Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аль банк хамгийн шилдэг вэ

Ухаалаг хэмээх тодотголтой www.assa.mn сайтаас олон нийтийн сүлжээ, онлайн хэрэглэгчдийн дунд “Аль банк хамгийн шилдэг вэ?” гэсэн санал асуулга явуулаад хоёр сар болжээ. Энэ хугацаанд манай сайтад давтагдсан тоогоор 2 сая 400 мянга гаруй уншигч хандсан байна. Энэ нь Монгол Улсын онлайн хэрэглэгчдийн олонхи нь манай сайтад зочилж цөөнгүй нь энэхүү судалгаанд хамрагдсан гэдгийг баттай хэлэх байна. Бид аливаа компанийн нэр хүндэд халдах гэсэнгүй. Иргэдийн итгэл хүлээсэн банк аль вэ гэдгийг тодруулахыг зорьсон юм. Зоос, Ард, ХОТШ банк, Сэргээн босголт гээд энэ салбарт дампуурлаа зарлаж, иргэдийг хохироосон нь цөөнгүй бий. Хамгийн сүүлд л гэхэд Хадгаламжийн Банк иргэдийн итгэлийг алдаж Төрийн банктай нэгдсэнийг уншигч та санаж байгаа. Тиймээс бид өнөөдөр банк санхүүгийн зах зээл дээр аль банк иргэдийн итгэлийг илүүтэй хүртэж байгаа талаар судалгаа явуулахад ийм дүр зураг гарсан юм.




Голомт банк 40,1%

Худалдаа хөгжлийн банк 19,5%

ХАС банк 12,6%

ХААН банк 11,6%

Төрийн банк 9,6%

Капитрон банк 2,3%

Капитал банк 2%

Улаанбаатар банк 1%

Эрэл банк 0,7%

Кредит банк 0,7%


0 Сэтгэгдэл
Аливаа өрсөлдөөнд шилдэг нь шалгарч түрүүлдэг нь зүй ёсны хэрэг. Ингэж байж ч бүх юм хөгжиж урагшилдаг зүй тогтолтой. Атаархлаа урьдал болгохоор ажил үйлсээ өөд нь татахаа бодмоор юм. Тамын тогооны үлгэрээ болих цаг болсон биш үү?
Хамгийн их уншсан