Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Мягмар: Монгол Улс судалгааны хүчирхэг шинэ зэвсэгтэй болсон

Та хэвлэл мэдээллийн их далайгаас өөрийн шаардлагатай мэдээллийг хялбар, түргэн шуурхай, системтэйгээр олж авч анализ, шинжилгээ хийж чадаж байна уу. Энэ л асуултад тань бүрэн дүүрэн хариулт өгөх цогц системийг Монголын тэргүүлэх вэб сайт хөгжүүлэгч компани болох “Содонсолушн”-ий мэргэжилтнүүд бүтээжээ. Энэ талаар тус компанийн Ерөнхий менежер А.Мягмартай уулзаж ярилцлаа. 




-Юуны өмнө та компаниа танилцуулахгүй юу. Хэдэн онд байгуулагдсан бэ?

-Манай компани нь 2006 оноос анх үйл ажиллагаа явуулж эхлээд 2007 онд албан ёсоор компани болсон байдаг юм.

Хамгийн анхны бүтээл маань News.mn байсан.  Түүнээс хойш олон мэдээллийн вэб сайт (Unen.mn, Wikimon.mn, Mminfo.mn, Time.mn, 24tsag.mn, Mglnews.mn, Assa.mn, Info.mn, Aravt.nm гэх мэт), вэб систем (Monitoring.mn, Zarsuvag.mn гэх мэт), байгууллагын вэб сайт (Ajnaicorporation.com, Azkhur.mn, Aquashop.mn, Mostmoney.mn, Golomtsecurities.com, Nepko.mn гэх мэт)-ууд хийж гүйцэтгээд цааш нь хөгжүүлэлт болон найдвартай ажиллагааг нь ханган ажиллаж байна.

-Тэгвэл танайх чинь миний мэддэг ихэнх газруудтай хамтран ажилладаг юм байна шүү дээ. Яаж ийм олон байгууллагад зэрэг үйлчилгээ үзүүлж чадаж байна. Асуудал үүсэхгүй юу?

-Манай компаний гол давуу тал нь Харилцагчдынхаа Сэтгэлийг Итгэлээр хариулах явдал болохоор харилцагчид маань бидэнтэй хамтарч ажиллахад илүү таатай байдаг болов уу гэж бодож явдаг юм.

                            http://www.sodonsolution.com/home.shtml#products

-Монголд анх удаа маркетингийн менежер, сэтгүүлч, улстөрчид, судлаачид гээд нийгмийн хөдөлгөгч хүч болсон хэсэгт зориулсан цахим ертөнцийн мэдээллийг шүүх, дүгнэлт гаргах, тэр ч байтугай вэб холбоосыг хүртэл шүүх цогц шийдэл бүхий программыг танай компани бүтээсэн гэдгийг дуулсан юм. Иймд энэ бүтээлээ танилцуулаач?


-Миний гэр бүлийн хүн нэгэн компанид хэвлэл мэдээллийн ажилтан буюу ПР менежерийн ажил хийдэг юм л даа. Түүний ажлын нэг хэсэг нь компанийх нь талаарх эерэг сөрөг мэдээ мэдээллүүд, компанийнх нь талаарх олон нийтийн хандлагыг байнга судлах шаардлага тулгардаг л даа.

Энэ бүх ажлаа хийхэд маш хүндрэлтэй, маш олон сайтуудаар орж, нэг бүрчлэн танилцах гэх мэт хугацаа ихээр зарцуулдаг байлаа. Тэгээд судлаад үзтэл маш олон компани, аж ахуйн нэгжийн маркетинг, олон нийтийн харилцааны ажилтнуудад тулгардаг бэрхшээл байсан нь тодорхой болсон юм. Тиймээс л бид энэхүү программыг санаачлан, хийх шаардлагатай болсон юм байна гэдгийн ойлгосон доо.

“Монголмасс медиа” группийн гүйцэтгэх захирал А.Амундра:
-Monitoring.mn-ийг ашигласнаар мэдээллийг асар хурдтайгаар олж авдаг нь маш том давуу тал юм. Тиймээс ч энэ программ манай маркетингийн багийн өдөр тутмын ажлын нэг багаж хэрэгсэл болсон.


Бид судлаачдын томоохон багтай. Тал талын судалгаа хийсний үндсэн дээр энэ программаа илүү хялбар, ойлгомжтой буюу хэрэглэгчид хэрэглэхэд хялбар байдлаар бүтээсэн. Өөрөөр хэлбэл дан программистууд энэ төсөл дээр ажиллаагүй гэсэн үг.

Бүр тодруулбал, олон талын судлаачид энэ бүтээлд гар бие оролцсон. Анх 2009 онд бид судлаачдын багтаа энэхүү санаагаа танилцуулж, судалгаагаа хийж эхэлсэн. Түүнээс хойш манай баг хөгжүүлсээр байгаад 2012 оны сонгуулиас өмнө туршилтын хувилбараа гаргасан.
Одоо бол чамгүй олон үнэнч байнгын хэрэглэгчтэй болчихоод үйл ажиллагаа маань хэвийн явагдаж байна.

-Та энэ программаа яг яаж ажилладгийг нь тодорхой танилцуулахгуй юу?

-Энэхүү программыг ашиглахын тулд Monitoring.mn гэсэн цахим хаягт бүргүүлэн асар их мэдээллийн сангаас өөртөө хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй шууд авах боломжийг олгодгоороо онцлог юм. Өөрөөр хэлбэл Монголынхоо онлайн мэдээллийн санг www.monitoring.mn вэб сайтаар хянаад сууж байна гэсэн үг юм.
Тухайлбал вэб сайт, facebook, twitter, сэтгэгдэл хянадаг юм.

Та гол хайх түлхүүр үгээ буюу тухайн мэдээллийг шүүж олох үгийг шивж оруулснаар уг мэдээлэл ямар сайтуудад байрласан, энэ мэдээллийн талаар уншигч нар ямар сэтгэгдэл бичсэн, Твиттер, faebook-ээр хүмүүс юу гэж хоорондоо ярилцаж байна ч гэх юм уу уг мэдээ, мэдээлэлтэй холбоотой цахим ертөнц дэх бүх илэрцүүдийг унших, хянах боломж олгох болно.

Гол нь энэ бүх мэдээллийг танд хэдхэн секунтын дотор л хайж системчилж өгнө. Тэгэхээр энэхүү программыг дараах зорилгоор ашиглаж болох юм.

“Аянчин” дэлгүүрийн Маркетингийн газрын захирал Б.Одгэрэл: 
-Бид UGG-ийг Монголдоо оруулж ирсэн. Энэхүү брэндэд монголчууд ямархуу сэтгэгдэлтэй байгааг тандахад monitoring.mn үнэхээр их тус болдог.


•    Өөрийн болон өрсөлдөгч байгууллагын хэрэгжүүлж буй маркетингийн болон PR үйл ажиллагааг хянах
•    Олон нийтийн санаа бодлыг тандах
•    Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тандах
•    Судалгааны бодитой мэдээлэл цуглуулах

-Сэтгүүлч хүнийхээ хувьд энэ программыг ашиглаж үзсэнээ нуумааргүй байна. Маш их таалагдсан. Цаг үеийн байдлаа ажиглахад ч их хэрэгтэй санагдсан. Жишээ нь гэхэд, миний нийтлэл чухам ямар сайтуудад түлхүү тавигдаж байна, хүмүүс ямар хандлагатай байна гэдэгт дүгнэлт хийх асар их боломж олгосон. Үүгээр зогсохгүй нийгэм чухам ямар мэдээлэлд гол анхаарлаа хандуулж байгааг аман яриагаар бус бодит дүгнэлт, шүүлтүүрээр ажиглах боломжийг олгосон нь маш том дэвшил байх?

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Маркетингийн газрын захирал Т.Наранзаяа: -Манай компани хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэгч төдийгүй монгол хүнээр удирдуулж буй үндэсний манлайлагч хамт олон гэдгээ олон нийтэд таниулах хэд хэдэн кампанит ажил явуулсан. Үүнийхээ үр дүнг хянаж, бодитой мэдээлэл авахад monitoring.mn тусалсан.



-Тйим ээ. Яг зөв. Бид анх зорилтот хэд хэдэн хэрэглэгч байгаа гэж тооцсон. Тэд өөр өөрийн онцлогтой. Маркетинг болон PR үйл ажиллагаагаа хянах шаардлагатай байгууллагууд буюу бүх төрлийн бизнесийн байгууллагууд, олны анхаарлын төвд байдаг эмзэг салбарт ажилладаг байгууллагууд.

Энэ нь ихэвчлэн уул уурхайн компаниуд багтана л даа. Тэд хэл аманд их өрттөг шүү дээ. Бүх төрлийн судалгааны байгууллагууд, Маркетинг болон PR –ийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, олны анхаарлын төвд байдаг хүмүүс гээд л олон нийтийн хандлагыг судлах шаардлагатай бүх бизнесийн болон төрийн байгууллагууд, хувь хүмүүст энэхүү программ нь маш хэрэгтэй программ хангамж болж чадсан.

-Та бүхэн цахим ертөнцөд хэзээнээсээ эрэлт хэрэгцээтэй байсан, түүгээр ч зогсохгүй судалгааны иж бүрдэл системийг бий болгосон байна шүү дээ. Цаашид monitoring.mn нь хэрхэн сайжрах бол?

-Бидний бүтээсэн энэ програм зогсолтгүй хөгжсөөр явна. Өөрөөр хэлбэл сонин, сэтгүүл, телевизийн нийтлэл, нэвтрүүлгүүдийг шүүдэг болно. Ингэхээр зөвхөн вэб сайт, фэйсбүүк, твиттерээр судалгааны маань цар хүрээ зогсохгүй, хэрэглэгчдэдээ мэдээллийн бүх сувгаас мэдээллээ шүүх боломжийг олгох нь бидний эрхэм зорилго байсаар байх болно.

http://www.monitoring.mn/signin

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан