Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ийм л нэг сайхан жолооч .....

Оросын Волгоград хотын шугаманд явдаг чиглэлийн нэгэн таксины  жолооч  Усуб Кочоян найман жил энэ ажлаа хийж байгаа хүн. Тэр энэ бүхий л хугацаанд өөрийнхөө үзэмжээр тасалбараа хямдруулж ирсэн гэнэ. Түүний хямдрал хоёр янз. Албан ёсны бичгээр зарласан хямдрал нь салон дотроо “Жирэмсэн эхчүүд, цэргүүд, онц сурлагатнууд, нэрийн баяраа хийж яваа хүмүүс үнэгүй зорчино” гээд хадчихсан байна.

Харин амаар үзүүлдэг хөнгөлөлт, хямдрал нь хэрэв зорчигч орж ирээд “Сайн байна уу, нөхөр жолооч оо” гэвэл төлбөрийг  гурван рублиэр хямдруулна. Харин “Сайн байна уу, эрхэм жолооч оо” гэж мэндэлбэл нийт үнээс  үнээс таван рубль хасна. Үйлчлүүлэгчид нь ч үүнд хэдийнээ дасаад жирэмсэн хүүхнүүд хүлээж байгаад суудаг болж. Сурагч оюутнууд сурлагын дэвтрээ гартаа барьж орж ирдэг болжээ. Бусад энгийн зорчигчид нь ч үүнд нь талархалтай хандаж заавал тасалбар авдаг гэнэ. Мэдээж тэр, орлогын мөнгөө бүрэн тушаачихдаг болохоор дарга удирдлагууд нь ч үүнд нь нэг дургүйцдэггүй байна. “Ингэлээ гээд би нэг их алдагдалд орох биш дээ, хүмүүсийг баярлуулж байгаа минь ямар ч мөнгөнөөс илүү юм даа” гэж тэр хэлдэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан