Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүхээр шийтгүүлсэн 10 амьтан

Шударга шүүх гэдэг гэм буруутныг гэсгээн шийтгэж, хохирогчийг өмгөөлж байх нь зүйн хэрэг. Ийм ч болохоор араатан амьтныг ч болов гэм буруутай л бол зохих шийтгэлийг нь өгч байсан жишээ нэг биш. Эрт үед болсон ч шүүх, гэмт хэргийн ертөнцөд түүх болж үлдсэн хуучин хэргүүдээр амьтдад хэрхэн ял оноож байсан 10 жишээ энэ байна.

Хоригдол №С2559

Америкийн Пенсильван мужийн Пайк-Каунти хотын Пеп нэртэй нохой 1924 оны нэгэн нарлаг өдөр Пиншо нэртэй эм муурыг алсан хэрэгт орох нь тэр. Шүүхээс түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэн Филадельфи мужийн шоронд илгээж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн нохойг шоронгийн өрөөнд хорих уу яах вэ гэж удаан бодсоны эцэст уламжлалаа дагахаас аргагүйд хүрч шүүхийн шийдвэрийг ёсоор болгожээ. Ингээд Пеп нохой С2559 дугаартай хоригдол болох нь тэр. Гэхдээ тэрээр хоригдлуудын хайр булаасан амьтан болжээ. Удалгүй түүнд тусад нь байр барьж өгөн Пеп дугаараараа дуудуулан шоронгийн автобусанд сууж тэндээ очдог болсон гэнэ. Зургаан жилийн дараа хөөрхий Пеп хоригдол хөгширч нас баржээ.

Бага насны гэмт хэрэгтнүүд


1457 онд Францад нэгэн эм гахай, зургаан торойны хамт таван настай жаал хүү Жан Мартиныг хөнөөсөн хэрэгт орсон байна. Эх гахай ч яахав хөл нь цус болчихсон гэм буруутай нь ойлгомжтой. Харин зургаан торой насанд хүрээгүй атал бас бие нь цус болсон болохоор яахав. Гахайны эзэн Жан Бэйи уг нь тэднийг барьцаагаар авах гэсэн ч мөнгө байдаггүй. Ингээд гурван долоо хоногийн дараа өнөө долоог шүүлээ. Ингээд торойнуудыг нутгийн нэгэн тайжид өгч, Бэйиг ямар нэгэн төлбөрөөс чөлөөлсөн гэдэг.

Язгуурын гэмт хэрэгтэн тахиа

Энэ сонин явдал 1474 онд Базельд болсон байна. Шүүгдэгчийн сандалд нэгэн эм тахиа суусан нь шар уураггүй өндөг гаргасан хэрэгтэй. Тухайн үед шар уураггүй өндөг нь сатанчуудтай холбоотой, алуурчин нисдэг могой гаргадаг гэж үздэг байснаас тэр. Хэрэв өмгөөлөгч л сайн ажиллаж түүнийг буруугүй хэмээн нотлохгүй бол тахиа аврагдах найдвар тун бага. Ингээд сатантай нөхцсөн тахиаг шулмын амьтан хэмээн өндөгтэй нь хамт шатаахаар шийдвэрлэсэн байна.

Азтай төгсгөл

Нью-Йорк хотноо 1877 онд Мэри О Ши гэгч хурууг нь сармагчин хазсан хэмээн гомдол гаргажээ. Мэри нөхөн төлбөр шаардаж, шүүх болохоор сармагчинг шүүхээс татгалзсан байна. Мэри уурлан шүүхийн танхимаас гарч гүйхэд улаан пальто, саравчин малгай өмссөн сармагчин шүүхийн шийдвэрийг баяртай хүлээн авч байгаагаа илэрхийлэн шүүгчийн өмнө очиж гарыг нь барих гэж оролджээ. Цагдаагийн хэргийн бүртгэлд “Нэр.Жимми Диллио, ажил, Сармагчин, Шийдвэр: Цагаадсан” гэсэн бичээс үлдсэн байна. 

Нисдэг төрсний гай

Триполид 1963 онд нэгэн шүүх хурлаар шуудангийн 75 тагтаад цаазаар авах ял оноосон байна. Уг нь хилийн хууль бус наймаа эрхлэгчид энэ тагтаануудыг ашиглан Ливийн хилээр Грек, Итали, Египетийн их хэмжээний валют оруулсан юмсанж. Шүүхээс шувуудад цаазын ял оноосон ч  “Маш сайн суралцсан” хэмээн суллахаар шийдвэрлэжээ. Харин хилийн хууль бус наймаа хийгчдийг торгосон байна.

Хийдийн шавьж

Бразилийн нэгэн хийдийн гэгээнтнүүд XYIII зууны эхээр хийдэд нь үүрлэсэн шавьж хүнс тэжээл, тавилга, тэр бүү хэл сүмийн хана туургыг идээд байна хэмээн  шүүхэд хандсан байна. Шүүх ч тэр шавьжнуудад өмгөөлөгч томилж өгч. Өмгөөлөгч өөрийнхөө үйлчлүүлэгчдийг хэрчим талхаар тэжээж шавьжнууд лам нарыг энд ирэхээс ч өмнө энэ газар амьдарч байсан гэдгийг баталжээ. Ингээд шүүхээс хөөрхий шавьжнуудад өөрийн гэсэн газар нутаг тасалж өгөх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан байна.

Хотын даргын хойд дүр чоно

1685 онд германий Ансбах тойрогт нэгэн аймшигт чоно бий болж мал сүрэг, хүүхэд эмэгтэйчүүдэд халдаад байдаг болж. Үүнийг хүмүүс зүгээр ч нэг араатан биш талийгаач болсон хотын даргын хойд дүр гэлцдэг болж гэнэ. Эцэст нь түүнийг олж алаад цогцост нь хар костюм, хотын даргын хөрөг бүхий баг өмсгөн шүүхийн шийдвэр ёсоор салхин тээрэмд “дүүжилж” шийтгэжээ. Хожим нь арьсаар нь чихмэл хийж хотын төвд байрлуулан сүнсийг устгасан гэдгийг олонд дэлгэн үзүүлсэн гэнэ.

Эхлээд хүүхэд эмэгтэйчүүдийг

1519 онд Италийн Стельвио нутагт хээрийн оготнуудыг үр тариа идсэн хэргээр шүүжээ. Оготнуудын өмгөөлөгч Ганс Гринебнер болохоор тэр амьтад өөрийн хэрэгцээг хангахын тулд тариа идсэн, хортон шавьж устгадаг, нийгэмд ашигтай амьтад хэмээн өмгөөлсөн байна. Харин яллагч Шварц Мининг болохоор оготнууд тариачдын тариаг идэж тэднийг рентийн татвараа төлөхөд садаа болсон гэж буруутгажээ. Шүүх харин амьтдыг “бага насны хүүхдүүдтэй, тэд нь харж хандах эцэг эхгүй болж улам муу хүмүүжилтэй болж болзошгүй“ хэмээн хоёр долоо хоногийн батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн байна.

Цус сорогчид

1451 онд Лозаннад хэдэн хануур хорхойг олон нийтийн шүүхээр оруулж хотыг орхин явах шийтгэл оноожээ. Шүүхийн энэ шийдвэрийг энэ амьтад биелүүлэхээс татгалзвал энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүнээр нутгийн нэгэн гэгээнтнийг тохоон томилсон гэнэ.

Эзэнтэйгээ цуг дүүжлүүлэх дөхсөн хамтрагч

Францын Ванвр хотод 1750 онд Жак Феррон гэгч илжгээ унан хулгай хийж байгаад газар дээрээ баригдлаа гэнэ. Тухайн үеийн хуулиар бол гэмт хэрэг хийхэд оролцсон бүх этгээдийг хамтад нь дүүжлэх ёстой байж. Гэсэн ч шүүхийнхэн өөрөөр шийджээ. Хөөрхий илжигт дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял өгч энэ хугацаанд биеэ зөв авч яван ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй байхыг анхааруулаад харин эзнийг нь дүүжилсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Мэдрэл муутай байж үнэхээр чадхымаа, хэн хэнд ямар ял оноогоод байгаам дээ хаха
Хамгийн их уншсан