Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.БОЛД: НАДАД ТОЛГОЙ МЭДЭЖ ЯРИХ ҮНДЭСЛЭЛТЭЙ МЭДЭЭЛЭЛ Ч АЛГА

Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болдтой ярилцлаа.

-Банк санхүүгийн салбарт өрнөсөн хэргүүдээс үүдэн могой жил хүндхэн бас сануулгатай болж өнгөрлөө хэмээн ажиглагчид дүгнэж байна. Таны хувьд ямар үнэлэлт өгч байна вэ?

-Миний хувьд ердийн л жил болсон. Банкны салбарын өсөлт өмнөх жилүүдтэй харьцуулахад 60 орчим хувийн өсөлттэй гарсан.
Энэ бол өндөр өсөлт. Энэ өсөлтийн гол хөдөлгүүр нь төв банк, Засгийн газраас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис бондын мөнгийг арилжааны банкаар дамжуулан хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэнтэй холбоотой.
Хэрвээ банкаар дамжуулан олгоогүй бол өсөлт бага гарах байсан нь тодорхой. Хамгийн гол онцлох зүйл нь банкуудаар дамжуулан олгосон санхүүжилтийн дийлэнх хэсэг хувийн салбарт очсоноороо үр ашиг нэмэгдсэн.  Өөрөөр хэлбэл, хөрөнгийн ашиглалт сайжирч, ажлын байр тогтворжих суурь нөхцөл болсон. Зарим нэг банктай холбоотой иргэний шинж чанартай маргаан үргэлж гарч л байдаг. Үүнийг хүндхэн гэж хэлэх нь учир дутагдалтай юм.
-Гэхдээ дотоод аудит хамгийн сонгодог жишгээр хөгжсөн байх ёстой банк санхүүгийн салбарт харилцагчийнхаа мөнгөөр нааддаг, мөнгө угаадаг хэрэг багагүй гарлаа. Тухайлбал, “Капитал” банкны ажилтны өдүүлсэн хэргийг дурдаж болох юм?
-Дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа нь үнэн. Энэ талаар банкны удирдлагууд үргэлж л санаа зовж, дотоод хяналтаа хэрхэн, яаж сайжруулах вэ гэж бодож төлөвлөж, тэрнийхээ дагуу арга хэмжээ авдаг. Гол нь, банкны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ёс зүй маш чухал. Хэдийгээр хамгийн сайн дотоод хяналт байсан ч, ёс зүйгүй хүмүүс ажилладаг бол энэ зөрчил дутагдал хэзээ ч зогсохгүй. Тиймээс банкинд ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулж авахаас өгсүүлээд мэдлэг, ур  чадвар олгох, сургах үйл ажиллагаа тасралтгүй энэ салбарт явагддаг л даа.
-Монголын томоохон банкны нэг “Голомт”-ын эргэн тойронд үүсээд буй хэрэг олон харилцагчийг нь эмзэглүүлж ацан шалаанд оруулаад байна. Их ярих тусам эмзэг асуудал болж байх шиг?
-Энэ банкны асуудлыг би мэдэхгүй. Банкны удирдлагаас нь асуувал тодорхой мэдээлэл өгөх байх. Би мэдэхгүй юмныхаа тухай яриад нэмэргүй. Угтаа, арилжааны банк онцгой эрхтэй, тусгай хуулиар зохицуулагддаг, тусгай зохицуулагчтай байгууллага. Тэр ч утгаараа иргэд, аж ахуйн нэгж, гадаад дотоодын байгууллагатай харилцдаг учраас өндөр хариуцлагатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн банкны хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч өндөр хариуцлагатай байх ёстой гэсэн үг. Тиймээс ч ТУЗ  банкны дотоод ажилд оролцох эрхгүй, харин ерөнхий жанжин шугам, бодлогыг нь тодорхойлох үүрэгтэй. Аль ч банкны ТУЗ энэ л зарчмыг баримтлах ёстой юм.
-Тус банкийг тойрсон асуудалд гүйцэтгэх захирал Болормаа элдэв явуулга яваад байгаа юм биш биз дээ гэсэн хардлага төрж буйгаа ярьж байсан?
-Тэр асуудлыг огт мэдэхгүй. Энэ бол тухайн банкны асуудал. Толгой мэдэж ярих үндэслэлтэй мэдээлэл ч алга. Монголын банкны холбооны ерөнхийлөгчийн хувьд би нийт банкуудын хууль эрх зүйн орчныг таатай болгох, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээнд нэмэр  болохуйц санхүүгийн үйлчилгээ үзүүлэх орчныг нь бий болгохоор ажиллаж байгаа хүн. Тухайн нэг банкийг шүүж ярих хүн биш л дээ. Надаас бүү асуу.
-Төр банктай байх нь эрсдэлтэй хэмээн та бид хоёрын жилийн өмнө өрнүүлсэн ярианд хөндөгдсөн. Гэвч Төрийн банкны бүтэц улам л данхайгаад байх шиг?
-Тэр чинь бас утга учиртай л даа. Хариултаа бүрэн өгч чадаагүй нь миний алдаа байх аа. Хэрвээ аль нэг банкны төлбөрийн чадвар муудлаа гэхэд төр өөрийнхөө мэдэлд авдаг арга нь банкны асуудлыг шийддэг нэг зам мөн. Гэвч энэ нь мөнхийн төрийн өмчит байна гэсэн үг биш. Жижигрүүлэх, авсаархан болгох, муу зээлээс нь салгах, орон тоог нь цөөлөх, дахин хөрөнгөжүүлэх, зардлыг нь бууруулах арга хэмжээ аваад эргээд хувийн хэвшилд худалддаг арга ч бий. Ер нь, хоёр тааруу боломжийн гайгүйг нь сонгосон л хэрэг. Гэхдээ төрийн өмчинд банк байх нь зохимжгүй. Байж болох ч үр ашиг муутай, зарлага ихтэй, эцсийн дүндээ явуургүй үйлдэл гэдэг нь дэлхийн банк санхүүгийн туршлагаас харагддаг.
-Тэгэхээр хадгаламж эзэмшигчдийнх нь эрх ашгийг хамгаалж Төрийн банкинд “Хадгаламж”-ийг нэгтгэсэн нь эрсдэлтэй алхам байх нь ээ?
-Харилцагчдыг нь бодсон ч “Хадгаламж”-ийг Төрийн банктай нийлүүлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ. Мэргэжилтний хувьд бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ Монгол Улсын банкны салбарын урьд өмнөх туршлагаас харахад төрийн банкны бүтэц данхайх нь эрсдэлтэй. Яагаад гэвэл, олон банк хаалга барьсан  гашуун түүх бидэнд бий. Тухайн үед тэр банкуудын дийлэнх нь төрийнх байсан шүү дээ. Үүнийг мартаж болохгүй.
-Тийм ч учраас нийслэлийн удирдлага Улаанбаатар банкаа хувьчлах гэж байна. Гэвч хэтэрхий бага үнээс эхэлж байгаа нь хэн нэгэн хотын эрх мэдэлтэнд оччих вий гэсэн хардлага  төрөхөд хүргээд буй?
-Би зөв зүйтэй арга хэмжээ гэж бодож байна. Хүн хардаж болно. Гагцхүү үндэслэлтэй, нээлттэй, дараа нь хариуцлагаа хүлээхүйц байх ёстой. Хий хардаж байхаар олон нийтийн хяналт тавих нь зөв зүйтэй. Гэхдээ заавал хардлага гэж саарал үгээр  ярих хэрэггүй. Олон нийтийн хяналт гэвэл илүү гоё сонсогдоно. Улаанбаатар гэлтгүй Төрийн банкны хувьчлалыг түргэн л хийвэл манай нийт татвар төлөгчдөд үр ашигтай болно. Манай эдийн засгийн хөгжилд ч эерэг дүн авчирна.
-Өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас явуулж байгаа бодлого арилжааны банкуудад тун эерэг үр дүн авчирсан гэсэн. Задалж хэлбэл?
-Банкны нийт салбарын актив 60 гаруй хувиар өссөн. Тэрний бараг 90 хувь нь Монголбанк, Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ачаар бий болсон өсөлт. Тэрнээс биш энэ хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол банкны өсөлт 10 гаруй хувь л байх байлаа.
-Тэгвэл энэ салбарт өрсөлдөж буй арилжааны 13 банкинд Монголын зах зээл хэр хангалттай юм бэ?
-Тооны хувьд олон л доо. Нийт арилжааны 13 банкнаас 4-5 нь л зах зээлийн 90 гаруй хувийг эзэлж байна. Үлдсэн есөн банкинд зах зээлийн 10 хүрэхгүй хувь нь ногддог. Тэгэхээр салбарын төвлөрөл аль хэдийнэ эхэлчихсэн,  4-5 банкны хүрээнд нийт хөрөнгө  эргэлдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөний талбарт 4-5 банк л зах зээлийн дийлэнх хөрөнгийг өөртөө татаж шүү дээ. Хөрөнгө төвлөрнө гэдэг чинь зардал багасна. Гэхдээ хэт төвлөрөх нь ч аюултай.  Ямартай ч, хэт төвлөрөх үү, саарах уу гэдгийг бурхан ч хэлж чадахгүй. Яагаад гэвэл, эдийн засаг өөрөө зохицуулдаг. Жишээ нь, Англи улс таван л банктай байна шүү дээ.
-Тэгэхээр манайх чөлөөт эдийн засагтай гэсэн үг үү?
-Эдийн засгийн агуу эрх чөлөө манайд байна.  Хэрвээ арилжааны банк дампуурвал тухайн хүн хариуцлага хүлээх бөгөөд бусдыг хөлдөө чирж болохгүй. Тийм учраас л банкны хувьцаа эзэмшигч, удирдлага  өндөр хариуцлага хүлээдэг юм.
-Ер нь, Хятадынх шиг төрөлжвөл хэдхэн банкинд төвлөрөл үүсэхгүй юм биш үү?
-Том улсад боломж илүү. Манайх шиг бичил эдийн засагтай улсад туйлын аюултай л даа. Ганцхан салбарт тулгуурласан банк салбараа дагаад унана. Жишээ нь, барилгын салбар унавал банк нь дагаж унаад эдийн засагт хүндрэл авчирна шүү дээ. Тиймээс жижигхэн эдийн засагт туйлын явцгүй. Тэгээд ч том эдийн засагтай улсад ч эрсдэлтэй алхам.
-Нэг үеэ бодвол банкны салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Та ч яриандаа Чингис бонд, Засгийн газрын хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулснаар өсөлт нэмэгдсэн гэлээ. Гэхдээ бидний үйл хөдлөл, яриа хэр нийлдэг юм бол?
-Энэ бодох л асуудал. Манайхан Чингис бондыг худалдаалахад янз бүрээр л ярьж, сайлж байсан. Дэлхийд Монгол Улс танигдаж, бонд гаргаж байгаа үед монголчууд эв нэгдэлтэй байх ёстой. Тамын тогооны үлгэр шиг дандаа болохгүй, бүтэхгүйг нь товойлгож яриад, хар мэдээлэл хайгаад цацаад байвал хэзээ ч өөдлөхгүй. Нэг, нэгнийхээ хийсэн, бүтээсэн үйлийг нь  сайшаадаг, урамшуулдаг, амжилтад хүрэхэд нь дэмждэг л байхгүй бол Монгол Улстай харилцдаг,  зээл өгдөг түнш ч байхгүй болно. Үндэсний нийтлэг эрх ашгаа бодож ухаантай, ул суурьтай ирээдүйгээ харах хэрэгтэй байна.
 -ШӨХТГ-аас арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн арванхоёрдугаар зүйлийг зөрчсөн гэж мэдэгдсэн?
-Энэ бол төр банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс орж байгаагийн жишээ. Бизнесийн байгууллага өөрөө л үнэ, хүү, шимтгэлээ тогтооно. Тухайлбал, шөнийн цэнгээний газарт залуус такс болох 5,10 мянган төгрөг төлж ороод зууш, ундаагаа авдаг биз дээ. Тэрэнтэй адил банкуудыг зээл олгох шимтгэлээ зогсоо гэдэг маань диско баар таксны 5000 төгрөг авахаа боль гэдэгтэй агаар нэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл,  бизнесийн үйлчилгээний үнэ тариф, үйлчилгээнд хөндлөнгөөс оролцож болохгүй. Төр хуруугаа дүрээд байвал бизнес явахгүй.
-Банкууд ямар хариулт өгсөн юм?
-Шүүхээр л явж байгаа. Уг нь, Өрсөлдөөний тухай хууль үнэ тариф руу орох ёсгүй юм шүү дээ. Монополь, шударга бус өрсөлдөөнийг л таслан зогсоох ёстой юм. Нэг ёсондоо,  зах зээлд монопол нэг юм уу хоёр, гурван компанийн эсрэг зохицуулахад чиглэсэн зүйл. Тэрнээс биш тухайн компанийн үнэ рүү орох асуудал биш. Талхны үнэ 100 эсвэл 1000 төгрөг байх ёстой гэж төр бизнест орж болохгүй. Учир нь, цаана нь үйлдвэрлэлийн зардал, ашиг, орлого гэж байна. Хэрвээ төр оролцоод байвал эдийн засаг дампуурна шүү дээ.
-Арилжааны банкууд хувьцаа гаргах талаар ярих юм уу. Монгол Улсад хувьцаа, бондын талаар мэдлэггүй хүн ч үгүй болж, мөнгөтэй ч их авдаг болсон байна шүү дээ?
- Цаг нь болохоор хувьцаа гаргаж болно. Гэхдээ нөхцөл нь бүрдсэн байлаа ч, мөнгөтэй хүн хаана байна. Мөнгөтэйгээс гадна хариуцлагатай хүн байх ёстой. Манайд алдагдаад байгаа нэг зүйл бол хариуцлага. Мөнгөтэй хүн бүхнийг шийдэхгүй. Гол нь хууль дүрмээ дагадаг, хариуцлагатай л болчихвол нөхцөл нь бүрдэж хувьцаа гаргана.
-Яагаад энэ асуултыг асуусан юм бэ гэхээр Монголын эдийн засаг банкинд хэт суурилснаас  хүүнд нь дарлуулж байна. Тиймээс хоёрдогч зах зээлийг хөгжүүлье гэсэн яриа гарсантай холбоотой юм?
-Нээлттэй шүү дээ. Хууль эрх зүйн орчин нь сайжирч байна. Хамгийн гол нь мөнгө алга. Монгол Улсад хувьцаа авах хүн хэд байгаа юм. Байгаа байдал нь энэ. Хоёрдогч зах зээлийг хориглосон хэн ч байхгүй. Хөрөнгийн бирж хөгжихгүй байгаа нь банкуудын буруу биш. Хоёр хүний нэг нь бие муутай байлаа гэхэд эрүүлийнх нь буруу биш биз дээ. Тэрэнтэй л адилхан. Үйл ажиллагаа нь сайн явж байгаа банкуудыг чичилж болохгүй. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн байхад яагаад хоёрдогч зах зээл хөгжихгүй байгаа юм. Мөнгөтэй л холбоотой байхгүй юу. Тэрнээс хэн ч битгий ав гэсэн юм байхгүй.
-Хувь хүний талаарх мэдээлэл агуулсан цахим үнэмлэхийг монголчууд ашиглаж эхэлсэн. Гэвч банкны олон бичиг баримтыг төлөөлж чадах энэ үнэмлэх бүрэн ашиглахгүй байгаагаас иргэдэд хүндрэлтэй байдаг?
-Юу гэсэн үг вэ. Хадгаламжийн мөнгийг гурав дахь хүнд өгч байгаа юм чинь бичиг баримт шаардахаас яах вэ. Хүний хадгаламжийн мөнгийг зүгээр тавиад туучихаж болохгүй биз дээ. Тэр хувь хүний мэдээлэл зээл авахад огт хамаагүй. Зээл авсан хүнийг л тодорхойлдог болохоос биш тухайн хүний зээлээ төлөх чадварыг овог нэр, гэрийн хаяг нь баталгаажуулахгүй. Хүний мөнгийг хүнд зээлүүлж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Банк өөрийнхөө мөнгийг зээлүүлдэг юм биш. Гуравдагч хүнд зээлүүлдэг итгэлийн байгууллага.
-Банкны салбарыг хохироосон иргэдээс нөхөн төлбөрөө авахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаад авч чадахгүй байна гэж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-Шийдэгдээгүй. Банкны салбарын нийт зээлийн таван хувь нь жилээс дээш хугацаа хэтэрчихсэн байгаа. Маш их хэмжээний хөрөнгө үргүй зарцуулагдаж байна гэсэн үг. Тэр хөрөнгийг буцаан хурдан хугацаанд эргэлтэд оруулахын тулд  шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шуурхай ажиллах хэрэгтэй байна. Тэр хэмжээний мөнгийг монголчууд алдаж, хадгаламжийн мөнгө хорогдож байна гэсэн үг. Гол нь, удаан байна. Хууль тогтоомж гарсан, хэрэгжүүлэх нь удаан байгаатай холбоотой байх.

Т.Оюунбаяр

1 Сэтгэгдэл
ОЙН БАЙНА миний сайн хүн Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай. Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.
bodit baidlaa helmeer uym aa
Голомт банк болохоо болж байх шиг байнаа даа. Энэ хүн мэдэхгүй гээд бөөрөнхийлөөд байхаөар юу гэж ойлгох вэ Гадаадынхан мөнгөө татаад иргэд нь хадгаламжаа татаад эхэлбэл шууд л хэцүү болно биз дээ
Хамгийн их уншсан