Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг
даргын 2014 оны А/09 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн 6 дүүрэгт мах,
цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Мах, цагаан
идээний үзэсгэлэн худалдаа Сонгинохайрхан дүүрэгт “Түншлэл” төвийн 2
давхарт, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Баянгол
дүүрэгт “Асгат ХХК-ийн байранд, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2”
худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Гурван гал”, худалдааны төвийн гадна
талбайд асраар, Аса циркийн гадна талбайд, 11 дүгээр хороолол “Эвт”
төвийн урд, Хан-Уул дүүрэгт “Номин тав” трейд ХХК-ийн “Номин”
супермаркетийн гадна талбайд, Скай трейдинг ХХК-ийн Скай хайпермаркетийн
гадна талбайд, “Ноme plaza” ХХК-ийн “Ноme plaza-2” супермаркетийн
гадна талбайд гарч байна. Үзэсгэлэн худалдаа 1 дүгээр сарын 29-ний
өдрийг дуустал үргэлжлэх юм. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн
яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран "Монголд үйлдвэрлэв
цагаан сар” үзэсгэлэн худалдааг 2014 оны 1 сарын 14-нөөс 24-ний өдрүүдэд
“Мишээл экспо” төвд, 2014 оны 1 сарын 14-нөөс 30-ныг дуустал
“Дүнжингарав” худалдааны төвд зохион байгуулж байна.