Хамгийн ойр дотны хүнээ үхэлд алдана гэдэг ямар ч хүний сэтгэл зүйд хамгийн хүнд тусдаг зүйл. Тэгвэл ойр дотныхоо хүнийг нас барсан гэдэгтэй эвлэрч чадалгүй хамтдаа амьдарсаар байдаг хүн ч байдаг аж. Ийм хачирхалтай бас аймшигтай найман түүхийг өгүүлье.
1. 20 жилийн турш өдөр бүрийг эхнэрийнээ булшин дээр өнгөрүүлсэн эр
Рокки Абальсамо эхнэрийгээ нас барсан өдөр л өөрийнхөө талыг тасраад явчих шиг мэдрэмжтэй үлджээ. Тэрээр өөрийн уй гашуугаас салж чадалгүй Роксбери дэх Гэгээн Иосифийн оршуулгын газар оршуулсан эхнэрийнхээ булшин дээр очоод өдөржингөө суудаг болжээ. Тэр булшны чулууг харж өдөржин санаа алдан суухдаа юу ч идэж уудаггүй гэнэ. Хэчнээн хүйтэн, цастай, бороотой байсан ч энэ эр булшин дээр өдөр бүр ирсээр байсан бөгөөд 2013 оны нэгдшгээр сарын 22-нд насан өөд болтлоо эхнэрээ үгүйлэн санасаар байлаа. Стоунхенджийн эрүүл мэндийн төвд 97 насандаа өөд болсон Роккиг түүний хүслээр нь Эхнэр Жулиягийнх нь булшны хажууд хөдөөлүүлсэн байна.
2.нас барсан эхнэрийнхээ шарилтай нэг оронд унтдаг Вьетнам эр
2009 онд Вьетнам эр Ле Ванг нас барсан эхнэртэйгээ таван жилийн турш нэг орон дээр унтаж байсан тухай орон нутгийн сонинд бичсэнээр энэ хэрэг илэрчээ. Гэтэл энэ үйл явдлаас хоёр жилийн дараа «Nguoi Lao Dong» сонины сурвалжлагч Ле Вангтай холбогдож эхнэрийнх нь шарилын талаар тодруулахад тэрээр миний хажууд байгаа хэмээн харилсан байна. Орон нутгийн удирдлагын зүгээс түүний энэ байдлыг таслан зогсоож чадахгүй гэдгээ хэлсэн байна. Ли Ван өөрийн эхнэрийн шарилаас үлдсэн зарим хэсгийг гипсэн барималд шингээн ийн хамт амьдрах болсон гэнэ. Эхнэрийгээ оршуулсны дараа түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ ойлгосон эр шарилыг нь бунхнаас нь гаргаж, гипсэн барималд “амилуулан” өөрийн бүхий л жаргал зовлонг хуваалцахаар шийджээ. 57 настай вьетнам эр үүнийхээ хүчинд л амьдарч байгаа гэдэгтээ итгэдэг аж.
3. 18 жилийн өмнө нас барсан хүүдээ анхаарал тавьсаар байгаа грузин эмэгтэй
Жон Бакарадзе 18 жилийн өмнө 22-хон насандаа өөд болсон байна. Түүний гэр бүлийнхэн нь хүүгээ шороонд булж, чулуун хөшөө босгохыг хүссэнгүй. 2 настай үлдсэн бяцхан хүүд нь эцгийнх нь тухай ярьж, түүний ямар хүн байсныг үзүүлж байхын тулд түүнийг өөрийнх нь гэрт бунхлахыг хүсч. Дөрвөн жилийн турш талийгаачийн ээж Циури Кварацхелия түүний цогцсыг муутгахгүйн тулд тосолж арчилж байсан ч нэгэн удаа зүүдэнд нь усаар арчил гэх болсноор орой бүр усанд “оруулах” болж. Нас барснаас хойшхи 10 жилдээ Циури өөрийн хүүгээ төрсөн өдрөөр нь байнга сайхан шинэ хувцас өмсгөдөг байжээ. Гэвч өөрийнх нь нас нэмэгдэхийн хэрээр түүнд хүүгээ асрахад хэцүү байх болсон аж. Эмэгтэй хүүгээ арчлах нь багасч эхэлтэл нүүр нь харлаад илт үхжиж эхэлсэн. Тиймээс би өдөр бүр спиртын уусмалаараа арчилж эхэлсэн. Азаар удалгүй хүүгийн минь царай ч гэрэлтэх болсон гэв. Жониг өнөөдөр ч модон авсанд хадгалсаар байгаа гэнэ. Циуригийн ач хүү одоо 20 нас хүрсэн бөгөөд эмээгийнхээ энэ үйлдлийг хамгийн зөв зүйл хэмээн үнэлж буй аж.
4.Нөхрийнхөө бунханд шөнө бүр хань болж хонодог бэлбэсэн эхнэр
Аргентин эмэгтэй Адриана Вилларреаль өөрийн нөхрийг бунхалсан жижигхэн бунханд шөнө бүр хамт хонодог гэнэ. 43 настай энэ эмэгтэйн тухай Буэнос-Айросын нэгэн сонин анхлан мэдээлжээ. Цагдаагийнхан Сан Лазаро хотын оршуулгын газрын нэгэн бунхнаас маш их дуу чимээ гараад байгаа тухай мэдээлэл аваад Густаво Браганс комиссороор ахлуулсан баг ирж шалгажээ. Гэтэл Тэрхүү бухны хаалгыг Адриана Вилларреаль хэмээх эмэгтэй онгойлгож өгчээ. Бүсгүй цөөнгүй хугацааг энд өнгөрүүлсэн нь илт байлаа. Цагдаагийнхан бунханд орж үзэхэд эмэгтэй өөрийн ор, радио, компьютер бүүр цахилгаан плитка ч авчирсан байв. Адрианагийн нөхөр Серхио Йеде 2010 онд 28 насандаа амиа хорлож нас барсан аж. Харин Адриана байшин худалдаж авахаар хадгалж байсан мөнгөөрөө түүнд бунхан босгон, шарилыг занданшуулсан байна.
5. Эр нөхрөө нас барснаас хойш бүтэн жилийн турш хамт амьдарсан эмэгтэй
2013 оны арваннэгдүгээр сард энэ эмэгтэйн түүх орон нутгийн цагдаагийн газарт тодорхой болох хүртэл тэрээр өөрийн нас барсан нөхрийн хамт амьдарч байлаа. 79 настай Марсель Бельгийн Льеж хот дахь өөрийн гэртээ астмаас үүдэлтэй өвчний улмаас амьсгал хураасан байна. Харамсалтай нь эхнэр нь нөхрийгөө нас барсанд хэт ихээр гашуудаж, түүний үхлийн талаар бусдад хэлэх ч ухаан байсангүй гэнэ. Байрны эзэн нэгэн оршин суугч нь бүтэн жилийн турш байрныхаа мөнгийг төлөөгүй дээрээс нь байраа суллаж өгөхгүй байгаа учраас цагдаа шүүхэд хандахаас аргагүй болсноор гэрийн эзэн нь жилийн өмнө нас барсан гэдгийг олж мэдсэн байна. Хачирхалтай нь цогцсыг нь занданшуулаагүй учраас маш таагүй үнэр үнэртэж байсан ч байрныхан байтугай хөрш нь энэ талаар ямар нэгэн гомдол мэдүүлээгүй аж.
6. Ээжийнхээ занданшуулсан шарилтай арав гаруй жилийг өнгөрүүлсэн эрийн талаар түүнийг нас барсан хойно нь олж мэджээ
58 настай Клаудиа Альфьераг өөрийнхөө байшинд нас барсан хойно нь хөршүүд нь олжээ. Гэтэл түүний цогцсын хажууд нэгэн занданшуулсан шарил байсан аж. Эмэгтэйн цогцос нь вакумжуулсан цаасаар бүрсэн мөртлөө хөлдөө гэрийн шаахайтай, гал тогооныхоо ширээний ард суусан байдалтай байсан гэнэ. Хөршүүдийнх нь мэдээллээр цагдаагийнхан ирээд шүүхийн шинжилгээгээр занданшуулсан шарил нь Клаудиогийн ээжийнх гэдгийг мэджээ. Хөршүүд нь хамгийн сүүлд түүнийг 10 жилийн өмнө 90 насных нь ойгоор харсан гэжээ. Харин Клаудио өөрийнхөө ээжийг амьд гэж баталсаар байсан аж.
7. Эхнэрээ нас барсан гэдгийг 35 хоног нуухдаа яг л амьд хүн шиг харилцаж байсан эр
Малайзийн энэ эр 35 хоногийн турш энгийн л хэвшлээрээ амьдарч, өглөө ажилдаа явахдаа эхнэртэй баяртай гэж хэлээд өдөр түүн рүү утасдаж, орой сайхан үгтэйгээр орж ирдэг байж. Гэтэл түүний 42 настай эхнэр нас бараад 35 хоносон байжээ. Найз нөхөд нь эхнэрийг нь асуухад яагаад ч юм зүгээр дээ гэж хариулавч нэг л бултасхийгээд байна гэж гадарлаж эхэлснээр хэрэг илэрчээ. Түүний эхнэр Лим Ах Ти 2013 оны есдүгээр сарын 2-нд хэвлий дээр өвдөөд байна гээд удалгүй нас барсан байна. Цагдаагийнхны мэдээлснээр тэдний 16 настай хүү ээжийгээ нас барсан гэдгийг мэдэж байсан ч аавыгаа энэ бүхэнтэй эвлэрэх хүртэл хүлээхээр шийджээ. Эхнэрийнх нь цогцос муудаж эхлэх үеэс л тэр энэ тухай цагдаад мэдэгдсэн байна. Цагдаагийнхан ирэхэд эхнэрийнх нь цогцос шинэ хувцастай байсан аж. Харин өрөөнд нь үнэртэй усны хурц үнэр хэт их үнэртэж байсан гэнэ.
8. Аавынхаа тэтгэврийг авахын тулд 5 сарын турш цогцсыг нь нуужээ
2012 оны гуравдугаар сард нэгэн эрд Английн шүүх гурван жилийн хорих ял оноожээ. Тэрээр өөрийн аав Гая Блэкбернийн цогцсыг таван сарын турш оронд нь нуусан гэнэ. Эцгийнхээ авдаг тэтгэмжийг авахын тулд хүү нь ийм бусармаг зүйл хийжээ. 29 настай Кристофер нас барсан эцгийгээ зүгээр л унтаж байгаа хэмээн 9 настай охиндоо итгүүлсэн байж. Эцэгт нь ядуу хүнд амьдралтайн учраас олгодог байсан тэтгэмж болох 1869 еврог хамгийн сүүлд хүлээж аваад ахин олгохгүй болсон тухай захиаг уншсаны дараа л тэр эцгийнхээ үхлийн талаар мэдэгдсэн байна. Гэвч эцгийгээ нас барсан хугацааг “андуурч” хэлснийхээ төлөө тэрээр ял авсан юм.