Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Цагаан сар ба эрээн амьдрал
та энэ алдааг ажигласан байхыг харахад сайн ойлгожээ
dff
uuniig bichsen hund handaj helehed: ereend uvurmongoloos tsagaan idee oruulj irdeg gej bichseniig chini unshaad yu ch oilgosongui. uchir ni ereen hot chini uuruu Uvurmongoliin hariyand baigaa hot shuu dee. ternees bish Uvurmongoltoi hil zalgaj baigaa bishee. sain medej sudalj baij bichej baildaa. yadaj net-s haigaad medej bolno sh dee.
бараа бөөндөх зөв бурууг шүүмжлэх гэсэнгүй яг л бодит амьдралийг бичиж анх явсан хүн болуу даа нэг хөгжилтэй нь анх монголчууд эрээн явж эхэлж байхад үдэж гаргадаг угтаж авдаг байлаа ш дэ тэгсэн хойно сургууль төгссөн нөхөр анх явахдаа эхнэр охин 2тоо -тэр баруунтай очоод зогсож бай цонхоор харагдах нь сайн гэж л дээ тэгээд хөдөлтөл вагон нь зүүн тийшээ явчихсан гээд инээлдэж байсан санагдлаа
Бүгдээрээ Эрээн гэдэг газар луу явхаа больчих юмсан. Тийм хувь заяа байдаг боловуу.
ulamjlagdan irsen bayaraa dor burnee hundlen bolomj bolomjooroo sain saihniig husen temdegletsgeeye humuusee.setgel tenuun, elbeg delbeg sar shinee saihan temdegleerei.mongolchuuddaa sar shiniin mend hurgie.
ОДООХОНДОО ЭРЭЭНЭЭС БАРАА ЗӨӨХ НЭГ НЬ ЗӨӨХГҮЙ ГЭЭД ЯАХАВ ГЭХДЭЭ..... ЗАРИМ НЭГ ЗҮЙЛИЙГ МОНГОЛООСОО МОНГОЛ НАЙМААЧИНГААСАА АВСАН ДЭЭР Л ДЭЭ УЧИР НЬ ҮНИЙ ЗӨРӨӨ НЭГ ИХ ГАРАХГҮЙ ХАРИН Ч БӨӨНӨӨР АВСАН БОЛОХООР ЭРЭЭНИЙ ХУЖААГААС ХЯМД ТУСДАГ, МОНГОЛДОО МОНГОЛ ХҮНДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ДЭЭР Л ДЭЭ .. МОНГОЛ ХҮНДЭЭ МӨНГӨӨ ӨГЧ СУРЯА ГЭЖ БОДОЖ БАЙГАА
Өөрсдийгөө дэмжье гэхээр Үнэ гэж тэнгэрт цойлсон юм байх юм Тэр цагаан идээний үнэ гэж их үнэтэй, оймсноос бусад нь үнэтэй байхиймаа
эрээнийхнийг хэдий болтол тэжээх юм бэ манай үндэсний барааны дэлгүүрүүд гадуур зөндөө байна шүү дээ монголоороо л баярлая хүмүүсээ

үнэхээр монгол баяраа монголоороо тэмдэглэмээр
odoogoos 15-20 jiliin umnu tuunees ch umnu bas bid urd hurshiin baraagui sar shinee hiideg l bsan shde.., bolohgui yum ch bhgui l de.,
nudend haragdtal bichsen bn
Эрээнээс бараа зоох шаардлагагуй цагаан сараа тэмдэглэх боломж зондоо бна шуу дээ
Цагаан сар, хичээлийн шинэ жил, хүүхдийн баяр гэсэн тоотой хэдэн баяраар Эрээн зоригсдын тоо огцом өсдөг. Вагоны билет олдохоо больж, сул суудалгүй байхад л амь тавих шахам зүтгэнэ. Вагоноос буугаад цааш хил давах зам ч зүдэргээтэй. Аль хэдийнэ эдэлгээ нь дуусч, хаалга үүд нь эвдэрч санжсан Оросын УАЗ-469-өөр хөл залгуулан сая нэг санасан газраа хүрнэ. Эрээн хот ч хүн дурлаад байхаар газар биш. Гэвч тийшээ л явж амьдралаа залгуулах наймаачид түм дунд түжигнэж, бум дунд бужигнасаар Эрээнийг зүглэхээс яалтай.
Цагаан сар дөхсөн хөл хөдөлгөөн ихтэй энэ өдрүүдэд олны их урсгалд нэгдэн Эрээн хотыг зорилоо. Хэдэн жилийн өмнөхийг бодвол үндэсний үйлдвэрлэл жаахан сэргэж, Эрээн хотыг галт тэргээр зоригсдын цуваа багасчээ.
Улаанбаатараас Эрээний замд
Улаанбаатараас шууд Эрээний галт тэргэнд сууж, урд хөршийг зорилоо. Купендээ хоёулхнаа явсан учраас замын турш шинэ танилтайгаа элдвийг л хөөрөлдлөө. Боломжийн цалинтай, нарийн мэргэжлийн ажил хийдэг шинэ танил маань байранд ороод удаагүй тул сар шинээс өмнө гэрээ тохижуулахаар Эрээнийг зорьж яваа гэнэ. Буйдан, ханын тавилга, ор гээд үнэ нь хямд, сонголт өргөнтэй болохоор гэрээ тохижуулах гэсэн хүмүүс Эрээн гарах нь элбэг ээ. Эрээнээс тавилгаа боож баглаад ачуулахдаа тал үнийг нь төлөхөд л хангалттай. Тээвэрлэгчид үлдсэн мөнгөө авахын тулд өөрийн мэт нандигнан Монгол руу авчирдаг гэх.
Улаанбаатар-Эрээн чиглэлийн вагон наймаачдын хэллэгээр экспресс. Экспресст тэр бүр наймаачид суухгүй. Гэсэн ч ид ачааллын үе учраас нэмэлт вагон залгахад хүрчээ. Шөнийн цагаар явдаг унтлагын вагон тул ресторангүй. Тиймдээ ч галт тэрэгний уур амьсгал нам жим. Түүнээс биш урд хөршийг зорих наймаачид нэгнээ танихгүй байх нь ховор учраас вагон бүр дуу шуугианаар бялхдаг сан.
Хөлийн хурд, хэлний чадал мэдэн тэмцэлдэх монголчууд
Улаанбаатараас 20:00 цагт хөдөлсөн галт тэрэг хурдалсаар маргааш өглөөний 09:00 цагийн үед Замын-Үүд өртөөн дээр очив. Замын-Үүдээс цөөнгүй хүн галт тэргээр Эрээн рүү нэвтэрдэг аж. Учир нь, Цагаан сар дөхсөн энэ үед хил гаргадаг автобус, УАЗ-469, жийпний үнэ хоёр дахин нэмэгддэг гэнэ. Харин галт тэргээр Эрээн рүү ороход ямар ч үед 12500 төгрөг. Ийн буух нь бууж, суух нь суугаад цэргийн хамгаалалт гарч, манай талаас хил гаалийн шалгалт хийсээр 10:00 цаг өнгөрөөж хилээр гарлаа. Эрээний өртөөн дээр зогсмогц манайхан вагоноос асгарах мэт гаалийн бүс рүү уралдан гүйлдэнэ. Эгнэж суусан гаалийн шалгалтын 10-аад байцаагчийн урд урт гэгчийн эгнээ үүсгэн дугаарласан монголчуудын дунд урд хөршийн иргэд ч харагдана. Урд хөршийн Цагаан сар энэ жил манайхтай давхцах учраас нутгаа зорьж байгаа нь тэр аж. Дараалал үүсгэн зогссон монголчууд “Өөрийнхөө дараалалд зогсооч”, “Битгий хүний урдуур дайраад бай”, “Алив, наад цүнхээ аваач, хүний хөлд тээглүүлээд” гэж ирээд л түр тар гэлцэх нь хөлийн хурд, хэлний чадалгүй бол чиг “гахай зөөх” тухай ярилтгүй юм байна даа гэж бодоход хүргэв.
Эрээний гаалиар нэвтрэхийн тулд хэдэн давхар шалгалтаар орлоо. Ирсэн галт тэргээрээ өдөртөө буцах учраас тэвдсээр гаалиар гарвал “Хөөе, найзаа такси авах уу”, “Зээл хүргүүлэх үү”, “Хөх хот яг одоо явлаа” гээд л тал талаас жолооч нар шавна. Өмнө нь, таван юаниар үйлчилдэг байсан такси 10 юань болжээ. Хамгийн түрүүнд, зээлээр орлоо. Олон ч зээл, дэлгүүртэй болж.
Сүүлийн үед Эрээнийхэн “тэжээгчээ” алдаж байгаа болохоор ч тэр үү нэг хэсэг гаарсан их зангаа бага ч гэсэн татаж. Ямартаа ч авахаар асуусан бараанаас хэдийг авах вэ гэж түрүүлж асуухаа болиод үнээ хэлдэг болж. “Чи юу авах вэ, найз аа”, “Гуня ямар бараа үзэх вэ” гэсээр угтана. Арай гэж харсан хэдэн зүйлээ хэдэн юанаар үнэ бууруулан аваад, давчуу цагтаа баригдан зээлээс гарлаа.
Зээл дээр хөл гишгэх зайгүй дүүрэн монголчууд. Тэд хуурамч, жинхэнэ нь мэдэгдэхгүй булга өмсч үзэхэд хятадууд ч гоё, сайхныг нь гайхаж, манайхан ч үнийг нь буулгах гэж зүтгэхгүй наймаа хийж орхино. Хамгийн гүйлгээтэй бараа нь булган эдлэл, тавилга, торго дурдан, жижиг сажиг хэрэгтэй, хэрэггүй бэлэгний бараа. Монголчуудын гахайгаа дүүргэх гол ачаа.
Энд бэл бэнчингээ гайхуулах гэсэн хүн цөөнгүй ирдэг аж. Тийм хүмүүс андашгүй. Дэлгүүрийн лангуу хэсээд алга болно. Бэл бэнчин муутайхан нь шинэ, хуучин зээлээр хөлийнхөө улыг эргэтэл явна даа. Том, том хар тор дүүрэн бараа цуглуулсан хүмүүсийг таксины жолооч нар, хүн тэрэгнийхэн дайрчих шахаад л өнгөрнө. Эсвэл таван алхмын газар такси нь 5-10 юаниар хүргэж өгнө. Хүн тэрэгний үнэ ч өсчээ.
Эрээнд Өвөрмонголоос өрөм, цөцгий авч ирж зардаг тусгай лангуу гарчээ. Монголчууд уулга алдаад л өрөм, цөцгий, хуруудын үнэ хямд байгааг гайхаж, 50 сая малтай монголчууд эндээс өрөм, цөцгий авах гэж хэмээн халаглан авч байх юм. Тэр лангууны худалдагч манайхаас өрөм, цөцгий бөөндөж аваад Улаанбаатарт зардаг хүмүүс байдаг гэж ярих юм билээ. Үнэн худлыг бүү мэд.
Машины сэлбэгийн дэлгүүрээр орох ажилтай байсан тул япон, солонгос машины хятад сэлбэг зардаг дэлгүүрүүдийг зорив. Авахаар төлөвлөөгүй зүйл таарсан нь авто машины дугуй хийлэгч байлаа. Гэхдээ авч ирсэн хэдээ барсан учраас мөнгө солиулаад авах талаар авто сэлбэгийн засварын худалдагч өвөрмонгол эмэгтэйтэй ярилцвал тэр надад чин сэтгэлийн зөвлөгөө өгөв. “Хэрвээ чи зээл дээр мөнгөө солиулах бол ганцхан удаа тоолж аваарай. Дахиж тоолуулж болохгүй шүү. Өөрөө эхний удаа тоолоод бүрэн байвал шууд л яваад өгөөрэй” гээд л захилаа. Валют арилждаг ченжүүдээр мөнгө солиулаад дутуу байна гээд дахиж тоолуулбал улам л дутдаг болохоор надад ийн захисан нь тэр байж. Тийм ч учраас ганцаараа явж байгаа хүнийг яаж ч магадгүй хэмээн сэргийлж мөнгө солиулахаа ч болилоо.
Хүнээ байх буюу хөлд гишгэгдвэл хохь чинь
Хятадын гааль руу түрүүлж орох гэж уралдан гүйж, нэгнээ чичлэх нутаг нэгтнүүдээ хараад өмнөөс нь ичих шиг, тэгснээ амьдралаа залгуулж л яваа хойно доо гэж өрөвдөх шиг болсон. Гэтэл буцахад ч энэ үйлдэл дахин давтагдав. Гаалиар гарч, вагонд орох гэж бие биеийнхээ толгой дээр гишгэх шахам зүтгэх хүмүүсийг хараад хүн амьдралын төлөө хэрхэн тэмцдэгийг, хэцүү үед зөвхөн амиа л боддог чанар нь давамгайлдгийг ойлгох шиг.
Улаанбаатараас Эрээн хот руу ирсэн галт тэрэг тэндээс 17:20 минутын үед хөдөлнө. Буцах хүмүүс дөрвөн цаг орчмын хугацаанд санд мэнд гахайгаа дүүргэнэ. Галт тэргэндээ амжиж суусан ч авах зүйлээ мартсан нэг нь Эрээний хил дээр ирэхэд “China Duty free” хэмээх татваргүй барааны дэлгүүрээс нөхөх гэнэ. Энд нь ч ориг виски, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн авах гэсэн хүн олон байх юм. Харин дэлгүүрийн худалдагч нар их зантай, ааш гэж авах юмгүй. Олон зүйлийн үнийг нэг дор асуучихвал шууд л урдаас “Чи авахгүй бол гар аа” гэх нь энүүхэнд. Бас болоогүй татваргүй бараан дээрээ 20-50 юань нэмж зардаг гэх яриа үнэний ортой юм.
Энэ удаа Эрээнээс Улаанбаатар руу явах замын хань маань ач охиноо дагуулсан нэгэн эмээ. Ганц гахай, гурван хайрцаг жимстэй би түрүүлж купендээ ороод төвхнөсөн байтал нөгөө эмээ хоёр хятад эрээр зөөлгөн бараг 15 хайрцаг бараагаар купег дүүргэчихлээ. Хэсэг хүлээгээд хүн нэмэгдээгүй учраас хоёр давхрын нэг орон дээр зарим зүйлээ хурааж, жаахан хөл гишгэх зай гаргав.
Эмээ надаас яриа өдлөө. Хэсэг хөөрөлдтөл тэрээр залуу цагтаа дуулж явсан гэнэ. Монгол Улсын гавьяат гэсэн цолыг ч энгэртээ зүүгээд амжжээ. Ийн хөөрөлдөж байтал “Чи жаахан ачаатай юм. Хэрэв гаалийнхан орж ирээд ямар их бараатай юм гэвэл бид гурав хамт яваа гэж хэлээрэй” гэв. Бас сэргэлэн эмгэн. Уг нь, Эрээний галт тэргээр явахад нэг хүн 25 кг ачаа буюу гар тээшнээс өөр зүйл авч явах ёсгүй гэх дүрмээ барьдаг ч мань хоёр 15 хайрцаг бараа татжээ.
Хүнд суртал шигээ хуулиа мөрддөг бол ч...
Замын-Үүдийн гааль дээр ирлээ. Нөгөө хоёр замын хань маань “Одоо яана аа, ачаагаа задал гэх байх даа” гээд л хоорондоо ярилаа. Тэгсэн удалгүй нэгэн ширэв татсан хүүхэн орж ирснээ гадаад паспорт шалгаад л ачаагаа задал гэж байна. Эмээ “Хүү минь задалмааргүй байна даа” гэлээ. Эмээгийн ач охин “Бал байна уу” гээд л босоод ирэх нь тэр. Учрыг нь ололгүй цүнхнээсээ бал гаргаж өгвөл цаасан хайрцагны дээд талыг төвөггүй жижиг дөрвөлжин онгойлгочихлоо. Энэ хооронд эмээ “Энэ бүгд бурхан шашны эд хэрэгсэл. Хүж, хадаг, зул байгаа. Шинийн 8-нд бурхан шашны цэнгүүн хийхээр авч явна” хэмээн тайлбарлав. Гаалийн байцаагч итгэсэн бололтой паспорт хурааж аваад гарлаа. Штамп даруулаад тарааж өгдөг гэнэ. Замын-Үүд дээр вагон бараг гурван цаг зогсдог ч паспортоо аваагүй бол хэн ч вагоноос буух эрхгүй. Тун удалгүй Мэргэжлийн хяналтын газрын байцаагч гээд бас хямсгар хоёр хүүхэн орж ирэв. Бас л нөгөө эмээгийн ачааг задал
гэж байна. Эмээ учраа хэллээ. Тэгсгээд л гараад явчихав. Зөрөөд хоёр цэрэг ороод ирлээ. Энэ хоёр түрүүчийн шалгалтынхныг бодвол арай найрсаг. “Хилийн шалгалт хийх гэсэн юм. Түр купенээсээ гарч байхгүй юу” гээд л. Тэгсэн нөгөө хоёроор хамгийн хар бор гэж болохоор ажлыг нь хийлгэдэг аж. Нөгөө хоёр түлхүүр барьсаар таазны лүкийг онгойлгож үзэх, хураасан хайрцагнуудыг нааш цааш нь татаж, ард талыг нь шалгах ажил хийлээ.
Ашгүй, бараг нэг цаг 30-аад минут хүлээсний эцэст гадаад паспорт ирж, вагоноос буух завшаан тохиов. Яг үнэндээ, Эрээнд идэх зүйл олдоогүй учраас өлсөөд бушуухан бууж хооллох гэж яарсан хэрэг. Замын-Үүдэд жиндүү.
Зам зуур
21:20 цагийн үед Замын-Үүдийг орхилоо. Зам зуур вагонд хажуудах хүнтэйгээ ярих, унтахаас өөр юу хийхэв. Эмээ болон түүний ач охинтой хэсэг буу халав. Эмээ Архангай аймагт шашны эд зүйл зардаг дэлгүүртэй гэнэ. Эрээнээс бараагаа нэг л дэлгүүрээс авдаг учраас шууд очоод л тоо ширхгээ хэлэн хайрцаглуулаад авчихдаг аж. Шашны эд зүйлийн дэлгүүр энэтхэг, түвд бараа хэмээн зардаг зүйлс бүгд л Эрээнээс угшилтай гэдгийг эмээгийн ярианаас сонслоо. Тэр ч бүү хэл, бурхны зураг, жааз хоёрыг тусад нь бөөндөөд бурхан болгоод зарж ашиг олдог талаар ч сонслоо. Эмээ 65 настай. Гэвч ачаасаа дутахгүй хөнгөн шингэн тэрээр бурхны наймааг хийж дадсан нэгэн аж.
Хөөрхий дөө, наймаачид
“Улаанбаатар утаатай ч гэсэн сайхан” гэдэг үгийг галт тэрэгнээс буух монголчууд бүгд хэлдэг гэхэд хилсдэхгүй. Үг хэлээр доромжлуулж, үйл тамаа үзэж ирсэн хүмүүс галт тэрэгний буудал дээр ирээд бас л хэл аманд өртөнө. Ачаагаа ачуулахгүй гэвэл тэрэгчид уурлана, 5000 төгрөгөөр явахгүй гэхээр таксины жолооч уурлана. Энэ мэтээр хаа сайгүй бухимдсаар нэг унаанд суугаад санаа амарна. Үнэндээ, Монгол түмний үндэсний уламжлалт баяр гэж хөөрцөглөх ч энэ мэт зовлонт байдлыг давах нь хэцүүхэн. Түүний оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, үр хүүхэддээ эрүүл хүнс, идээ будаа өгсөн шигээ, ах дүү, амраг садангаараа учран золговол амар сан.

Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
2014.02.18
2014.02.16
2014.02.16
2014.02.05
2014.01.26
2014.01.23
2014.01.23
2014.01.21
2014.01.21
2014.01.21
2014.01.21
2014.01.21
2014.01.21
2014.01.21