийм гэсэн бол баячуудын 43 хувь нь тогтмол ажлын төлөвлөгөөнд байдаг гэжээ.
Өдөр бүр багадаа 300 кКал хоол хүнс иддэг зуршил ядуусын 100 хувьд байдаг бол мөнгөтэй хүмүүсийн 75 хувьд байсан аж.  Харин телевизийн  өмнө өдөрт нэгээс багагүй цаг зарцуулдаг гэж  баячуудын 60 хувь хариулсан бол ядуусын 25 хувь л тийм гэж. Гэхдээ реалити шоуг ядуусын 75 хувь хамгийн дуртай нэвтрүүлгээр сонгосон бол баячуудын таван хувь нь хардаг гэж хариулжээ.
Зөв амьдралын дадал хэвшилд хүүхдээ багаас нь сургах ёстой хэмээн баячуудын 74 хувь үздэг бол ядуусын нэг хувь нь үүнийг чухал гэж.  Хүүхдүүд сайн дурын үйл ажиллагаанд долоо хоногийн 10 цаг зарцуулах ёстой хэмээн баяяуудын 70 хувь үзэж байхад ядуусын гурван хувь нь үүнийг зөв гэж үзсэн байна.  Хүүхэд нь сард уран зохиолын хоёр ном заавал унших ёстой хэмээн  баячуудын 63 хувь үзэж байхад ядуусын гурван хувь л зөв гэж хариулсан байна.
Өөрийн зорилгоо тодор­хойлж гэмээнэ амжилтанд хүрнэ гэж баячуудын 67 хувь үзсэн бол ядуусын хувьд 17 хувь нь ийм дадал эзэмшсэн гэжээ.  Хүн цаг тутам бусдаас суралцаж байдаг гэдэг үгэнд баячуудын 86 хувь, ядуусын таван  хувь итгэдэг аж.
Зөв дадал хэвшил нь  боломжийг бий болгож байдаг хэмээн баячуудын 84 хувь үздэг бол ядуусын дөрвөн хувь хүлээн зөвшөөрчээ.
Сонирхуулахад, АНУ-ын Нью-Йорк хотод 389 мянган ам.долларын саятан амьдардаг бол Лондон 281 мянга, Парис 219 мянга, Франкфурт 217 мянга, Бээжин 213 мянга, Шанхай 166 мянга, Хонконг 187 мянга, Токио 461 мянга, Осака 190 мянган саятантай.
Гэхдээ Forbes-ийн жаг­саалтад багтсан Америкийн 400 баяны  68 хувь нь  өөрөө өөрийнхөө баялгийг бий болгосон гэдгийг та санах хэрэгтэй.  Алдарт Опра гэхэд маш ядуу гэр бүлээс гаралтай нэгэн шүү дээ. Мэдээж өдөр тутмын маш нарийн чанд төлөвлөгөө гаргалаа гээд та гялс саятан, тэрбумтан болчихгүй. Гэхдээ өөрийн гэсэн зөв дадал хэвшлийг эзэмших нь юу юунаас чухал гэдгийг санахад илүүдэхгүй.

Н.Бат

0 Сэтгэгдэл
Ardchilsan namiihan zad bayajij bna aa bolj bolj shorond oroh humuus sain ideed av
Хамгийн их уншсан