Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бууны сум гол төмрөөс хэрхэн нисч гардаг вэ

Бууны сум гэдэг хүн, амьтны амь тасалдаг аюултай зүйл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин энэ аюулт зүйл бууны гол төмрөөс хэрхэн гардаг, ямар хурдтай талаар сонирхож байв уу.

Финляндын гэрэл зурагчин Герра Куулапаа сүүлийн долоон жилд өндөр  хурдтай зүйлийн гэрэл зураг авах ер бусын тоног төхөөрөмж бүтээж амь таслах сум бууны гол төмрөөс хэрхэн гардгийг  харуулжээ.

1.    Сум бууны гол төмрөөс хэрхэн гарч байгааг ингэж нарийвчлан тод харуулах нь зэвсэг үйлдвэрлэгчдэд бүтээгдхүүнээ боловсронгуй болгон сайжруулах боломж олгодог. Австрийн сайжруулсан Глок буунаас сум гарч байгаа нь

2.    Буудлагын спортоор хичээллэгчид сум буунаас хэрхэн ямар хугацаанд нисч гардгийг сонирхдог. Бидний авсан 3D зурагнууд тэдэнд ийм боломж олгоно гэж Куулапа хэлж байна.

3.    Сум цагт 1280 км-ийн хурдтай нисдэг.

4.    Энэ зургуудаас хамгийн гол нь буудах үед секундыг хэдэн зуу дахин хуваасантай тэнцэх хугацаанд гал, хий гээд юу юу болж өнгөрдгийг харж болно. Энэ чинь л зэвсэг үйлдвэрлэгчдийн хүсээд байгаа зүйл шүү дээ.

5.    Гох дарснаас хойш ердөө миллисекундын хугацаанд л сум гол төмрөөс нисч гарна.

6.    Сум гарах үед дэлбэрэлт болж байгаа биз дээ.

7.    Гэрэл зурагчдад тэгэхээр аюултай шүү

8.    Өнөөдөр “Смит,  Вессон 500” бол гар буу дотроос хамгийн хүчирхэг зэвсэг.

9.    Шварценеггер “Баатрын эргэж ирсэн нь” кинон дээр “Смит, Вессон 500”  гар буугаар буудаж байгаа нь

10.    Винтов буунаас гарч байгаа сумны явц

11.    Америкийн AR-15 винтовын 7,62×39 мм сум бол манай гариг дээрх автомат бууны дотор гуравт ордог хүчтэй сум

12.    Энэ төслийн гол ололт нь сумыг гурван хэмжээст зурган дээрээс хардаг болсон явдал

13.    Сум бууны гол төмрөөс гарах үеийн хийн  үүлэнцэр

14.    AR-15 винтовын сум гарах явц

15.    Энэ сум цагт 3050 км хурдалдаг нь гар бууныхаас арай хурдан

16.    Desert Eagle гар бууны буудлага

17.    Энэ хоёр кадр ердөө миллисекундын зөрүүтэй

18.    Нисч байгаа сумны зэрэгцээ тугалганы жижиг хэлтэрхийнүүд харагдаж байна

19.    Жаахан хүчтэй буу буудах үед бол дэлбэрэлтийн хүч нь илүү байна. Тэгэхээр зураг авахад жаахан бэрхшээлтэй, гэрэл зурагчнаас асар их тэвчээр бас зориг шаардана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан