Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амьтад өөр амьтны үр зулзагыг үрчилсэн хайр хүрэм тохиолдлууд


Монголд мал үр төлөө голж, эзэд нь эхийг нь уяруулах гэж дуу дуулж, хөгжим тоглодог. Өнчирч үлдсэн төлийг ч өөр бусдад авхуулдаг уламжлал бий. Гэтэл нэг төрлийн амьтан өөр төрөл зүйлийн амьтны үр төлийг, заримдаа бүр байгаль дээр байхдаа дайсагнадаг, бие биенээ барьж иддэг амьтад хүртэл нэгийнхээ үр төлийг үрчлэн авч асарч халамжлан өсгөдөг явдал нэг биш гэнэ. Ийм сонин, санаанд оромгүй  атлаа хайр хүрэм 30 тохиолдлыг толилуулж байна.

Алтан шаргал энэ ретривер нохой молтогчин туулайн олон бүжинг бүгдийг нь “үрчилж авчээ”

10 настай немц пойнтер австралийн Викория мужийн Белс Бечид машинд дайруулсан имжний төлийг үрчлэн авсан нь энэ.

Энэ арслан нэгэн зээрийг барьж идсэнийхээ дараа өнчирч үлдсэн янзагыг нь өөрийнхөө гүегнүүдтэй хамт халамжилсан тохиолдол Уганда дахь Хатан хааны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарчээ.

Рокки нэртэй немц дог нохой Английн зэрлэг байгалийн төвд Синди нэртэй янзагаа өсгөж байгаа нь.

Өөрийнх нь гурван ч зулзага үхсэний дараа Хироко муур нугасны хоёр дэгдээхэй үрчилж авсан нь энэ.

Их британийн Норфолк дэх энэ бяцхан муур гахай “ээж”-ийнхээ торойнуудтай хамт өсч байна.

Шинэ Зеландын Жерси нэртэй үнээ дөнгөж төрсөн хоёр хургыг өөрийн асрамжинд аваад байгаа нь энэ.

Алаг цоохор энэ хургыг эх нь голчихоор Зоя нэрт далматин үрчилж авахаар шийджээ.

Английн Дэвентри дэх амьд байгалийн дархан цаазат газрын Анна нэрт шимпанзе энэ бяцхан гөлгийг халамжлахаар шийдээд авсан байна

Айовагийн Хениета тахиа, Жерти галуу хоёр хамтраад нугасны энэ гурван дэгдээхэйг өсгөх гэнэ.

Британийн Кембрижшир дэх Линтоны амьтны хүрээлэнгийн Зара гэдэг гүегийн эх нь өсгөхөөс татгалзаж голсны дараа хүрээлэнгийн ажилтнууд Арни мууранд үрчлүүлсэн байна.

Эх нь орхиж явснаас болоод амьтны эмнэлэгт байсан дөрвөн торойг Мак нохой өөрийнхөө ивээлд авч өсгөхөөр болсон байна.

Энэ нохой ч бас л өнчирсөн хөөрхийг үрчилж аваад үүрч яваа нь энэ

Өмнөд Африкийн арслангуудын Сивью хүрээлэнд Соло нохой бас л өөр амьтны зулзага үрчилж аваад энхрийлж байгаа нь энэ.

Тусгай хамгаалалттай газрын Маррей нохой суусрын гурван ч  зулзага асарч байна.

Энэ бяцхан гөлөгнүүдийн эх орхиод явчихсан болохоор Мейбл тахиа тэднийг асрамжиндаа авч сагсандаа оруулсан нь энэ.

Честната муурын эзэн нь ойгоос өвчилж орхигдсон хэрэмний зулзага авчирсныг тэр өөрийн халамжинд авчээ

Өнчирч эхийн сүүгээр гаичгдаж байгаа бяцхан хургыг Жесси нохой халамжлан угжиж байна.

Гургалдай шувуу  өөрийн өндгөө алдчихаад галууны өндөг дарж дэгдээхэй болгоод яг л өөрийн дэгдээхэй шиг халамжлан өсгөж байна.

Муурын хэдэн зулзага эзэнгүй хаягдсаныг эзэн нь гэртээ авчрахад молтогчин туулай тэднийг өсгөх үүрэг хүлээжээ.

Майямын амьтны хүрээлэнгийн энэ шимпанзе эхдээ орхигдсон хөөрхий бамбарыг өөрийн болгож авчээ.

Златоуст хотын авто машин худалдаалах төвийн хашаа манагч Сара нохой муурын нэг зулзагыг үрчилж аван өөрийнхөө гөлөгтэй хамт хөхүүлдэг гэнэ.

Харьков хотын Чоли муур бас л макаки сармагчны зулзагыг өөрийн төл шиг энхрийлэн өсгөж байна.

Эх нь нохойд бариулсан молтогчингийн хоёр бүжинг Ной нэрт шуудангийн тагтаа халамжилсан тохиолдол амьтан хамгаалах төвд гарчээ.

Хятадын Ниу Ниу нэрт муур энэ олон дэгдээхэйг идэх нь бүү хэл бусдаас харамлан харамлан өсгөж байна.

Изабелла нэрт ретривер нохой ихэд ховордсон бенгалын  барын гурван бамбарыг өөрийн гөлөг шиг өсгөж байна. Тэдний эх нь төрүүлээд ердөө 15 цаг болоод голж орхиж. Бамбарууд одоо нохой ээжээ хөхөн, дээр нь харайлдан тоглодог болжээ.

Кенийн Момбаза Хеллений амьтны хүрээлэнд усны үхрийн 300 кг жинтэй тугалыг 130 настай аварга яст мэлхий халамжилж, одоо бүр бие биенээсээ салахаа больжээ.

Хятадын Ханжоу хотод бар өөрийн бамбаруудаа тэжээхээс татгалзаж голсныг энэ нохой авч өсгөхөөр болсон нь энэ.

Их  Британийн Дорсет гүнлэгт Хильда нэртэй эм тахиа хаягдсан нэгэн үүрэнд хэдэн өндөг байхыг үзээд дарсаар нугасны хэдэн дэгдээхэйтэй болж. Одоо нугасны дэгдээхэйнүүд тахиаг хаана л яван эх шигээ санан дагаж явдаг болсон гэнэ.

Сочигийн амьтны хүрээлэнд Клеопатра нэрт энэ нохой барын хоёр бамбарыг яг л өөрийн хоёр гөлөгтэйгээ ижил үзэн хөхүүлэн өсгөж байгаа

0 Сэтгэгдэл
lol. zvgeer l hamtdaa bga oor torliin amitad l bnshd.
Ymar hoophon ymbe
ysan hoorhon yum we
Хамгийн их уншсан