Дуучин, жүжигчин Селена Гомез өнгөрсөн нэгдүгээр сард хоёр долоо хоногийн хугацаатай сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдсан байна. Тэрээр сэтгэл зүйн эмчилгээ хийдэг сувиллын газарт хагас сар байрлаж, сэтгэлийн хэт гутрал болон зарим нэг төрлийн тайвшруулах эмийг ихээр хэрэглэдэг зуршлаа эмчлүүлсэн аж.
Жастин Биберээс дуулиантайгаар салж, өдөр болгон шахам хэвлэлд элдвээр бичигдэхийн хажуугаар сүүлийн зургаан жил ямар ч амралтгүй ажиллаж байгаа нь залуу бүсгүйг сэтгэл зүйн дарамтад оруулсан байна. Тэрээр үүнээсээ болоод сүүлийн үед ихээр шоудаж, бусад оддын адил тайвшруулах үйлчилгээтэй эм байнга хэрэглэх болсон нь гэр бүлийнхнийх нь санааг зовоож, түүнийг эмчилгээнд явахыг хүсчээ. Селена ч үүнээс татгалзсангүй, өөрийгөө бүх дарамтаас чөлөөлж тайвшруулахаар эмнэлэгт ханджээ.