“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Радиогийн уралдааны шагналаа 44 жилийн дараа авчээ
Германы иргэн Гюнтер Цеттл гэгч аль 1969 онд радио сонирхогчдын дунд явуулсан ая дууны тааварт оролцож аялгууг үнэн зөв таасныхаа шагналыг саяхан авчээ.
Гюнтер зүүн герман БНАГУ-д амьдарч байхдаа Баруун германы радиог байнга сонсдог байж. Энэ нь тухайн үедээ капиталист радио станц сонсох нь хууль бус байснаас ил зарлах боломжгүй байсан хэрэг. Нэг удаа радио сонсч байтал ая дууны таавар явахаар нь чагнавал The Creation хамтлагийн дуу яваад таахыг сонсогчдоосоо хүсчээ. Тэр үед 18 настай байсан залуу тэртэй тэргүй энэ хамтлагийн дуунд дуртай байсан болохоор нэг их төвөггүй тааж, хариуг нь ил захидал дээр бичээд илгээсэн байна. Харамсалтай нь ил захидлыг БНАГУ-ын Аюулаас хамгаалах яам хурааж авснаар хүрэх газраа очиж чадаагүй байна. Гюнтер ч энэ тухай мартаж орхиж.
Хоёр герман нэгдсэний дараа түүний нэг найз нь энэ тухай сануулж, радиод хандахыг зөвлөхөд Гюнтер хуучин баримт бичгүүдээ шүүсээр дээр цагт илгээсэн ил захидлынхаа хуулбарыг олж радиогийн газарт илгээсэн байна. Эндээ ил захидлын жинхэнэ эх нь архивт байгааг ч дурджээ.
Радиогийнхан ил захидлыг аваад түүнийг дуудаж, Гюнтер ч тэдэнд бүхий л түүхээ ярьсан байна. Энэ бүхний эцэст түүний 44 жилийн өмнө авах ёстой байсан зөв хариултын нь шагнал болгож The Creation хамтлагийн Painter Man зохиомж бүхий пянз, энэ хөтөлбөрийг хөтлөгчийн дурсгалын зүйлсийг гардуулжээ.

0 Сэтгэгдэл