Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөцийн махыг 366 аж ахуйн нэгж худалдаална

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан махны хомсдлоос сэргийлж жил бүр нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 14 мянган тонн мах нөөцлөх юм. Нөөцийн махыг 2013 оны 12 сарын 25-наас нийслэлийн 9 дүүргийн 366 аж ахуйн нэгжээр худалдаалж байгаа бөгөөд нөөцийн махны менежерээр сонгогдсон “Эй Эн Ди Эм” ХХК болон “Баатрууд тэнгэр” ХХК тус бүр 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж,  худалдан борлуулж байна. Мөн нийслэлийн 6 дүүрэгт нийт 13 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршлыг танилцуулахад, Сүхбаатар дүүрэг Бүрд захын гадна талбайд, "Миний дэлгүүр"-ийн өмнөх талбай, Баянгол дүүрэгт "Смарт" худалдааны төвийн гадна талбайд, "Хархорин" худалдааны төвийн гадна талбай, Хан-Уул дүүрэгт  Яармагийн хуучин эцэс, Баянзүрх дүүрэгт "Скай" их дэлгүүрийн гадна, "Тэнгэр" бөөний худалдааны төвийн гадна талбайд, Сонгинохайрхан дүүрэгт "Цамбагарав" худалдааны төвийн гадна талбайд, 21-р хороолол "Шөнийн зах"-ын гадна талбайд, "3 замын уулзвар" тойрогт, Чингэлтэй дүүрэгт "Бөмбөгөр" худалдааны төвийн гадна талбайд, "Нарантуул-2" төвийн гадна талбайд, Хүчит шонхор худалдааны төвд нөөцийн мах худалдаалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан