Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аялал ийм л байвал гоё

Та аялах дуртай юу. Аяллын юу нь хамгийн сайхан байдаг вэ. Тийм ээ, мэдээж дурсамж. Хожим хойно ч санагдах дурсамж л аяллын хамаг утга учир нь билээ.  Прага гайхмаар сайхан хот байсан, Хятадад хачин шавьж идэж билээ, Африкийн тэр омгийн ёс заншил тийм хачин, Италид явахад ийм инээдтэй явдал болоод, Америкт нэг ийм аймаар хүнтэй таараад.. гэх дурсамж ярианууд  л аяллыг утга төгөлдөр болгодог. Тэгвэл аялах дуртай хүн бүрийн заавал хийж үзэж, туулах ёстой аяллын адал явдлуудыг нэрлэжээ. Энд магадгүй таны аль хэдийнэ үзэж туршсан зүйлүүд байж ч мэднэ.

1.    Нисэх буудлын тухай гомдоллох

Аялах дуртай ямар ч хүний дурсамжинд тэр нэгэн цагт тэр онгоцны буудлын үйлчилгээ, хоол, интернэт сүлжээ тийм муу байсан гэж гомдоллох яриа заавал нэг байдаг даа.

2.    Ирландчуудтай уух

Айриш пабгүй хот гэж өдгөө дэлхийд лав байхгүй биз. Аль нэг хотын ирланд уушийн газарт орж, сайхан ууж суух нь аяллын нэг чимэг биш гэж үү.

3.    Зүүн өмнөд Азид ямар нэг тэнэг зүйл хийх

Хэзээ ч унаж үзээгүй скутер хөлслөн давхих ч юм уу огтоос төлөвлөөгүй шивээс хийлгэх, караокед орж зоргоороо хашгирах гээл юу эсийг хийж болох билээ.

4.    Этгээд хачин газар Мак Дональдс идэх

Хаа газрын МакДональдс адилхан байдаг ч тэднийг идэх газар өөр өөр байж болно шүү дээ.

5.    Австралийн тухай хэтэрхий их ярих


Далайн эрэг нь сайхан, бусад орноос хамаагүй сайхан ази хоол хийдэг, кофе нь илүү амттай гээд л Австралийн тухай ярих зүйл мундахгүй шүү дээ.

6.    Нутгийн хэл сурах

Аяллын хамгийн сайхан нь шинэ зүйл сурч мэдэх байдаг. Очсон газар бүрийнхээ хэлийг сурч чадахгүй ч гэлээ маш сонин содон, цөөн хүн ярьдаг хэлийг сурах гээд бага ч гэсэн оролдоод үз. Хэл ам хугалах шахсан тэр хөгжилтэй явдал хожим таны дурсамжийг баяжуулах болно.


7.    Хэтэрхий олон тахины зураг

Тахь бол гайхамшигтай, гоёмсог, хараа булаам амьтан. Тийм ээ, тэгээд л та аппаратаа чаг чаг хийлгээд л дараад байсан. Анх удаа Африкт аялж байгаа бол аргагүй. Гэвч аяллаас буцаж ирсэн хойноо мемори дүүрэн тахины зургаа хараад гайхах вий.

8. Автобусаар аялах


Аялал болгон онгоцоор нисч, үнэтэй буудалд байрлах албагүй. Автобусаар аялах бол бөөн адал явдал шүү дээ.

9.Майханд секс хийх

Мэдээж үүнийг хийхэд тийм ч амархан биш ч гэлээ эргээд аяллаа санахад нууцхан инээд бэлэглэх тийм нэг учрал байхад гэмгүй.

10.Вегаст мөнгөө алдах

Лас Вегаст аялахаар ирсэн хүн бүр л эндээс их мөнгө халааслаад буцахыг хүсдэг. Тийм ч учраас амьдралд төдий л олон тохиолдоод байхгүй боломжоо ашиглаад мөнгөө тавиад л байдаг, тавиад л байдаг. Гэвч эцэст нь танд Вегасын талаар дурсах бүрт санагдаж байх нэг мартагдашгүй дурсамж үлдэнэ шүү дээ.


11.Жинхэнэ итали пицца идээд урам хугарах

Италид жуулчлахаар очсон хүн бүрт л жинхэнэ итали пицца идээрэй гэлцдэг. Гэтэл санаандаа бол жинхэнэ гайхамшиг гээд төсөөлчихсөн өнөөх пицца нь яг идээд үзтэл тийм ч онц гойд санагдахгүй байх вий. Гэвч итали пицца чинь гоё биш юм билээ гээд л ярих яриа танд үлдэнэ шүү дээ.

12. Прагийн сайхныг шагшрах

Хэдийгээр Прага хотын гоо сайхныг таныг тэгтэл бишрүүлээгүй ч уулзсан хүн бүртээ “үнэхээрийн гайхамшигтай хот” гэж ярих.

13. Жуулчны баазад хоноглох

Аяллаар явж буй хүмүүст энэ тийм ч хэцүү даалгавар биш. Гэхдээ үнэхээрийн тохилог сайхан жуулчны бааз тийм ч элбэг биш учраас тийм газар хоносон дурсамж тод үлддэг. Хамгийн сайхны хажуугаар хамгийн муухай газар хоноглоод үзэхэд ч гэмгүй. Бас л нэг дурсамж.

14. Мачу Пикчуг үзсэн гэж худлаа ярих

Уг нь, Мачу Пикчуг л үзэх гэж Перуг зорьсон ч аяллын ямар нэг саадаас болоод юм уу эсвэл өөрийн хайнга зангаас болоод гол зорилгоо биелүүлээгүй ирвэл та яах вэ. “Тийм ээ. Мачу Пикчу үнэхээр гайхалтай юм билээ” гэж ярихад хэн таныг худлаа хэлж байна гэж мэдэх билээ.

15. Залилуулах

Мэдээж энэ хэний ч үл хүсэх зүйл боловч үнэн хэрэгтээ ийм л адал явдлууд аяллын дурсамжийг сонирхолтой болгодог биш гэж үү. Харь газрын хэл нэвтрэхгүй таксины жолоочид мөнгөө шулуулах,  тэнгэрт тулсан үнээр ганц сувинер аваад харамсах гээд л...

16. Нислэгээсээ хоцрох

Уг нь аяллын үеэр хамгийн алдаа гаргаж болохгүй няхуур хандах ёстой зүйл бол нислэг, унаа тэрэгнээс үл хоцрох боловч цагийн зөрүүнээс болж нам унтах, шартах гээд янз бүрийн л зүйл тохиолдож болох хорвоо шүү дээ.

17. Найзуудыгаа залхтал нь зургаа Facebook-т постлох

Аяллаар явж байгаадаа хэтэрхий их сэтгэл хөдлөөд байн байн статусаа шинэчлээд л, онцын сонин биш ч гэсэн үзсэн харсан бүхнийхээ зургийг оруулаад л. Гэвч бусдад таалагдахгүй байсан ч чи өөрөө л “happy” байвал болоо.


18. Бяцхан романс үүсгэх

Аяллаар явж байгаад танилцсан сайхан бүсгүй/ залуутай бяцхан дурлалын романс үүсгэх. Аяллаас буцаж ирэхдээ юу ч болоогүй мэт мартагдах тийм түүх.

19. Газар газрын таксины түүх

Аймаар царайтай жолоочтой ганцаархнаа айж дагжиж явсан үе,  залхмаар урт түүхээ хуваалцах жолоочийн яриа гээд хаа газрын таксины түүх сонирхолтой.

20. Мона Лизаг “голох”


Гайхамшиг, сод бүтээл гээд дотроо бодоод, асар өндөр сэтгэгдэлтэйгээр очиж үзтэл өнөөх “Мона Лиза” ердөө л нэг жижигхээн зураг байх жишээтэй.

21. Японд төөрөх

Япон шиг хүний ширэнгэн дунд төөрөх ч бас л аяллын сонирхолтой дурсамж болно доо.

22. Энэтхэгийг үзэн ядах

Хаа сайгүй тааралдах гуйлгачид, хэтэрхий олон хүн, бас хэтэрхий бохир заваан орчин. Гэсэн ч...

23. Энэтхэгт дурлах

Гайхамшигтай байшин барилга, хөшөө дурсгал, Таж Махал гээд Энэтхэгт дурлах зүйл ч их бий.

24. Үхэх шахсан...

Би бараг үхэх шахсан гэмээр тохиолдлууд аяллыг хамгийн бүрэн төгс болгодог биш гэж үү.

25. Хятадад ер бусын хачин юм идэх

Юугаар ч хамаагүй хоол хийж орхидог Хятадад юм бүхнийг туршаад хэрэггүй ч ганц нэг удаа этгээд сонин зоог барихад болохгүй нь юу байх вэ.

26. Аялсан газраа дахин очих

Хамгийн онцгой сэтгэгдэл төрүүлсэн газраа хэдэн жилийн дараа заавал ирнэ ээ хэмээн өөртөө амлаад, дахин очих.

27. Англиар хэтэрхий чанга ярих

Жуулчид дунд түгээмэл харагддаг нэг инээдтэй зүйл бол тэд өөрсдийг нь ойлгоогүй хүнд илүү ойлгомжтой тайлбарлахын оронд илүү чанга ярьдаг.

28. Мөнгөө оймсондоо хийх

Аяллаар яваа үедээ жуулчид мөнгөндөө их санаа зовдог. Тэгээд мөнгөө алдчихгүй байх найдвартай арга нь аль болох биедээ ойр байлгаж гэж үзээд оймсон дотроо оёх, даавуунд хийж оёод бүсэлхийгээрээ зүүх гээд янз бүрийн л арга сэддэг дээ. Гэвч эцэст нь энэ бүхэн ямар ч хэрэггүй байсныг мэдээд өөрийгөө шоолж инээх.

29. Шинэ найзтай болох

Тив алгассан газар очиж, хэл нэвтрэлцэхгүй хүмүүстэй учирсан ч тэдэнтэй гэмгүй сайхан найзын харилцаа тогтоох нь аяллын нэг утга учир билээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
hahaha funny gehdee kinon deer maihand yu yaj bgaad dandaa aluulaad bdishd aimshigt amitan eswel gaj aluurchind geh met hh
Хамгийн их уншсан