“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Бэлгийн харьцаанаас татгалзаж “хөлөө хавчсан” тэмцлүүд.....
hahahaha goy sanaa naad 76 giin ehneruud tegehgui l deee
Алив нэгэн үйл явдал, арга хэмжээг эсэргүүцэх олон хэлбэр байдаг. Жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт. Бас олон улсын томоохон арга хэмжээнд оролцохгүйгээр эсэргүүцлээ илэрхийлдэг. 1979 онд Зөвлөлтийн цэрэг Афганистанд орсныг эсэргүүцэж олон орон Москвагийн зуны олимпод оролцохгүй өнгөрөөсөн. Эсвэл ажил арга хэмжээг тасалдуулах гэж албан байранд нэвтрүүлэхгүй байх арга байна. МАН-ын гишүүд УИХ-ын хуралдааны танхимын үүдийг халхалж суудаг ч бас л эсэргүүцэл, бойкотлох нэг хэлбэр.
Энэ дотор бэлгийн бойкот гэсэн тэмцлийн нэг хэлбэр байна аа. Тэмцлийн, эсэргүүцлийн энэ хэлбэрийг манай гариг дээр нэг биш удаа хэрэглэсэн байдаг.
Хамгийн их дуулиан тарьсан бэлгийн бойкот нь Суданд болсон байдаг. 2002 онд Хартумын их сургуулийн багш Самира Ахмед гэгч өмнөдийн христианчууд, умардын мусульманчуудын хооронд 1983 оноос хойш үргэлжилж байгаа иргэний дайнаа зогсоохгүй бол бүхий л эмэгтэйчүүд эр нөхөртэйгээ бэлгийн харьцаанд орохгүй байхыг уриалсан. Суданы мянга мянган эмэгтэй үүнийг дэмжсэн ч иргэний дайн 2005 онд энхийн хэлэлцээ байгуултал үргэлжилсэн юм. Ингээд 2011 онд Өмнөд Судан тусгаар тогтносон билээ.
Энэ бол бэлгийн амьдралаараа эрчүүдийг хааж боон улстөрийн тэмцэл хийсэн анхны тохиолдол биш.
2003 онд Иракын хямралын үед Нью-Йоркийн жүжигчин Кэтрин Блюм, Шэрон Бауэр нар “Лисистратагийн төсөл” гээчийг санаачлан 2003 оны гуравдугаар сарын 3-наас эхлэн 59 оронд Ирак руу хийхээр бэлтгэж байгаа дайныг эсэргүүцэж бэлгийн бойкот хийж эхэлсэн. Харамсалтай нь бүсгүйчүүдийн чармайлтыг үл тоон гуравдугаар сарын 20-нд АНУ Ирак руу цэргээ оруулан довтолсон билээ.
2006 онд Колумбын Перейра хотын хар тахи, дээрэмчдийн бүлгийн гишүүдийн эхнэрүүд хүчирхийллийг зогсоохын төлөө “хөлөө хавчсан ажил хаялт” зарласан. Хотын захирагч ч үүнийг нь дэмжсэнээр энэ тэмцэл олон нийтэд зард гаран энэ хот дахь аллага хүчирхийлэл 26,5 хувь буурсан баримт бий.
2011 онд тэмцлийн энэ аргыг колумбын Барбакоа хотын эмэгтэйчүүд хэрэглэж хотоос мужийн төв хүрэх 57 км замыг засах шаардлага тавьсан. 112 хоног үргэлжилсэн бэлгийн бойкот үр дүнд хүрч 40 жил гар хүрээгүй замыг засвалрахаар 20 сая доллар хуваарилсан байна.
Бэлгийн бойкотыг санаанд оромгүй сонин шаардлага тавьсан тэмцэлд ч бас ашиглаж байсан жишээ бий. 2008 онд Италийн Неаполь хотын эмэгтэйчүүд шинэ жилээр гэрлэн салют хөөргөхийг эсэргүүцэж эр нөхөртэйгээ унтахгүй байхаа мэдэгдсэн. Энэ тэмцлийг салютын дэлбэрэлтээс болж бэртсэн нэг хүний охин санаачилсан гэдэг. Үнэхээр ч энэ тэмцлийн ачаар 2008-2009 оны шинэ жилийн баярын шөнө салют, галан буудлагаас болж бэртэж түлэгдэгсдийн тоо өмнөх жилийнхээсээ эрс буурсан байдаг.
2012 оны тавдугаар сард Каннын кино наадмын үеэр жүжигчин Шон Пенн бас тэнд очсон эмэгтэйчүүдийг 2010 оны аймшигт газар хөдлөлөөр сүйрсэн Гаитиг сэргээн босгох буяны санд мөнгө хандивлаагүй эр нөхөртэйгээ унтахгүй байхыг уриалж байсан удаа бий.

0 Сэтгэгдэл
2014.02.07