“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Онгоц толгой шүргээд өнгөрдөг наран шарлагын газар
Хөөрч байгаа юм уу, газардаж байгаа онгоц харахыг хүсдэг хүн олон. Иймдээ ч гэрэл зургийн аппаратаа аваад том хотуудын нисэх буудлын дэргэд өнждөг хүн олон байдаг. Тэртээ дээр тэнгэрт өчүүхэн цэг байснаа тодрон томорсоор дуу шуугиан болон буух нь сүртэй. Гэтэл энэ бүхнийг наран шарлагын газар хэвтээд юм уу, усанд сэлэнгээ харвал ямар вэ.
Ийм газар бол Сен-Мартений арал дээрх Махо-Бичийн наран шарлагын газар.
Карибын тэнгисийн Гэгээн Мартины арал дээрх Махо-Бичийн амралт, наран шарлагын газар бол газар газрын амралтаас огт өөр нэг л онцлогтой ер бусын газар.
Эндэхийн Юлиан гүнжийн нисэх буудал нь наран шарлагын газарт ойрхон, тэгээд ч нислэгийн зурвас богинотой болохоор газардаж байгаа онгоцнууд наран шарлагын газар байгаа амрагчдын яг толгой дээгээр бараг шүргээд л өнгөрдөг.
Ийм сонин үзэгдлийг амрагчид ч үзэж ажиглах дуртай байдаг болохоор амралтын газрын бараг бүх баар, кафе, наран шарлагын газарт онгоц нисэх буух цагийн хуваарийг хадаж байрлуулсан байдаг.
Үзэгчдийн хувьд нэг л аюул байдаг нь хэтэрхий нам өндөрт нисч байгаа онгоцны мотороос гарч байгаа агаарын урсгал ус элс манаргаж хүнд ямар нэгэн гэмтэл учруулах вий гэдгийг энд онцгой анхааруулдаг. Ийм ч болохоор энд наран шарлагын газарт тусгай хязгаар тогтоосон байдаг байна.
Үнэнийг хэлэхэд орчин үеийн агаарын том хөлгүүдийг нэг хоёрхон метрийн өндрөөр толгой шүргэм нисч өнгөрөхийг харах завшаан гэдэг хэн хүнд тохиогоод байхгүй.
Сен-Марины арал бол цав цагаан элс, гүн цэнхэр тунгалаг ус зэргээрээ Карибын тэнгисийн бүсдээ хамгийн сайхан амралтын газар л даа.
37 хавтгай дөрвөлжин миль талбайтай энэ арлын умард хэсэг нь Францын эзэмшил бол өмнөд тал нь Голландын харьяаных.
Нисэх буудал нь арлын баруун өмнөд хэсэгт буюу Голландын нутагт байдаг.
Арал дээр нийтдээ 75 орчим мянган хүн амьдардгийн 39 мянга нь голландын талд 35,9 мянга нь францын нутагт амьдарна.
Наран шарлагын газар нь нам өндөрт нисч байгаа онгоцны зураг авах гэсэн жуулчдаар байнга дүүрэн байна.
Адал явдалд дуртай нэг хэсэг нь бол толгойг нь бараг шүргээд өнгөрч байгаа тэр асар том онгоцны яг доор зогсч, элс, усаар “цацуулах” бас дуртай.
Ингэж байгаад 2012 онд онгоцны салхиар үсэрсэн бетонын хэлтэрхий нэг эмэгтэйг цохьсон явдал гарч байсан. Азаар эмэгтэйн духан дээрээ сорви тогтосноос өөрөөр гэмтээгүй.
Зарим нь эндэхийг маш их шуугиантай, эрүүл, тайван сайхан амарч болдоггүй газар гэдэг ч хүнээр дүүрэн л байдаг газар даа.

0 Сэтгэгдэл