Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцсон зүтгэлтнүүд


Ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцсон зүтгэлтнүүд: Б.Доржпалам (МАН-ын Төв Хорооны туслах түшмэл, 1922-1923 онд МАЖЦ-ийн Цэрэг, ардыг сурган боловсруулах хэлтсийн дарга, 1923-1924 онд МАН-ын Төв Хорооны гишүүн, 1938.05.27-нд цаазлагдсан, 1991
онд цагаатгагдсан), Ж.Баваасан (Улсын түр цагийн Хурлын анхны дарга, Бошгыг халах залуучуудын эвлэлийн (МХЗЭ) Төв хорооны анхны дарга, 1923-1924 онд Засгийн газрын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1924 онд цаазлагдсан, 1992 онд цагаатгагдсан), Ш.Бат-Очир, Д.Балдандорж (1922-1923 онд ДХГ-ын анхны дарга, 1923-1925 онд Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1933-1937 онд Улаанбаатар хотын хоршооны даргын орлогч, 1937 онд цаазлагдсан, 1967 онд цагаатгагдсан), А.Балыков, 2-р эгнээнд: Г.Гүрсэд, Н.Жадамбаа, 3-р эгнээнд: С.Тогтох, Э.Р.Ринчино, С.Данзан, Д.Сүхбаатар, Б.З.Шумяцкий (оросын нэрт хувьсгалч, Сибирийн хувьсгалт хорооны даргын орлогч, Коминтерны бүрэн эрхт төлөөлөгч, 1938 онд цаазлагдсан, 1956 онд цагаатгагдсан), Д.Бодоо, Д.Цэдэн-Иш (Ц.Е.Гочитский, буриадын сэхээтэн, 1921-1929 онд СЯ-нд түшмэл, Харилцан туслалцах хоршооны дарга), 4-р эгнээнд: 1. А.Шейкин; 2. А.Данзан; 4. Г.Дамдин, Нийслэл Хүрээ, 1921 он

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан