Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

30-тай Шаляпин 57 эхнэртэйгээ Вьетнамд бал сараа өнгөрөөж байна


Оросын дуучин 30 настай Прохор Шаляпин саяхан 57 настай бизнесмэн Лариса Копенкинтой гэрлэж хуримаа хийгээд одоо аз жаргалтай хос бал сараа Вьетнамд тэмдэглэж байна. Тэрээр энэ аз жаргалаа өөрийнхөө нөхөдтэй хуваалцахаар зарим зургаа өөрийн блоктоо оруулжээ.
           
Тэр ч байтугай хайртай эхнэр нь нэг удаа бүр живэх шахсаныг өөрөө амжиж аварсан тухайгаа ч бичжээ.
-Өнөөдөр Ларисагаа үхлээс аварлаа. Эхнэрийг минь Энэтхэгийн далайн давалгаа аваад явчих шахлаа. Наран шарлагын газар бид хоёроос өөр хүн байгаагүй болохоор намайг эзгүй байсна бол тэр минь живчих байлаа. Бурхан намайг түүн рүү минь илгээсэн юм байж гэж тэрээр бичжээ. 
          

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан