Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лайк” дарсных нь төлөө цагдаа баривчилжээ


Америкийн Мемфис хотын радиогийн нэгэн нэвтрүүлэгч Таддеус Мэтьюз урьд нь хамт ажилладаг байсан нэгэн сэтгүүлч эмэгтэйнхээ дүрс бичлэгийг Facebook –ээс  үзээд “лайк” дарсныхаа төлөө цагдаад баригджээ.
Уг нь тэр хоёр өмнө нь хамт ажиллаж, дотно харьцаатай байсан ч тэднийг салсны дараа эмэгтэйн хүсэлтээр шүүх тэднийг өөр хоорондоо харилцахыг хориглосон юм байна.  Ингээд “лайк”-ийг харсан эмэгтэй, дахиад түүнийг харилцахыг оролдож байна гээд цагдаад мэдэгдсэнээр хөөрхий Мэтьюзийг ийн баривчилсан юм  байна. Цагдаа нар Мэтьюзийг шүүхийн шийдвэр зөрчсөн гээд шууд л гарыг нь гавлаад авч одсон ч радио нэвтрүүлэгч буруугаа хүлээн бууж өгснөөр 1000 долларын барьцаагаар арай гэж суллажээ.
Ер нь нэвтрүүлэгч Таддеус Мэтьюз олон нийтийн сүлжээний идэвхтэн учраас үүнээсээ  болж ийм дуулианд холбогдсон нь ганц энэ биш гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан