Дэлхийн хамгийн өндөр байгууламж болох Дубайн “Бурж Халифа” нэртэй тэнгэр баганадсан байшинг өнгөрсөн жилийн дотор 1,9 сая жуулчин үзэж сонирхсон тухай “Emirates 24/7” сайт мэдээлж байна. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр байшинг үзэж сонирсон хүмүүсийн тоо уржнан жилийнхээс 13 хувиар нэмэгдсэн аж. Жуулчид энэ өндөр байшингийн 124 дүгээр давхарт байдаг “At the Top” гэдэг тусгай тагтан дээрээс орчин тойрноо хардаг.
Өнгөрсөн жил ирсэн жуулчдын 23 хувь нь германчууд, 15 хувийг британичууд, 12 хувь нь оросууд, 11 хувь нь энэтхэгчүүд байжээ. “Бурж Халифа” байшинг 2005 оноос эхлэн таван жилийн турш бариад 2010 онд ашиглалтад оруулсан. 830 метрийн өндөртэй энэ барилгад зочид буудал, зоогийн газар, жуулчдад алсыг харуулах зорилготой тагт болон орон сууц байрладаг гэнэ.