Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгөний нийлүүлэлт 24.1 хувиар өсчээ

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл тайлант хугацаанд 566 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 91.8 хувиар өссөн  хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 10769.3 тэрбум төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхөөс 54.1 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 12 дугаар сарын эцэст 118.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 26.6 хувиар буурч, өмнөх оныхоос 6.9 хувиар өсчээ.

Улсын хэмжээнд 12 дугаар сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 9451 тэрбум төгрөг  болж, өмнөх сараас 3.8 хувиар, өмнөх оноос 24.1 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 12 дугаар сарын эцэст 841.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 4.6 хувиар өмнөх оноос 1.5 хувиар өссөн  байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан