Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Читэд хималайн баавгай бамбарууш төрүүлжээ

ОХУ-ын Чита хотын амьтны хүрээлэнгийн Сони нэрт Хималайн баавгай төрж бамбарууштай болон ажилтнуудаа баярлуулжээ. “Одоо эр бамбарууш уу, эм бамбарууш уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Бамбаруушийн хүйс  чинь сарын дараа л мэдэгдэнэ  шүү дээ. Одоо бол хагас кг хүрэхгүй өчүүхэн юм л байна” гэж хүрээлэнгийн ажилтан хэлсэн байна. Энэ бол Сонигийн хоёр дахь бамбарууш. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард  түүнээс гарсан бамбарууш одоо Читийн циркт ажилд орсон гэж тэр нэмж хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан