Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бибер марихуан татаад, нисгэгчид хүчилтөрөгчийн баг өмсөхөд хүрчээ

Канадын 19 настай дуучин Жастин Биберийн сууж явсан хөнгөн моторт онгоцны нисгэгчид залуу одын татаж байсан өвсний утаанаас  залхаад сүүлдээ хүчилтөрөгчийн баг өмсөхөд хүрчээ. Ингэхгүй бол тэд түүний татаж байсан марихуанаар амьсгалж буудалд буугаад мансууруулах бодисын тестээр  хар тамхи хэрэглэсэн гэж гарахад хүрэх байсан гэнэ. Тэгээд ч зорчигчдод нэг биш удаа сануулга өгч хэлсэн ч хариуд нь доромжлол сонссон байна.
Уг нь залуу од өөрийнхөө аав, өөр 10 найзтайгаа хамт зорчиж явж. Онгоцны бүхээг тэр чигтээ өвсний утаагаар бүрхэж байжээ. Зорчигчид онгоцны үйлчлэгч, нисэх багийнхантай тун таагүй харьцаж байснаас кабиныханаа хаалгаг хаахаас аргагүй болсон гэнэ. Зарим хэвлэлд бичсэнээр бол тэнд байсан охид энэ бүхнээс үүдээд цаашид Бибертэй хамт ажиллахаас татгалзсан байна.

Хууль сахиулагчид ирж онгоцонд үзлэг хийж тэдэнтэй ярилцах үед Жастин Бибер үнэхээр марихуан татсан, бүр нэг хүний  норм хэмжээнээс илүү татсан, онгоцонд нь ч  мансууруулах бодисын хоосон уут байгаа нь илэрчээ.  Энэ бүхний эцэст дуучныг бусад зорчигчдын хамт  Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх агентлагт шилжүүлсэн байна.
           
Канадын залуу дуучин сүүлийн үед энэ мэт таагүй явдлын хэд хэдэн дуулианд ороод байгаа юм. Торонтод саяхан лимузин машины жолоочид халдсан бол үүнийхээ өмнөхөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад саатуулагдсан юм.

0 Сэтгэгдэл
yanaa ene gertee gantsaaraa deer gardag jijighen zaluu shig bnoo udahgui
ene udahgy chad hiih bha
Хамгийн их уншсан