Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарны зайгаар явдаг дугуй бүтээжээ


Америкийн зохион бүтээгчид нарны зайгаар ажилладаг “ногоон” дугуй бүтээжээ. SunCycle бол анхны цахилгаан, бас ачааны дугуй. Өөрөөр хэлбэл ачаа ачих тээшний савны дээд талыг маш нимгэн нарны зайгаар хучиж дор нь цэнэг  хураагуур байрлуулжээ. 31,5 кг жинтэй энэ дугуйнд  45 кг ачаа ачих боломжтой.
Цэнэг хураагуур нь 250 ватт учраас бүрэн цэнэглэчихсэн тохиолдолд энэ цахилгаан дугуйгаар дөрөө жийхгүйгээр бие амар 40 км аялж болно. Харин цэнэг хураагуураа бүрэн цэнэглэхэд дугуйгаа 8 цаг наранд тавих хэрэгтэй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан