Дуучин Крис Браунтай хэдэн ч удаа салж, нийлсний эцэст сүүлийн хэдэн сар ганц бие амьдарч байгаа дуучин Рианна шинэ болзоот залуутай болсон гэж шар хэвлэлүүд бичиж эхэллээ. Түүний шинэ дурлал нь эртнээс яригдаж байсан дуучин Дрэйк бололтой. Оны өмнөхөн шөнийн клубт их хэмжээний мөнгөөр хамтдаа шоудсан хэмээн шуугиан тарьж байсан тэд саяхнаас нууцхан болзоо тогтоох болсон гэнэ. Лос-Анжелесын Санта Моникад амьдардаг Рианна өөрийнхөө очих дуртай Итали зоогийн газарт Дрэйктэй хамт хооллож, мөн шөнийн клубт орж бүжиглэцгээжээ. Гэхдээ тэд энэ холбоо харилцааныхаа тухай хэвлэлд ам нээх сонирхолгүй байгаа аж. Учир нь, цаашид юу болохыг тэд өөрсдөө ч сайн мэдэхгүй байгаагийн дээр, хувийн амьдралаас илүү уран бүтээлдээ анхаарч, завсарлага авахыг хүсэхгүй байгаа хэмээн ойр дотных нь эх сурвалжууд хэвлэлд ярьжээ.