Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

65 машинаар сэтгэл зүрхээ илэрхийлжээ


Оросын Великий Новогород хотын залуу Артем сэтгэлтэй бүсгүй Татьянадаа өөрийнхөө сэтгэл зүрхийг маш өвөрмөц аргаар илэрхийлсэн байна. Тэрээр бүсгүйнхээ гэрийн цонхон доорхи авто машины зогсоолд 65 машинаар “Надтай гэрлээч” /Выходи за меня/ гэсэн бичээс дүрсэлж үзүүлжээ.

Харин яаж ийм олон машин олж цуглуулсан  бэ гэхэд Артем “Эхлээд би бүх найз нар луугаа утасдсан чинь тэдний маань зарим  ажилтай гээд завдахгүй байлаа. Тэгэхээр нь би интернетээр саналаа хэлж хүмүүсээс тусламж гуйсан. Ингээд л сайхан сэтгэлт хүмүүсийн тусамжаар би санасандаа хүрсэн минь энэ” гэж ярьжээ.

0 Сэтгэгдэл
выходи за меня - наддаа ир л дээ гэж буруу орчуулсан байна ш дээ. уг нь бол надтай гэрлээч гэсэн үг.
Хамгийн их уншсан