Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэгт цэвэр алтаар цамц урлажээ

Энэтхэгийн бизнесмэн Датта Фуж хамтрагч, шүтэн бишрэгчдээ гайхшруулахаар шийдэн цэвэр алтаар урласан цамц захиалан хийлгэжээ.
           
 Гүйцэтгэгчийн хоёр долоо хоногийн туршид хоногт 16 цагаар сууж урласан энэ цамцанд гурван кг шар алт орсон байна. Ингэхдээ жижиг алтан ялтсуудыг өөр хооронд нь холбон хийж, алт нь бие үрээд байхгүйн тулд тусгай дотор хийсэн гэж байгаа ч яг нарийн нууцыг нь дэлгээгүй байна. Цамцанд Swarovski-ийн зургаан том талст бүхий товч “хадсан” байна. Цамцтай хослуулан өвөрмөц зах, ханцуйвч бас урлажээ.
Энэ тансаг хувцас  нийтдээ 22,5 мянган доллар болж байгаа нь манай гариг дээрх хамгийн үнэтэй цамц болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан