Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкнаас хөрөнгө оруулагч нь мөнгөө татахаар шүүхэд ханджээ

Голомт банк гадаадын хөрөнгө оруулагчтайгаа тааруухан харилцаатай байгаагаас тэд мөнгөө аваад Монголоос гарах гэж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.
Абу Дабигийн хөрөнгө оруулалтын консул 2010 онд Голомтод 25 сая ам.доллар зээлүүлснээс хойш тус банктай ойр харилцаатай ажиллаж эхэлжээ. Гэвч тэд хамтран ажилласан хугацаандаа Голомтыг компанийн засаглалын стандартыг тааруухан барьдаг, менежментийн хувьд ноцтой алдаа дутагдал гаргасныг нь аудитын шалгалтаар илрүүлж, нэлээд адармаатай нөхцөлд хамтарсаар өнөөдрийг хүрсэн гэж Reuters-ийн мэдээнд өгүүлжээ.  
Ийнхүү таарамжгүй харилцаанаас үүдэн одоо Голомт банк Абу Дабигийн консулаас таван жилийн хугацаатай авсан зээлээ хугацаанаас нь өмнө төлж барагдуулах эсэх дээр маргаантай байгаа бөгөөд энэ асуудлаа Лондон дахь арбитрын шүүхээр шийдүүлэх гэж байгаа тухай эх сурвалж өгүүлжээ. Гэхдээ энэ талаар Голомт банкны зүгээс тайлбар хийхээс татгалзсан байна.
Абу Дабигийн хөрөнгө оруулалтын консул гэдэг нь Абу Дабигийн Засгийн газрын харьяа хөрөнгө оруулалтаар дагнасан сан юм. Тэд хоёр жилийн өмнөөс Голомтод байгаа асуудлын талаар олж мэдсэн гэнэ. Тэр үед буюу 2012 онд Японы Иточу корпорац тус банкийг шүүхэд өгч 43 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Голомт банк “Алтан Дорнод” компанийн өмнөөс Иточу корпорацад аккредитивийн баталгаа гаргаж өгсөн нь луйврын чанартай хэрэг байсан хэмээн Японы корпорац хуулийн байгууллагад хандсан аж. Гэхдээ Абу Дабигийн хөрөнгө оруулалтын консулын хувьд Иточугийн асуудал чухал биш, хамгийн гол нь банк өөрөө ТУЗ-тэйгээ ч зөвлөлдөхгүйгээр хувьцааныхаа нийт хөрөнгөөс ч давсан ийм их хэмжээний баталгаа гаргаж өгсөн нь асуудал болж байгаа юм. Тийм ч учраас Голомтын ТУЗ-ээс 2012  оны сүүлчээр Дубайд төвтэй “FSI Capital” хэмээх газраар банкиндаа аудитын шалгалт хийлгэж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дотоод хяналтын талаар санал зөвлөмж гаргуулсан боловч  одоо болтол түүнийг нь албан ёсоор баталж, хэрэгжүүлээгүй байгаа гэнэ. Тийм ч учраас Абу Дабигийн хөрөнгө оруулалтын консул ийм хариуцлагагүй газраас өөрийн захирлыг буцаан татсан бөгөөд үүнийгээ “Голомт банкны стандартыг сайжруулахаар ажиллах гэсэн боловч бидэнтэй хамтран ажиллах хүсэлгүй байгаа учир үүнээс өөр аргагүйд хүрлээ” хэмээн төв банкинд тайлбар өгч байжээ. Гэхдээ энэ талаар Монгол банкны зүгээс Reuters-т тайлбар хийхээс татгалзсан байна.
Голомтод үүсээд байгаа энэ асуудлаас үүдэн “Moody’s”, “Standard and Poor’s” зэрэг олон улсын агентлагууд тус банкны зээлжих зэрэглэлийг тогтоохоо больсон аж.
Өнгөрсөн оны хавар Голомтыг тойрсон дуулиан шуугиан үүсээд байсан нь яг энэ мэдээллийн талаар байсан юм. “FSI Capital”-ын хийсэн аудитын шалгалтын дүнд үндэслэн тус банкны хувьцаа эзэмшигч Л.Болд Голомт банк салбарынхаа болон бусад хууль тогтоомжийг хэрхэн зөрчиж байгааг нийтэд ил болгож байсан билээ.


0 Сэтгэгдэл
яагаад хүмүүсийн сэтгэл зүйгээр оролдооод байна аа болиоч эээ дампуурна ч гэх шиг...
Гадаад хөрөнгө оруулалтуудыг татаж байгаа нь үнэн шүүү
Голомт банкны дамдуурал ойрхон байгаа
Ene n hen negnii yavuulga, har PR shig sanagdahgui bn uu? L. Boldiin yum uu
ok
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан